Сөүл-Улаанбаатарын онгоцоор 139 иргэн эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Сөүл-Улаанбаатарын онгоцоор 139 иргэн эх орондоо иржээ

Сөүл-Улаанбаатарын онгоцоор 139 иргэн эх орондоо иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр (2021.07.07) 18:53 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардав. Тус нислэгээр ирсэн 139 иргэнийг “Кемпински”, “Туушин”, “Ти Жи Эс”, “Тайж”, “Хабу” зочид буудлуудад тусгаарлажээ.

Улсын онцгой комиссоос мэдээлснээр, тус онгоцор ирсэн таван дипломат ажилтан, тусгай зөвшөөрөлтэй гурван зорчигч, цар тахлын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 32 иргэн, гурван хүүхэд гээд нийт 43 зорчигчийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж