Өршөөлөөр суллагдсан иргэдийг нэгдсэн журмаар гэрт нь хүргэнэ | News.MN

Өршөөлөөр суллагдсан иргэдийг нэгдсэн журмаар гэрт нь хүргэнэ

Өршөөлөөр суллагдсан иргэдийг нэгдсэн журмаар гэрт нь хүргэнэ

Өршөөлөөр суллагдсан иргэдийг нэгдсэн журмаар гэрт нь хүргэнэ

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 3-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-иар улсын хэмжээнд ял эдэлж байгаа нийт 4175 хоригдлын 1841 буюу 46.4 хувь, хамрагдахгүй 2334 хоригдол буюу 53.6 хувь, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 3669 ялтан хяналтад байгаа аж. Үүнээс өршөөн хэлтрүүлэх 3,347, хамрагдахгүй 322 буюу нийт ялтны 91.2 хувь нь өршөөлд хамрагдах юм байна.

Өмнөх 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй ба урьд “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж суллагдан дахин гэмт хэрэг үйлдсэн 155 хоригдлыг өршөөлд хамааруулаагүй аж.

Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаж суллагдах болон хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, ял өөрчлөгдөх ажиллагаа нь дараах үе шаттайгаар явагдах юм байна. Үүнд:

-Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс өршөөлийн хуульд хамрагдаж буй хоригдол, ялтны холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг харьяалах прокурорын байгууллагад хүргүүлнэ.

-Прокурорын байгууллага нь холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг хүлээн авч хянаж, холбогдох дүгнэлтийг шүүхэд гаргана.

-Шүүх тухайн хоригдол, ялтны өршөөлд хамруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт, хорих ангиас ирүүлсэн материалтай танилцаж, эцсийн шийдвэр буюу тогтоолыг гаргах байдлаар энэхүү үйл ажиллагаа хэрэгжинэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны хэмжээнд нийт 4100 гаруй хоригдол ял эдэлж байгаа аж. Үүнээс:

-Шууд суллагдах буюу өршөөн хэлтрүүлэх эрэгтэй 157, эмэгтэй 3, нийт 160 хоригдол буюу 3.8 хувь

-Үндсэн болон эдлээгүй үлдсэн ялаас 2 жил хасагдаж суллагдах эрэгтэй 168, эмэгтэй 16, өсвөр насны 1, нийт 184 хоригдол, нийт суллагдах 344 хоригдол буюу 8.2 хувь

-2 жил хасагдаж байгаа боловч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх эрэгтэй 348, эмэгтэй 17, нийт 365 буюу 8.7 хувь

-Тав ба түүнээс доош жилийн хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих эрэгтэй 1086, эмэгтэй 41, өсвөр насны 3, нийт 1130 хоригдол буюу 27 хувь, нийт хоригдлын 44.2 хувь Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа аж.

Эмэгтэй 213 хоригдлын 43.7 хувь нь Өршөөлийн хуульд хамрагдаж, үлдсэн 56.3 хувь, өсвөр насны 25 хоригдлын 72 хувь Өршөөлийн хуульд хамрагдаж, үлдсэн 28 хувь нь хамрагдахгүй.

Аймаг болон Улаанбаатар хотын дүүрэг бүрт 4-5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж буй бөгөөд баривчлах байр болон төвд Зөрчлийн тухай хуулиар баривчлагдсан этгээдүүдийг Өршөөлийн хуульд хамруулан суллажээ.

Хорих ял эдэлж буй хоригдлуудын хувьд шүүх, прокурорын байгууллагаас өршөөлийн хуульд хамрагдан суллагдах иргэдийн холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг хянах, дүгнэлт, гаргах үйл ажиллагаа явагдаж байна.

Суллагдаж буй иргэдийг орон нутагт хүргэх ажлыг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих ангиас суллагдаж буй иргэнийг Баянхонгор, Архангай, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирж хүлээн авч, ар гэрт нь хүргэх аж.

Бусад алслагдсан аймаг болон нийслэлийн харъяат иргэдийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах баривчлах байранд төвлөрүүлэн нэгдсэн журмаар орон нутагт нь хүргэх юм байна.

Эх сурвалж: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hen negen 2021-07-08 175.197.136.232

muusain har novshnuud oorsdiin hamaatan hamsaatan mongo huulegch naraa sullasan n todorhoishd zevuun har duraakuud.

Avatar

Зочин 2021-07-08 202.126.88.54

Hogjiliin berehsheeltei hvmvvsig yg yaaj hamruulj bgaa we

Avatar

Зочин 2021-07-08 66.181.161.78

Корона их байхад юун хоригдол суллах вэ? Тэд нар чинь жинхэнэ тарааж өгнө ш дээ.

Avatar

би 2021-07-08 66.181.183.135

улс орон хэцүү тарчиг байхад сдакуудыг үхсэндээ зардал гаргаж хүргэж өгдөг бнаа. хайран мөнгө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж