Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ | News.MN

Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ

Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ

Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Ийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэн юм. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж