Яг л буурал европ мэт нарийхан гудамд бороо шиврээд
Яг л уйтай харц шиг тамхины утаа өрөөнд уугиад
Яг л анхны хайр мэт түүндээ би гомдож туниад
Яг л амьдрал минь хөврөх шиг цаг хугацаа урсаад
Яг л зурсан хөрөг шиг хувь тавилан ээлжилнэ
Яг л киноны хальс шиг дурлал намайг нэвтлэнэ
Яг л залүүргүй завь шиг хүмүүс дунд би төөрнө
Яг л зэгэл саарал мэт сэтгэл үймрэнэ.