Төрийн аудитын байгууллагын онцлох 10 тоо

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Төрийн аудитын байгууллагын онцлох 10 тоо

Төрийн аудитын байгууллагын онцлох 10 тоо

Төрийн аудитын байгууллага 2020 оны үйл ажиллагааны тайлангаа холбогдох хуульд заасны дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Энэхүү танилцуулгаас онцлох 10 тоог уншигч та бүхэндээ хүргэж байна.

  1. Төрийн аудитын байгууллага 2020 онд 4141 аудитын дүгнэлт, тайлан гаргаснаас бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3825 дүгнэлт гаргасан бол гүйцэтгэлийн 160 аудитад 6889, нийцлийн 156 аудитад 14660 шалгагдагч болон аудитад холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүллээ.
  2. Тайлант хугацааны аудитын гүйцэтгэлийн статистик мэдээллээр 8 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн бол түүнээс 4.6 их наяд төгрөгийн алдааг шалгалтын явцад залруулан цаашид даамжирч үр дагавар үүсгэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн тусаллаа.
  3. Нийт 1 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.3 их наяд төгрөгийн албан шаардлага, 3.8 их наяд төгрөгийн зөрчлийг арилгахад чиглүүлэн үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцэлтэй байдлыг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 9890 зөвлөмж өглөө.
  4. Тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, аудитад хамрагдсан байгууллагаас 359.6 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 18.6 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон байна.
  5. Төлбөрийн акт: Тайлант онд 1 тэрбум төгрөгийн 1934 төлбөрийн акт тогтоосноос 17.9 тэрбум төгрөгийг, өмнөх оны үлдэгдлээс 3.5 тэрбум төгрөгийн төлбөрийн актыг тус тус барагдуулж, тайлант хугацааны эцэст 34.0 тэрбум төгрөгийн 518 төлбөрийн актын үлдэгдэлтэй байна.
  6. Албан шаардлага: Тайлант онд 2,297.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 3313 албан шаардлага хүргүүлснээс 9 тэрбум төгрөгийн 2851, өмнөх оны үлдэгдлээс 764.0 тэрбум төгрөгийн 497 албан шаардлага хэрэгжиж, тайлант хугацааны эцэст 2,987.0 тэрбум төгрөгийн 609 албан шаардлага дараа онд шилжиж байна.
  7. Зөвлөмж: Гүйцэтгэсэн аудитын дүнд үндэслэн шалгагдагч этгээд болон хамрагдагч талуудад 9890 зөвлөмж хүргүүлснээс хэрэгжилт 5 хувь буюу 8652, өмнөх оноос шилжиж ирсэн зөвлөмж 88.1 хувь буюу 1507 зөвлөмж хэрэгжиж, 2021 онд 1434 зөвлөмжийн хэрэгжилтэд аудитын мөрөөр гүйцэтгэх үе шатны ажлыг гүйцэтгэнэ.
  8. Төрийн хяналтыг гүйцэтгэх явцад илэрсэн нийт илрүүлэлтийг бүлэглэн авч үзвэл 1 хувь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбогдож байгаа бол улс, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэй холбоотой зөрчил 19.2 хувь, харин дотоод хяналтын тогтолцоо сул, хяналтгүй байдалтай холбогдох 8.1 хувь, хууль тогтоомжийн хэрэгжилт илтэд хангалтгүй байгаа асуудал 9.2 хувийг тус тус эзэлж байгааг үйл ажиллагааны тайландаа тусгажээ.
  9. Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэлийн төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт гүйцэтгэлийн аудит хийжээ. Аудитаар нийт 3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс нийслэлийн ЗДТГ-ын даргад 99.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж холбогдох байгууллагаар хүлээн зөвшөөрүүлж ажилласан байна.
  10. Аудитын төлөвлөгөөний дагуу улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч (ТЕЗ), тэдгээрт хамаарах 265 байгууллага, аймаг нийслэлийн 22 ТЕЗ, тэдгээрт хамаарах 4087 байгууллага нийт 4352 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийжээ. Аудитын явцад залруулах боломжтой зөрчлийг тухай бүр арилгуулж, зөвлөмж өгч ажилласнаас гадна нийт 332 зөвлөмж өгч, 128 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

 

Та бүхэн аудитын тайлангийн цахим хувилбарыг дараах QR кодоор үзэх боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж