Суэцийн сувгийг бөглөж, тээврийн усан онгоцнуудын хөдөлгөөнийг зургаан өдрийн турш гацаасан “Ever Given” хөлөг гурван сар гаруйн дараа ийнхүү ажлаа үргэлжлүүлэхээр болж байна. Учир нь хөлгийг гацаанаас нь гаргасны дараа Суэцийн сувгийн удирдлагууд түүнийг бүх ачааных нь хамтаар учруулсан хохирлынх нь барьцаанд авч, эздээс нь хохирол барагдуулах тэрбум орчим ам.доллар нэхэж байсан юм.
Харин хөлгийн эзэд хэд хэдэн удаа Суэцийн сувгийн удирдлагуудтай хуулийн дагуу хэлэлцсэний эцэст энэ сарын 5-нд тохиролцоонд хүрсэн юм. Тиймээс 400 метр урт эл аварга хөлөг өнөөдөр/2021.7.7/ ажилдаа эргэн орж, Суэцийн сувгийг орхижээ.
Хөлгийг замд нь үдэх арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүндэт зочид, дипломатчид, компанийн удирдлагууд оролцсон байна.
Суэцийн сувгийн удирдлагууд хөлгийг чөлөөлснийхөө дараа эздээс нь 900 сая гаруй ам.долларыг хохирол барагдуулах, хөлгийг чөлөөлсөн ажилчдыг цалинжуулах, сувгийг сэргээн засварлах ажилд зориулан шаардсан билээ. Харин хөлгийн эзэн Японы “Shoei Kisen Kaisha” компанийн удирдлагууд 150 сая ам.доллар санал болгож байв.
Эцэст нь энэ долоо хоногт хоёр тал тохиролцохдоо чухам хэдэн ам.доллар өгч, авалцсан нь нууц байгаа юм. Зарим эх сурвалжууд Суэцийн суваг хөлгийн Япон эздээс 550 сая орчим ам.доллар авч тохиролцсон хэмээн таамаглаж байгаа аж.
Эх сурвалж: BLOOMBERG
Зочин 2021-07-07 122.201.24.248
1 кг алт бол 200,000USD,. Экскаватор нь нэг шанагадахдаа 200,000 USD ухаж гаргасан м бишүү
Зочин 2021-07-07 122.201.24.248
Египетчүүд хөгийн гарууд юмаа. Ганц ухсан экскаваторын жолоочид цалингийн өгчихгүй юм байж, EVERGIVEN ыг барьцаалж 1 тэрбум доллар нэхэж шившиг болж байнаа. Ганц экскаватор ухаад л, сарны түрлэгээр хөвөөд гарсан биздээ. Хүч нэмж ганц усан онгоцоох элс соруулснаар өөр 1 тэрбум долларын хөрс хөнлөөгүй. новшийн гарууд вэ
Зочин 2021-07-07 202.126.89.102
Энэ онгоцыг албаар Суэцын сувгийг таглаж зогсоолгоод бусад хүнс, материалны тээврийг гацаасан сураг дуулдана лээ.