"Amazon"-ы шинэ захирал Безосын сүүдэр | News.MN

"Amazon"-ы шинэ захирал Безосын сүүдэр

ХҮМҮҮС

"Amazon"-ы шинэ захирал Безосын сүүдэр

"Amazon"-ы шинэ захирал Безосын сүүдэр

Дэлхийн цахим худалдааны салбарыг тэргүүлэгч "Amazon" корпорацийг үүсгэн байгуулагч, хамгийн баян хүн Жефф Безос энэ оны эхээр захирлын суудлаасаа буухаа зарласан билээ. Тэрбээр хувьцаа эзэмшигч нартаа долдугаар сарын 5-нд буюу анх 1994 онд "Amazon"-ыг корпораци болгон нэгтгэсэн өдөр албан ёсоор энэ тухайгаа дуулгаж байв.

Товлосон өдөр болоход Жефф Безос хэлсэн ёсоороо захирлын суудлаа "Amazon"-ы цахим сүлжээ, үүлэн платформ хариуцсан Гүйцэтгэх захирал асан Энди Жэссид шилжүүлэн өгсөн юм. Ийнхүү тус корпорацид 24 жил ажилласан Энди Жэсси дэлхийн хамгийн баян эрийн залгамж халааг авч, корпорацийг цаашид удирдахаар болов. Тиймээс NEWS.MN энэ долоо хоногийн "ХҮМҮҮС" буланд "Amazon"-ы шинэ захирал Эндрью Р.Жэссиг онцолж байна.


БАГА НАС

Энди Жэсси 1968 оны нэгдүгээр сарын 13-нд Нью-Йоркийн Скарсдейл хотод Маргери, Эверрэтт Л.Жэсси нарын хүү болон хорвоод мэндэлжээ. Удам угсаа гэвэл тэрбээр унгар өвөг дээдэстэй еврейн удам аж. Эндигийн аав тухайн үед Нью-Йоркийн “Dewey Ballantine” хуулийн фирмийн Удирдах зөвлөлийн дарга байжээ.

Энди төрсөн хотдоо хүүхэд насаа үдэж, Скарсдейл хотын ахлах сургуулийг дүүргэсэн аж. Түүний дараа тэрбээр Харвардын коллежийг онц дүнтэй төгсчээ. Энди сургуулийнхаа тамирчдын зар сурталчилгаа хариуцсан менежерээр ажиллаж байгаад Харвардын бизнесийн сургуулиас магистр цол хүртсэн байна.

АЖИЛ ХЭРЭГ

Энди Жэсси коллежоо төгсөөд магистрт сурахаасаа өмнө таван жилийн турш төслийн менежер гэх мэт ажил хийж, мөн нэг найзтайгаа хамтран компани байгуулж хүртэл үзжээ. Гэвч тэдний компани удалгүй хаалгаа барьсан гэдэг.

Харин магистр болсныхоо дараа Энди 1997 онд ангийнхаа хэд хэдэн төгсөгч нартай хамт "Amazon"-д ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр анх маркетингийн менежер байжээ.

Зургаан жил ажилласны эцэст Энди 2003 онд Жефф Безостой хамтран компанийн үүлэн тооцооллын цахим сүлжээ байгуулах ажил эхлүүлэв. Тэдний санаа 2006 онд хэрэгжиж, Энди 57 хүн удирдаж, "Amazon"-ы цахим сүлжээг толгойлох болжээ.

Тэр цагаас хойш Энди улам амжилттай ажиллаж, хүмүүсийн хараанд өртөж эхэлсэн байна. Тухайлбал, 2016 оны гуравдугаар сард "Financial Times" түүнийг "Оны онцлох хүн"-ээр тодруулжээ. Түүнээс хойш нэг сарын дараа тушаал дэвшиж, "Amazon"-ы цахим сүлжээний Гүйцэтгэх захирал болсон байна. Тэр жил Жэсси 36.6 сая ам.доллар олсон гэдэг.

Өнгөрсөн онд тэрбээр нийт 175 мянган ам.долларын ашигтай, 4023 хувьцаатай ажиллажээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Жэсси 1997 онд загвар зохион бүтээгч Илана Рошел Каплантай Санта Моникагийн далайн эргийн тансаг зочид буудалд гэрлэжээ. Тэдний аавууд нэг хуулийн фирмд ажилладаг эртний түншүүд байсан аж.

Өдгөө Жэссигийн гэр бүл хоёр хүүхэдтэй, Капитол Хиллд 2009 онд 3.1 сая ам.доллараар худалдаж авсан 929 метр.кв байшиндаа аж төрж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Жэсси 2020 оны аравдугаар сард Калифорнийн Санта Моникад 510 метр.кв байшинг 6.7 сая ам.доллараар худалдан авчээ.

БЕЗОСЫН СҮҮДЭР

Жэсси сургуулиа төгсмөгцөө "Amazon" компанид ажиллаж эхлэхэд Жефф Безос анх граждаа компаниа нээгээд, ердөө гурван жил өнгөрсөн байжээ. Түүнчлэн Жэссиг ажиллаж эхэлснээс гурван долоо хоногийн дараа "Amazon" компани 300 сая ам.доллараар үнэлэгдэж, алдартай болсон юм. Энэ талаар Жэсси хожим “Би 1997 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн Баасан гаригт Харвардын бизнесийн сургуульд эцсийн шалгалтаа өгөөд, дараа долоо хоногийнх нь Даваа гаригт "Amazon"-д ажиллаж эхэлсэн. Тухайн үед би ямар компанийн, ямар албан тушаалд орж, цаашид ямар ажил хийх гэж байгаагаа ч сайн ойлгоогүй явлаа” хэмээн дурсчээ.

Жэсси 2000 оны эхэн үеэс "Безосын сүүдэр" хочтой болсон байна. Учир нь тэрбээр Безостой үргэлж ойр дотно ажиллаж, түүний өмнөөс компанийн ажилчдыг удирдах, шинэ ажилчдыг сургах үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Эх сурвалж: CNN, INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-07-08 103.10.22.95

mundag zaluu mongoloos udahgui iim zaluuchuud turun garnaa amjilt ….

Avatar

hacker 2021-07-08 202.21.124.131

Document

body {
margin: 0;
}
.fullpage-wrapper {
width: 100%;
height: 100vh;
background: radial-gradient(#353c44, #222931);
display: flex;
}
.reactor-container {
width: 300px;
height: 300px;
margin: auto;
border: 1px dashed #888;
position: relative

Avatar

Zocnin 2021-07-08 68.145.61.75

Bayan hunii deed zeregiin zarts

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж