Евро: Нээлтийг хийсэн багууд хожим финалд нүүр тулсан нь

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Евро: Нээлтийг хийсэн багууд хожим финалд нүүр тулсан нь

Евро: Нээлтийг хийсэн багууд хожим финалд нүүр тулсан нь

Евро 2020 тэмцээний финалын тоглолт болоход хэдхэн хоног үлдээд байна. Өнөөдөр шөнө хагас шигшээ шатны тоглолтууд эхлэх бөгөөд финалын тоглолт долдугаар сарын 12-ны шөнө 03:00 цагт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм. Энэ удаа бид та бүхэнд 2004 оны Европын Аварга Шалгаруулах тэмцээний финалыг эргэн дурсаж сонирхолтой факт, мэдээллийг хүргэх гэж байна.


2004 оны Еврог Португал улс нутаг дээрээ зохион байгуулж байсан билээ. Тухайн Еврог эргэн дурсахад, нийт 31 тоглолт болж өнгөрсөн бөгөөд 77 удаа “хаалганы тор” хөдөлсөн байна. Нэг тоглолтод дунджаар 2.48 гоол орсон гэсэн үг юм. 

Нээлтийн тоглолт зохион байгуулагч Португал болон Грекийн шигшээ багуудын хооронд явагдсан. Тэмцээн нээлтийн өдрөөсөө л дуулиан шуугиан ихтэй эхэлсэн. Учир нь зохион байгуулагч улс хожигдсон нь хөлбөмбөг сонирхогчдын таамгийг тэр чигээр нь эвдэв. Португал хожно гэж таамаглагдаж байсан уг тоглолтод Карагунис (7 дахь минут), Басинас (53 дахь минут пеналт) нар гоолдож 2:0-ээр тэргүүлж эхэлсэн бөгөөд тоглолтын төгсгөлд Кристиано Роналдо нэр төрийн нэг гоол хийж тоглолтын үр дүн  Грекчүүд 2-1 харьцаатай Португалыг хожиж хасагдах шатанд шалгарах сууриа тавьсан байна. 

Тэд А хэсэгт Испани, Оросын шигшээ багуудын хамтаар багтсан бөгөөд нэг сонирхолтой нь хэдий Португал нээлтийн тоглолтод хожигдсон ч дараагийн хоёр тоглолтдоо хожсоноор хэсгээсээ нэгээр, Грекийн шигшээ хоёроор гарч байв. 

Тухайн үед Чех, Франц, Швед, Английн багууд гол фаворит багаар нэрлэгдэж байлаа. Гэвч хасагдах шатны эхний тоглолтод Грекийн шигшээ Францын багтай таарч Харастиесын мөргөлтөөр цорын ганц гоол орж Грекийн шигшээ хожин хөлбөмбөг сонирхогчдыг уулга алдуулж эхэлсэн юм. Харин нөгөө талд Португалийн шигшээ, Английн багтай гал гарсан тоглолтыг үзүүлж тоглолтын үр дүн 2:2-оор тэнцэн эцсийн мөчид торгуулийн цохилтоор тоглолт шийдэгдсэн юм. Харамсалтай нь Английн шигшээ багийн гол тоглогч Давид Бэкхэм, Дариус Васселл нар чөлөөт цохилтоо алдаж Португалчууд цааш шалгарсан байна.

Уг тэмцээний хамгийн сонирхолтой нь тэмцээний нээлтийг хийсэн Португал-Грекийн шигшээ багууд финалд дахин нүүр тулсан нь байлаа. Португалчууд хагас шигшээд Нидерланд (2-1) -ын шигшээ багийг хожиж финалд хүрсэн бол Грекийн шигшээ Чехийн (1-0) шигшээ багуудыг хожиж түүхэндээ анх удаагаа том тэмцээний финалд үлджээ. 

Уг финалын тоглолт Стадио Спорт Лисбоа Бенфика цэнгэлдэх хүрээлэнд 62 мянган фанатуудын нүргээн дунд эхэлсэн юм. Тэмцээн эхлэхээс өмнө нь хэний ч таамаглаагүй Грекийн шигшээ баг финалдсан нь тэдний хувьд хангалттай биш байв. Илүү их зүйлийн төлөө буюу аваргын цомын төлөө шийдмэг тоглолтыг Грекчүүд үзүүлж эхэлсэн бөгөөд маш өгөө аваатайгаар эхний хагас өндөрлөсөн байна. 

Хоёрдугаар хагаст Грекийн шигшээ багийн довтлогч Ангелос Харистиес классик мөргөлт гүйцэтгэж тоглолтын харьцаа 1:0 болсон юм. Ингэснээр тэд Португалыг дахин гэрт нь хожиж 2004 оны Европын Аварга болж, дэлхий нийтийг гайхшруулсан юм. Европын аварга болон дэлхийн аваргын түүхэнд хамгийн төсөөлөөгүй баг ялагч нь болсон энэ байв.

Энэхүү нээлтийн тоглолтод тоглосон хоёр баг финалд ахин таарсан нь Еврогийн анх удаа бөгөөд нэгэн түүх болон үлдсэн байдаг. Мөн Португалын шигшээ багийн хувьд нутаг дээрээ зохион байгуулсан тэмцээндээ финалд үлдэж хожигдсон нь Европын Аваргын түүхэнд финалд гэртээ ялагдсан анхны улс хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Харин эсрэгээрээ Грекийн хувьд нэгэн сонирхолтой рекорд бүтээсэн нь хасагдах шатны бүх тоглолтдоо 1-0 ээр хожил байгуулсан нь юм.

Боломжгүй зүйлийг боломжтойг болгож чадсан Грекчүүд бахархууштай. Тэд ЕАШТ төдийгүй хөлбөмбөгийн түүхэнд яригдах түүхийн эзэд болсон гэдгийг 17 жилийн дараа бид сануулж байна.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж