“Ковид-19 цар тахлын үед Оюу Толгойн Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны тайлан гарлаа | News.MN

“Ковид-19 цар тахлын үед Оюу Толгойн Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны тайлан гарлаа

“Ковид-19 цар тахлын үед Оюу Толгойн Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгааны тайлан гарлаа

Монгол Улс, Улаанбаатар хот – МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс “КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ОЮУ ТОЛГОЙН МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ” судалгааг хийж, олон нийтэд нээлттэйгээр байршуулаад байна.

Энэхүү судалгааг 10 судлаач эрдэмтэн 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ковид-19 цар тахлын үзүүлж буй нөлөөг үнэлэхдээ Оюу Толгой компанийн статистик тоо мэдээлэл, холбогдох эх сурвалжид тулгуурлахын зэрэгцээ үндсэн болон гэрээт ажиллагсад болон ханган нийлүүлэгчдээс онлайн хэлбэрээр түүвэр судалгаа авч, үр нөлөөг олон талын өнцгөөс харсан.

Эрдэмтэн судлаачдын баг судалгааныхаа тайланг 6 дугаар сарын 30-ны өдрийн 11:30 цагаас өөрийн FACEBOOK хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх гэж байна. Судалгааны тайлангийн вэбинар нээлттэй, сонирхсон байгууллага, хувь хүмүүс оролцох боломж нээлттэй. Судалгаатай холбоотой сонирхсон асуулт, лавлагаа, тодруулгад судлаачид хариулах болно.

“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ОЮУ ТОЛГОЙН МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ” судалгааны тайланг http://ei.num.edu.mn/, Эдийн засгийн хүрээлэнгийн вэбсайтын Эрдэм шинжилгээ хэсгээс орж дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Судалгааны гол  дүгнэлтүүдээс дурдахад:

Монгол Улс уул уурхайн үр өгөөжөөр дэлхийд 3-рт орж, уул уурхайн ажил эрхлэлтээр 2-рт эрэмбэлэгдсэн. Оюу толгойн төлсөн төлбөр хураамжийн хэмжээ 1 хувиар нэмэгдэхэд Монгол Улсын ДНБ дунджаар 0.52 хувиар өсөж, Оюу Толгойн экспорт 1 нэгж хувиар өөрчлөгдөхөд Монгол Улсын экспорт дунджаар 0.47 нэгж хувиар өөрчлөгдөж байна.

Оюу толгой компани 2012-2020 оны хооронд улсын төсөвт 8.5 их наяд төгрөгийн татвар төлж, жил бүрийн төсвийн татварын орлогын 13.51 хүртэл хувийг дангаараа бүрдүүлсэн. ОТ компанийн төлсөн төлбөр хураамжийн хэмжээ 1 хувиар нэмэгдэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого дунджаар 0.81 хувиар нэмэгдэж байна.

Ковид-19 цар тахал нийт ГШХО-д уул уурхайн салбарын эзлэх хувийн жингийн хэлбэлзэлд нөлөөлж, 2020 оны 1 дүгээр улиралд 78.4 хувь байсан бол 2020 оны 3 улиралд 62.1% болж буурсан.

Оюу толгой компанийн үндсэн болон гэрээт 1720 ажиллагсад судалгаанд оролцсоноос 83 хувь нь Оюу толгойн уурхайн төсөлд ажилд орсноор цалин орлого нэмэгдэж, амьдрал ахуй сайжирсан гэж хариулсан.

Ковид-19 цар тахлын үед Оюу толгойн ханган нийлүүлэгчдийн 42.9 хувь нь ажлын байраа нэмэгдүүлсэн, 28.6 хувь нь ажлын байраа тогтвортой хадгалж чаджээ.

Оюу толгойн удирдах ажилтанд 81 хувь, инженер-техникийн ажилтанд мэргэжилтэн болон техникийн ажилтныг оролцуулбал 94.3 хувь нь Монголчууд байгаа бөгөөд энэ хувь байнга өсөж байгаа.

2020 оны байдлаар Оюу толгой ХХК 770 ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллахад 92.9 хувь нь ажиллагсдынхаа ур чадварыг ахисан гэж үзсэн. 2020 онд ханган нийлүүлэгчдийн ажиллагсдын 77.3 хувь мэргэжлийн сургалт, 67.5 хувь аюулгүй ажиллагааны сургалт, 44.2 хувь чанарын стандартын сургалтанд хамрагдсан нь дотоодын аж ахуй нэгж байгууллагын ажиллагсдын ур чадвар ахихад нөлөө үзүүлж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсаны дагуу боловсролын салбарт үе шаттайгаар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ 120 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уул уурхайн салбарын 1 сургууль, 4 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг дээшлүүлснээр 15649 хүн төслийн үр шимийг хүртэж, мэргэжил ур чадвараа ахиулсан.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж