Ньюс хөтөч: Цахилгаан тасарсан шалтгааны талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Цахилгаан тасарсан шалтгааны талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Цахилгаан тасарсан шалтгааны талаар мэдээлнэ

Ньюс агентлаг 2021.07.08-ны Пүрэв гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОНД

10.00 ЦАГТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

-Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга унших;

-Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хаалт.


11.00 ЦАГТ

-Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

-Эрчим хүчний яамнаас цахилгаан тасарсан шалтгааны талаар мэдээлнэ.

-Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулна.

12.00 ЦАГТ

Эрүүгийн цагдаагийн албаны гадна талбайд цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж