"Андрес Иньеста ч Педригийн хийснийг хийгээгүй юм шүү" | News.MN

"Андрес Иньеста ч Педригийн хийснийг хийгээгүй юм шүү"

"Андрес Иньеста ч Педригийн хийснийг хийгээгүй юм шүү"

"Андрес Иньеста ч Педригийн хийснийг хийгээгүй юм шүү"

16 дахь удаагийн Европын аваргын финалд тоглох хоёр багийн нэг нь тодорлоо. Урд шөнө Испани-Италийн шигшээ багууд Лондон хотын Уэмблид учраа тааран тоглож, торгуулийн цохилтоор Италийн шигшээ финалд хүрэх замаа засав.Тоглолт үндсэн цагт 1-1 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд Италиас Федерико Кьеза, Испаниас Алваро Мората нар гоолдсон юм.

Тоглолтын дараа Италийн дасгалжуулагч Роберто Манчини: Бид Италийн ард түмэнд ийм баяр баясгалан бэлэглэх үүрэгтэй. Испанийн эсрэг тоглоход хүнд байх болно гэдгийг мэдэж байсан. Багаараа бөмбөг сайн эзэмшээгүй учир гоол оруулахыг хүссэн ч боломж нь олдохгүй байлаа. Тэмцээн эхлэхээс өмнө олон хүн биднийг финалд хүрнэ гэж итгээгүй ч бид финалд хүрэхийг хүссэн. Мөн Испанид баяр хүргэх нь зүйтэй. Торгуулийн цохилт гэдэг бол азын сугалаа шүү дээ. Испанийн шигшээг үндсэн довтлогчгүй гараа гаргасныг харахад л амаргүй тоглолт болохыг нь мэдсэн. Багийнхан маань ялахыг хүссэн, хүссэндээ ч хүрлээ.

Испанийн дасгалжуулагч Луис Энрике: Хэрэв би тоглогчдодоо дүн тавихаар болвол онц тавина. Тэд гайхалтай байлаа. Тэднийг буруутгахын оронд магтах хэрэгтэй. Одоо амрах цаг ирж байна. Мората хэдий булчингийн асуудалтай байсан ч торгуулийн цохилт цохихыг хүссэн. Тэр энэ тэмцээний турш сайн байсан. Мэргэжлийн спортод ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Тиймээс Италид баяр хүргэе. Бид энэ тэмцээний шилдэг багуудын нэг байсан гэдгээ мэдлээ.

Мөн тэрбээр 18 настай Педриг магтсан юм. Луис Энрике “Педри гэх 18 настай хүүг та нар Италийн эсрэг яаж тоглосныг нь харсан уу? Андрес Иньеста ч түүний хийснийг хийгээгүй юм шүү. Евро 2020 тэмцээний туршид Педри шиг тоглосон 18 настан харсангүй. Бүр өмнөх Европын аваргууд, дэлхийн аварга, олимпийн наадамд ч ийм зүйл харсангүй” гэжээ.

Торгуулийн цохилт хааж багаа финалд хүргэсэн Жанлуижи Доннарумма: Торгуулийн цохилтын өмнө би тайван байсан. Учир нь би багтаа тус хүргэнэ гэдгээ мэдэж байсан. Бид мөрөөдлөө биелүүлэхэд нэг даваа үлдлээ. Испани бол хүчирхэг баг. Гэхдээ энэ удаагийн Италийн шигшээ урам зоригоор дүүрсэн баг. Бид бууж өгөхгүй.

Тоглолтын эхний гоолыг оруулсан Федерико Кьеза: Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Үнэхээр хүнд тоглолт боллоо. Испаничууд сайн байсан ч бид финалд шалгарлаа. Долдугаар сарын 11-ний өдөр Уэмблид эргэн ирэхээр боллоо. Тэр өдөр юу болохыг харцгаая.

Испанийн шигшээ ахлагч Серхио Бускетс: Хүн бүр л Италийг фаворит гэж байлаа. Гэхдээ бид тэднийг тоглолтын турш илүүрхсэн. Баг маань олон залуучууд тоглогчидтой байлаа. Энэ нь ч тэдэнд туршлага болж, цаашид амжилт гаргах итгэл, урам зориг өгөх байх. Бид эргэн ирнэ. Энэ тоглолтын хувьд бид илүү баг нь байсан. Гэхдээ энэ бол хөлбөмбөг шүү дээ. Бидний хийж чадах зүйл бол Италид баяр хүргэх.

Италитай Уэмблид тоглох баг өнөөдөр/2021.07.07/ шөнө 03.00 цагаас тодорхой болно. Өнөөдөр Англи-Данийн шигшээ багуудын гал гарсан тулаан биднийг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж