Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий рүү зорчих хөдөлгөөн нээлттэй | News.MN

Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий рүү зорчих хөдөлгөөн нээлттэй

Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий рүү зорчих хөдөлгөөн нээлттэй

Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий рүү зорчих хөдөлгөөн нээлттэй

Цар тахал хяналтаас гарч, “ногоон бүс” болсон аймаг орон нутагт дахин халдварын голомт дэгдэх болов. Улмаар ихэнх аймаг, сумд хөл хорио тогтоогоод байгаа юм. Уг нь зуны гурван сард л нийслэлийнхэн түгжрэл, утаанаас түр холдож, хөдөө амардаг.

Даанч аймаг, сумд хязгаарлалт тогтоож, иргэд нийслэлдээ түгжигдээд, нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ жилийн хувьд Covid-19 гамшгийн хэмжээнд хүрч, Үндэсний их баяр наадмыг бүх нийтээрээ өнжиж буй. Гэсэн ч анх удаа ес хоног амрах юм.

Амралтын урт өдрүүдэд иргэд гэртээ хөл хоригдохыг хүсэхгүй нь мэдээж. Удахгүй болох баяр наадмын амралтаар нийслэлийнхэн хотоос гарах сонирхол, хүлээлттэй байна. Энэ ч үүднээс Засгийн газар, Улсын онцгой комиссоос өчигдөр аймаг, орон нутгийн удирдлагуудыг дур мэдэн хөл хорио тогтоож, хязгаарлалтын дэглэмээ сунгахгүй байхыг “хатуу” санууллаа.

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 196 сум, зургаан тосгон орох, гарах хөдөлгөөнөө хаагаад байгаа юм. Энэ сарын 9-нөөс эхлэн 13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэмээ сулруулж, зорчих хөдөлгөөнөө нээх аж. Харин үлдсэн 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар хөл хорио тогтоосон аймаг, сумдыг дурдвал,

  • Архангай аймгийн 19 сум бүгд
  • Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  • Булган аймгийн зургаан сум /Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Баян-Агт, Сайхан, Баяннуур/
  • Төв аймгийн дөрвөн сум /Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр/
  • Сүхбаатар аймгийн таван сум буюу /Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат/
  • Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  • Хэнтий аймгийн 18 сум бүгд
  • Дорнод аймгийн таван сум буюу /Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр/
  • Ховд аймгийн хоёр сум /Манхан, Алтай/
  • Дундговь аймгийн 10 сум  /Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал/
  • Дорноговь аймгийн 14 сум бүгд
  • Сэлэнгэ аймгийн таван сум буюу /Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар/
  • Увс аймгийн долоон сум буюу /Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь/
  • Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  • Дархан-Уул аймгийн хоёр сум /Дархан, Шарын гол/
  • Баян-Өлгий аймгийн нэг сум /Булган/
  • Завхан аймгийн есөн сум /Баянтэс, Тэлмэн, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс/

Одоогоор хөл хориогоо сулруулах аймаг, сумдын мэдээлэл тодорхойгүй байгаа ч Дархан-Уул, Говь-Алтай, Увс, Ховд зэрэг аймгууд хязгаарлалтын дэглэмээ сулруулж, маргаашаас зорчих хөдөлгөөнөө нээх нь. Ингэхдээ вакцины гэрчилгээ, Covid-19 авч эдгэсэн бол тухайн иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахгүй. Харин вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй, эхний тунгаа авсан, вакцинд хамрагдаагүй бол тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах юм байна. Орон нутгийн удирдлагууд хотоос иргэдийг нэвтрүүлэх өөрийн гэсэн “шалгуур” тогтоожээ. Үүнтэй холбогдуулан зарим аймаг, сумдын Засаг дарга, Онцгой комиссоос дараах мэдээллийг өглөө.

                         БУЛГАН СУМ МАРГААШ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНӨӨ НЭЭНЭ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.БАУЫРЖАН: 

-Аймгийн хэмжээнд Булган сум хөл хориотой байсан, энэ сарын 9-нөөс хязгаарлалтын дэглэм суларна. Бусад суманд хөл хорио тогтоогоогүй. Улаанбаатар хотоос ирж буй иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй. Баян-Өлгийд Covid-19 бүртгэгдсэн тул хотоос ирж буй иргэдэд халдвар авахаас болгоомжил гэдгийг ч сануулж байна. Мөн иргэдэд ч бас аймагт халдвар тараахгүй байхыг сануулж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг шаардаж байна. Баян-Өлгийд ирж байгаа иргэдийг нэвтрэх постоор нэвтрүүлэхдээ вакцины хоёр тунд хамрагдсан иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авахгүй. PCR шинжилгээ, вакцины гэрчилгээгүй иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авна. Гэхдээ Улсын онцгой комисстой зөвшилцөж, аймгийн Онцгой комисс өнөөдөр эцсийн шийдвэр гаргана. Холоос ирж буй хүмүүст боломж олгоё. Хааж боох тусам гарах сөрөг үр дагавар нь их байдаг. Иймд аймгийн хэмжээнд хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж байна. Цар тахалтай дасан зохицож амьдрах шаардлагатай. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай байх ёстой, дэглэмээ мөрдөх хэрэгтэй.

                  ДОЛООН СУМЫН ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛЖ, ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭСЭН

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.ЧИНБАТ: 

-Аймгийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сулруулж, ердийн горимд шилжсэн. Долдугаар сарын 1-нээс эхлэн Шарга, Бигэр, Чандмань, Төгрөг, Цээл, Дарви сумын хязгаарлалтын дэглэмийг сулруулж, зорчих хөдөлгөөнийг нээсэн. Иймд бүх суманд орох, гарах хөдөлгөөн хэвийн, хөл хориогүй байна. Улаанбаатараас ирж буй иргэдийг вакцины гэрчилгээ, Covid-19 авч эдгэсэн бол эмнэлгийн лавлагаа бичгээр нэвтрүүлнэ. Вакцины нэгдүгээр тунд хамрагдсан, хоёрдугаар тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй, огт вакцин хийлгээгүй тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ авна. Засгийн газрын шийдвэрээр Улсын онцгой комисстой зөвшилцөж байж хөл хорио тогтоох юм билээ.

ХОВД АЙМАГТ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН НЭЭЛТТЭЙ

Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.АЛТАНБАДРАЛТ:

-Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хөл хорио, хязгаарлалт тогтоогоогүй. Иймд зорчих хөдөлгөөн нээлттэй. Цар тахлын нөхцөл байдлын улмаас Булган сум хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоосон. Гэхдээ бүх сумын орж, гарах хөдөлгөөнийг хориглоогүй, нээлттэй байна. Иргэд вакцинд хамрагдсан гэрчилгээ, халдвар авч эдгэсэн эмнэлгийн магадлалтай бол шинжилгээ авахгүй нэвтрүүлнэ.

ӨНӨӨДӨР ДӨРВӨН СУМЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦАЛНА

Увс аймгийн Онцгой комисс:

-Аймгийн хэмжээнд 10 сум хязгаарлалтын дэглэм тогтоосон. Өнөөдрөөс Завхан, Цагаанхайрхан сумын зорчих хөдөлгөөнийг нээж, хэвийн горимд шилжүүлнэ. Маргаашаас Малчин, Өлгий, Завхан, Ховд дөрвөн сумын хязгаарлалтын дэглэмийг сулруулна. Үлдсэн Өмнөговь, Давст, Түргэн, Өндөрхангай сумд хөл хориотой. Түргэн сумын хөл хорио энэ сарын 12-нд суларч, Давст сумын хязгаарлалт энэ сарын 13-нд дуусна. Харин баяр наадмын дараа Өмнөговь, Өндөрхангай сумын хөл хориог сулруулна. Өмнөговьд энэ сарын 26-нд, Өндөрхангайд энэ сарын 31-нд хязгаарлалт дуусна. Хотоос ирж буй, вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлнэ.

Улсын онцгой комиссоос экспортын бүс нутаг болсон аймгуудад хязгаарлалтын дэглэмийг сулруулахгүй байхад анхаарах үүрэг чиглэл өгчээ. Иймд баяр наадмын амралтын өдрүүдэд экспортын бүс нутаг болсон аймаг, сумдад хязгаарлалтын дэглэм үргэлжлэх бололтой. Мөн зарим аймаг ч баяр наадмын амралтын дараа хөл хориогоо сулруулах юм.

ДОЛДУГААР САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ 20 СУМЫН ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛАХГҮЙ

Баянхонгор аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.БАТБАЯР: 

-Аймгийн Онцгой комиссын энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар хорио цээрийн дэглэмийг долдугаар сарын 15 хүртэл сунгасан. Баяр, амралтын өдрүүдийн дараа хязгаарлалтын дэглэмийг хэсэгчлэн сулруулна. Аймгийн хэмжээнд 20 сум бүгд хөл хориотой байна. Иймд хотоос иргэд нэвтрэх боломжгүй. Харин Өлзийт постоор аймгаар дамжин өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг лацдаж гаргаж байна. Хязгаарлалтын дэглэмийг сулруулсны дараа УОК-ын даргын 46 дугаар тушаалаар вакцины гэрчилгээ, Covid-19 авч эдгэсэн хүмүүсээс шинжилгээ авахгүй, шинжилгээний бичиг шаардахгүй нэвтрүүлнэ. Аймгийн харъяат иргэд 10 мянган төгрөг, Улаанбаатар хот болон бусад аймгийн иргэд 25 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгнө.

   БАЯР, НААДМЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХӨЛ ХОРИО СУЛАРНА

Дорноговь аймгийн Засаг дарга О.БАТЖАРГАЛ:

-Засгийн газар, Улсын онцгой комиссоос экспортын боомт бүхий аймагт хязгаарлалтыг мөрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгснийг та бүхэн мэдэх байх. Замын-Үүд сумын бүс нутгийг эрүүл байлгах, халдварын эрсдэлгүй болгож, урд айлтай ачаа бараагаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Бүх нийтээр амрах урт хугацааны амралтын өдрүүдээр агаар салхинд гарах, амрах хөл хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар иргэд маш их санал хүсэлт ирүүлж байна. Гэхдээ бид УОК-оос өгсөн үүрэг чиглэлийг баримтална. Аймаг дотроо иргэд амрах, зорчих боломжийг энэ сарын 10-наас эхлэн олгох зарчмын шийдэлд хүрсэн. Дорноговь аймгийн 14 сум бүгд халдварын бүс болсон. Бүх суманд хязгаарлалтын дэглэм мөрдөгдөж байна. Иймд Улаанбаатар болон бусад аймгаас ирж буй хүндэтгэх шалтгаантай иргэдийг аймаг руу нэвтрүүлнэ.

Ямартай ч орон нутгийн удирдлагуудын “чих зөөлөрч”, энэ сарын 9-нөөс зорчих хөдөлгөөнөө нээж, хязгаарлалтын дэглэмээ сулруулж эхлэх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hzy 2021-07-08 98.204.176.20

Hun haniad hursnee medehgui bn gej bhgui.yamar neg argaar taraad bgaag gaihaad bna

Avatar

Зочин 2021-07-08 109.252.127.170

Аймаг сумын засаг дарга нарын шийдвэрийг Дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-07-08 109.252.127.170

Аймаг сумын засаг дарга нар нутгийн хумуусээ халдвараас хамгаалахын тулд хол хорио тогтоож байгаа. Энэ эрхийг цуцалж байгаа хрлдуу толгойт . Оюунэрдэний шийдвэр буруу байна. Сум гэхэд Ганц эмчиэй.шинжилгээ хийх аппарат байхгуй. Амьсгалын аппарат байхгуй овдвол аймаг явахаас оор арга байхгу й. Хучин чадал нь хурэхгуй.наадамын энэ олон хоногоор тэнэмэл улсууд Маш их болж халдвар дийлэхээ болих байх. Огцорох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-08 64.119.21.121

gobi altaid zam unheer muuhai ebdersen guur nuraad unasan bainlee.21 honod irlee.tishede bitgi zamd agraa.

Avatar

Зочин 2021-07-08 64.119.21.121

gobi altaid guur baihgui unaad am muhaida bitgii tishe zugleeree

Avatar

иргэн 2021-07-08 103.57.94.215

Одоо бол хязгаарлалтын дэглэм гээд сүржин бөгөөд оновчгүй аргаар яваад ямар ч үр дүнгүй. Яагаад гэвэл боож хаалаа гээд зугатаад явах ямар ч боломжгүй, эсвэл ковид тойроод явахгүй гол нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарт анхаарч, дасан зохицох зөв тактик, эрсдэл бага гаргах нь л чухал шүү.

Avatar

Зочин 2021-07-08 192.82.93.16

Hujaa nariin daalgavraar mgl iin ontsog bulan burt corona virusiin haldvariig albaar taraaj baina

Avatar

зочин 2021-07-08 202.179.25.90

Хөдөө аймагууд Зорчих хөдөлгөөний нээж хэрэггүй дээ, Хотынхон Халдвар тарааж, Байгаль орчин бузарлахаас өөр Сайн зүйл аваачихгүй, ЗГ УОК ч гэсэн дээ Аймгийн Засаг дарга нарынхаа Иргэд ээ бодсон зөв оновчтой шийдвэрийг Дэмжихын оронд Эсэргүүцэж л байдаг, ЗГ, Оюунэрдэнэ Аймагуудын засаг дарга нараасаа дор дандаа Бүтэхгүй шийдвэр гаргаж тэр нь Иргэд ААН нэгжүүд дээ Ковидоос илүү Аюул тарьж байх юмаа,

Avatar

Зочин 2021-07-08 66.181.187.134

Улаанбаатар хотдоо хяналтгүй алдчаад хөдөө орон нутагийнхан хянах гэхээр зөвшөөрдөгүй

Avatar

Зочин 2021-07-08 103.229.120.253

Цар тахалын тархалтыг орон нутагтаа дэлгэхгүй байх гэсэн Засаг дарга нар буруугүй, харин хөдөө гарч хэсэх гэсэн хотын дарга нарын аминч бодлоос хөл хориог сулруулж байна. Засаг дарга нарын үндсэн үүрэг нь өөрийн нутаг дэвсгэр харъяалагдах иргэдээ ая тухтай орчинд эрүүл амьдруулах л явдал юм ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж