Мессигийн 7 дахь уу, Челсигийн анхных уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Мессигийн 7 дахь уу, Челсигийн анхных уу?

Мессигийн 7 дахь уу, Челсигийн анхных уу?

Европ болон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ цаг мөчид зэрэг зохион байгуулагдаж байна. Англи-Италийн шигшээ багууд Европын аваргын төлөө тоглох бол Бразил-Аргентины шигшээ багууд хэн нь тивдээ ноёлох вэ гэдгээ шийднэ.

Тивийн аваргаас гадна энэ жилийн Баллон д’Ор буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг"-ийн төлөөх өрсөлдөөн далдуур явагдаж байна. Ердөө сарын өмнө УЕФА Аваргуудын лигт Челсигийн хамтаар түрүүлсэн Н’коло Канте "Алтан бөмбөг"-ийн өрсөлдөөнийг өнгөлж байсан. Харамсалтай нь тэрбээр Францын шигшээ багийнхаа хамтаар Европын аваргад тааруу амжилт үзүүлсэн. Хэрэв Канте Европын аваргад түрүүлсэн бол ямар ч асуудалгүй 2021 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч болох байлаа.

Францын шигшээ Европын аваргын хасагдах шатанд Швейцарьт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Сүүлийн үед Лионель Месси болон Жоржиньо нарын нэрс хүчтэй яригдаж эхэллээ. Мессигийн хувьд Барселонагийн хамтаар Копа дел Рейд түрүүлснээс гадна хувийн үзүүлэлтүүд нь гайхалтай байгаа билээ.

Месси өнгөрсөн улирал Ла лигт 30 гоол оруулж, мэргэн бууч болсон.

Аргентины шигшээ багтаа гялалзаж буй Месси багийнхаа хамтаар Копа Америкад түрүүлбэл долоо дахь "Алтан бөмбөг"-өө хүртэхэд гайхах зүйлгүй. Хүртэж үзээгүй цомоо хүртсэн гэдэг Мессиг шагнах хангалттай шалтгаан.

Нөгөө талд Жоржиньогийн нэр мөн яригдаж байна. Кантетай адил Челсигийн хамтаар УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн тэрбээр ирэх Ням гаригт Италийн шигшээ багтайгаа Европын аваргын төлөө тоглоно. Италийн шигшээ түрүүлбэл Жоржиньо "Алтан бөмбөг"-ийн өрсөлдөөнд хүчтэй яригдах нь гарцаагүй. Итали, Английн хэвлэлүүд ч түүнийг сайн "рекламдаж" байгаа юм.

Мөн Роберт Левандовски, Харри Кэйн, Кристиано Роналдо, Неймар нарын битүү морьд ч бий. Гэхдээ л гол өрсөлдөөн дээрх нэр дурдсан гурван хүний хооронд өрнөж байна. Месси долоо дахь "Алтан бөмбөг"-өө хүртэх үү, эсвэл Челсигээс "Алтан бөмбөг" хүртсэн анхны тамирчин төрөх үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж