942,322 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

942,322 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 478,620,176.77 төгрөгийн үнийн дүн бүхий 942,322 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" ХК (BHL+9.78%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +4.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" ХК (ADL -10.90%) болон "Багануур" ХК (BAN -8.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 18,137 ширхэг нэгж эрхийг нийт 4,460,674 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,000 ширхэг үнэт цаасыг 500,000 доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.13 хувиар буурч, 32947.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,778,650,929,631.93 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж