ЭХЯ: Гэмтлийг засаж, эрчим хүчээр хангаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

ЭХЯ: Гэмтлийг засаж, эрчим хүчээр хангаж эхэллээ

ЭХЯ: Гэмтлийг засаж, эрчим хүчээр хангаж эхэллээ

НЭМЭЛТ: 

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчид цахилгаанаар хязгаарлагджээ.

Шуурхай ажлын хэсэг ажиллаж, гэмтлийг засварласнаар үе шаттайгаар эрчим хүчээр хангах ажил эхэлсэн байна. Цахилгаан тасарсан шалтгаан, ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш /07.08/ 11.00 цагт Эрчим хүчний яаман дээр танилцуулна гэв.


Эрчим хүч доголдож, цахилгаан тасарсан шалтгааныг тодруулахаар албаны хүмүүс ажиллаж байна. Өнөөдөр 15:00 цагийн орчимд нийслэл болон орон нутагт цахилгаан тасарсан.

Тодруулбал, Улаанбаатар, Багануур дүүрэг, Дархан, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дундговь аймагт цахилгаанд доголдол үүссэн. Зарим газарт цахилгаан ирсэн ч дахин тасарч байна гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар Эрчим хүчний яамны өгч буй мэдээллээр ДЦС-4 ТӨХК-д доголдол үүссэний улмаас цахилгаан тасарчээ. Шалтгааныг нь тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа аж. Нэн тэргүүнд, эрчим хүчний нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу эмнэлэг, онцгой байдал, тусгаарлах байрыг цахилгаанд холбох ажил үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж