БЗД-ийн Цагдаагийн газарт 18 мотоцикл, техник тоног төхөөрөмж өглөө

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

БЗД-ийн Цагдаагийн газарт 18 мотоцикл, техник тоног төхөөрөмж өглөө

БЗД-ийн Цагдаагийн газарт 18 мотоцикл, техник тоног төхөөрөмж өглөө

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалантай хамтарч Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт нэн шаардлагатай 18 мотоцикл, техник тоног төхөөрөмжийг гардууллаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амарбаясгалангийн Баяр хэлэхдээ: Ковид цар тахлаас үүдэн Нийслэл төдийгүй Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал хүндхэн байгааг та бүхэн мэднэ. Гэсэн хэдий ч Баянзүрх дүүргийн удирдлагууд Улсын Их Хурал, Нийслэлийн удирдлагуудтай бүх шатанд уялдаатай ажилласны үр дүнд зарим асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадаж байна гэсэн юм.

Мөн үеэр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Энхтайваны Бат-Амгалан хэлэхдээ: Миний бие Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүний хувьд томоохон хууль, төслүүдийг зарим УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлагуудтай хамтарч шийдвэрлэх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Нийслэлийн эрх зүйн тухай хуулийг түр хороогоор хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэхдээ бид цар тахлын үед томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн хажуугаар анхан шатанд ажиллаж байгаа хүмүүсээ дэмжих шаардлагатай. Тухайлбал миний бие Баянзүрх дүүргийн алслагдсан хорооны өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай автомашины асуудлыг шийдсэн. Харин одоо Цагдаагийн газарт шаардлагатай мотоциклийн асуудлыг дүүргийн удирдлагуудтай хамтарч шийдвэрлэлээ. Цаашид анхан шатанд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой ач холбогдол өгч ажиллах болно” гэлээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өгсөн 18 мотоциклийн хувьд аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргээс алслагдсан хороодын иргэдэд хүрч ажиллах, гол, нуурын эргэ дагуу амарч, аялж зугаалж байгаа иргэдэд заавар зөвлөмж өгөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж