Эстонийн консул нууц бичиг баримт авч байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Эстонийн консул нууц бичиг баримт авч байгаад баригджээ

Эстонийн консул нууц бичиг баримт авч байгаад баригджээ

ОХУ-ын холбооны аюулгүй байдлын алба энэ долоо хоногт Санкт-Петербург хотод Эстонийн консул Март Лаеттийг орос иргэнээс нууц бичиг баримт хүлээн авч байхад нь баривчилснаа зарлалаа.

Холбооны аюулгүй байдлын албаны мэдэгдэлд “Март Лаеттийг орос иргэнээс нууц бичиг баримт хүлээн авч байхад үйлдэл дээр нь барьж саатуулсан. Энэ бол дипломат төлөөлөгч хүний хувьд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл бөгөөд ОХУ-ын эсрэг хэрэг. Тиймээс олон улсын хуулийн дагуу түүнд арга хэмжээ авна” хэмээжээ.

Харин Эстонийн засгийн газрын албан тушаалтнууд болсон явдлыг зохион байгуулалттай бөгөөд ял оноох нь үндэслэлгүй хэрэг хэмээх байр суурьтай байгаа аж.

Түүнээс өмнө дөрөвдүгээр сард мөн Санкт-Петербург хотод Украины консул Александер Сосонюк Оросын хууль, холбооны аюулгүй байдалтай холбоотой нууц бичиг баримт иргэнээс хүлээн авсан гэх ижил шалтгаанаар хөөгдсөн билээ. Тухайн үед Украины талаас болсон үйл явдлыг жүжиг хэмээгээд, энэ үйлдлээрээ ОХУ дайсагналаа харуулж байна гэж тайлбарлаж байв.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Эстони улс 2004 онд НАТО болон Европын холбоонд зэрэг нэгдсэнээс хойш Оростой харилцах харилцаа нь муудсаар байгаа билээ. Хэдийгээр улс төрийн хүрээнд хоёр улсын харилцаа муудсан боловч өдгөө 1.3 сая хүн амтай Эстонид орос хэлээр ярьдаг уугуул 300 мянга орчим орос үндэстэн амьдардаг гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж