С.Ганбат Замын-Үүдийн 6 албан хаагчтай холбоотой юу? | News.MN

С.Ганбат Замын-Үүдийн 6 албан хаагчтай холбоотой юу?

С.Ганбат Замын-Үүдийн 6 албан хаагчтай холбоотой юу?

С.Ганбат Замын-Үүдийн 6 албан хаагчтай холбоотой юу?

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2021.07.06/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, зарим албан тушаалтныг чөлөөлж, нэр бүхий зургаан албан тушаалтныг саатуулсан. Эргэн сануулахад, өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус сумын нөхцөл байдалтай танилцаж, үүсээд буй асуудлыг шийдэж чадахгүй бол хариуцсан албан тушаалтанд арга хэмжээ тооцно хэмээн мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайдыг тус суманд айлчлахаас өмнө, АТГ болон хууль хяналтынхан тус суманд гүйцэтгэх ажиллагаа явуулж хэд хэдэн ноцтой баримтыг илрүүлжээ.

Тодруулбал, нэр бүхий албан тушаалтны гар утсыг чагнах, хамаарал бүхий этгээдийн дансны хуулгыг цуглуулах гэх  мэт гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Улмаар нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлигын хэрэгт орооцолдсон байж болзошгүй нөхцөл байдал илрээд байна. Энэ хүрээнд Хууль зүйн сайд шалгалтыг хийж, мафийн бүлэглэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж зургаан албан тушаалтныг саатуулаад байна.

Тухайлбал,

  • Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр,
  • Замын-Үүд суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан,
  • Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат,
  • Хилийн 0108-р ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг,
  • Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр,
  • Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул

Үүнээс гадна ачаа барааг санаатай гацааж, дундаас нь ашиг хонжоо олдог бүлэг жолооч нарыг шалгаж эхэлсэн байна. Тус сумын Засаг дарга Б.Анхбаярын тухайд шалгуулахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар АТГ-аас тодруулахад “Хойшлуулшгүй арга хэмжээ авахаар 48 цагийн хугацаанд цагдан хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн. Нэгжлэг, үзлэгийн ажиллагаа явагдаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ ЗАМЫН-ҮҮДТЭЙ ХОЛБООТОЙГООР СААТУУЛСАН УУ?

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг дээрх зургаан албан хаагчийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна. С.Ганбатыг саатуулах үед гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, төрийн нууцтай холбоотой байж болох материал, чагнах төхөөрөмж зэрэг олдсон гэж хэвлэлүүд мэдээлж буй.

С.Ганбат нь 1990 онд Эрүүгийн цагдаагийн газарт Туслах төлөөлөгчийн статусаар ажлын гараагаа эхэлж, тус газрын дарга,  Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулаар  тус тус ажиллаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
БурууБуруу
13
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-07-07 64.119.25.213

gaali unelgee hiij mungu tatdag asuudaliig yaj boliulah ium boldoo huurhii importlogchid l zovj haragdah ium
ter tusmaa avtomashi importlogchid

Avatar

Хмм 2021-07-07 66.181.161.127

Хан хэнтийн дархан цаазат газар нутаг болох тэрэлжийг зараад дууслаа жинхэнэ мафи гэж тэнд байна

Avatar

Иргэн 2021-07-07 66.181.161.75

Хууль хяналтын байгууллага доод түвшний албан хаагчидтай орооцолдож хилс хэрэг тулгаж байхаар томчууд мафиудтайгаа тэмцээч илрүүлээч дотроосоо авилга хээл хахуул авдаг идээ бээрээ цэьэрлээч. Баттулга eрөнхийлөгч хяналтаа хэрэгжүүлэхгүй мафи үүсгээд нөгөөдүүлдээ бүх төмрөө зүүж өгөөд буулаа. Шившиг юмаа

Avatar

Зочин 2021-07-07 192.82.74.194

Том гарын авилгачид томилогдонодоо оронд нь

Avatar

Зочин 2021-07-07 202.126.88.168

Ганц гааль хилийн авилга ч биш төрийн бүх албад авилгад аль дээрээс живсэн шүү дээ. Одоо энийг арилгая гэвэл доор хаяж 10 хүн цаазлах хэрэгтэй. Тэхдээ олны нүдэн дээр. Тийм эцсийн арга хэмжээ авахгүй бол үхэр монголчууд хэзээ ч засрахгүй.

Avatar

уншигч 2021-07-07 202.126.89.15

Өөрийгөө эх оронч гэж боддог худлаа гар байна даа.Цаазлах хууль байгаа юу? хэл дээ чи?!.Хуульдаа дөхүү юм бичиж бай.Хуулиа мэдэхгүй бол хууль цааз гэж битгий онхолд!!!

Avatar

Зочин1 2021-07-07 66.181.161.72

Сүүлийн үед мөрдөстэй дээгүүр албан тушаалтай хэрэгт их орох юмдаа цэрэг цагдаа бусад байгуулгууддад урвалт их гарах боллоо

Avatar

Зочин 2021-07-07 66.181.176.11

Наад паразитуудаа олигтойхон нэгжээрэй ….

Avatar

Zochin 2021-07-07 192.82.81.90

Gaaliinhan yagaad baihgui bgan? Hamgiin evgui humuus n gaali shd.

Avatar

Зочин 2021-07-07 66.181.185.60

Ерөнхий сайддаа малын хашаа шиг хаалга үзүүлээд зогсож байдаг шившиг юмаа,ичмээр юмаа төрийн албаны анхан,дунд шатныхан их асуудалтай шүү

Avatar

Зочин 2021-07-07 172.56.10.216

Naad ganbat chini urd horshiin tagnuul yum bish uu

Avatar

а 2021-07-07 103.80.210.211

Худлаа жүжиг ХҮК өөрийнхөө хүнээ тавьж байхгүй юу даа

Avatar

Зочин 2021-07-07 202.126.89.26

ГААЛИЙНХАН ХААГУУР НЬ ЯВААД БАЙНА АА.

Avatar

Зочин 2021-07-07 66.181.161.12

Төриин албанд орохдоо ажлаа хиих биш энэ албыг ашиглаж яаж мөнгө хиих вэ гэж л ажилд ордог болчихоод байна Өөрөөр хэлбэл төриин албаны хүмүүс бүхэлдээ өөр өөриин хэмжээнд авилгал авдаг аргатай болчихсон байна шүү дээ Аливаа ажил хөөцөлдөхөд тухайн албан хаагч яаж иигээд нэг шалтаг яриад байвал хахууль өгчихөөр хууль бус байсан ч бүтээгээд өгчихдөг тиим л хүмүүс болчихоод байна Төриин албыг цэвэрлэхгүй бол хүмүүсиин мөнгө олдог хэрэгсэл болчихоод төриин аливаа ажил зүгээр л хэлбэрдсэн шоу болдог

Avatar

Зочин 2021-07-07 203.91.112.14

Онгоцонд суугаад ирэхдээ авч ирсэн 10хос улавч, ботинк гуталнаас минь хүртэл БуянтУхаа гаалийн байцаагч 200к төгрөг нэхэж аваад кармалсан даг, сүүлд авсан үнээсээ гааль нөт төлсөн бол түүнээс хэдэнтээ бага 50к төгрөгийн тах төлөх бсанг мэдэж билээ. Гэх мэтээр ард иргэдийн кармаг ухаж түнхэх ажилтнууд-гаалийн байцаагч нар. нэг контейнер ачуулахад Гаалийн байцаагчийн Хахууль дотоод компанид 100к гадаад компанид 500к төгрөгийн тогтсон ханштай, Энэ дэлхий дээр шударга юм байхгүй гэлцэх.

Avatar

Иргэн 2021-07-07 202.126.88.153

Замын үүдийн автопүүнийхэн гэж маш том авилгын сүлжээ байдаг гэсэн. 1тн ачааг дарж дүүлээд 200 орчим мянган төгрөг авдаг гэсэн.

Avatar

власов 2021-07-07 202.126.88.202

officeriin ner hundiig shavartai ni hutgav gar b** neg sumtai ni og .оффицэрский чэсть

Avatar

Зочин 2021-07-07 64.119.20.197

МАН-ынхан жараахайнуудаа золиосонд хаяж өгч байна уу. Та нар Хүрэлсүрээсээ эхлээд хороон дарга, хэсгийн ахлагч хүртэл нэвт авилгалын торон сүлжээнд бат нягт холбогдсон. Монгол улсыг шулж, мөлжиж амьдардаг …

Avatar

Зочин 2021-07-07 58.108.51.214

Huuliin said sain ajillaj baina ZamiinUud avilgaas bolj hugjduggui Ereeniig har

Avatar

Зочин 2021-07-07 66.181.161.124

угаасаа тэр чигтээ авилгын сүлжээ л байгаа шд, одоо л мэдэж байгаа юм шиг жүжиг тавьж гэнэ. МАН төрийн албаны доод дунд шат бүрийг ямарч үед атгадаг тэр нь энэ авилгын сүлжээгээ таслахгүй гэсэн л санаа. хулгайч хулгайчаа шалгадаггүй юм. МАН төрд байгаа цагт ийм зүйл арилахгүй.

Avatar

Onoch 2021-07-07 66.181.161.76

Тэгээд яаа гээд бна?

Avatar

Зочин 2021-07-07 172.56.10.216

Cham shig yumnuud uheed duusahaar arilah baigaa

Avatar

Монгол 2021-07-07 46.114.145.124

Хил Гааль Мэргэжлийн хяналт, авто тээврийн газрын хамтарсан Мафиа

Avatar

СССР 2021-07-07 66.181.191.203

Угаасаа л мафийн зохион байгуулалттай болоод удаж байгаа.Аль эрт л утсыг нь чагнаад гүйцэтгэх ажиллагаа явуулах байсан юм

Avatar

ok 2021-07-07 192.82.78.91

эрээний хөх хот, бээжинг гээд бүх консул, консулын ажилчидын бүгдийн соль, оросыг ч гэсэн, ингэхгүйээ бол монгол улс үнэн дампуурна шүү, бид чинь хэдүүлэхнээ , төр нь төр шиг байж, мөнгө төгрөгөндөө хатуу тооцоотой байхгйү бол, одо бүүр 40 жил хөл толгойн мэддэгдэхгүй амьдралаа одоо бүүр энэ янзаараа цааш явахгйү болхнь тодорхой бна, энэ хүмүүсийг 3н үеэр төр бүү ойртуул, шоронд олон жил хатаа, ингэхгүй болохоо зүгээр л ажлаас нь халаад 5н жил өгөөд байх юм бол, ёстой бүтэхгйү

Avatar

Хоок 2021-07-07 202.126.89.36

Энэ хэд угаасаа замын үүдийг олигтой байлгаж болох боломж байсан ш дээ.Эдэн дотроос Баттүшиг жаахан чирэгдчихвүү яав том гаруудад.

Avatar

Зочин 2021-07-07 103.57.93.236

Тушаалыг нь биелүүлж байсан заставын дарга хэлмэгдсэн байж магадгүй.Том гаруудад бас тодорхой авилга өгч байж очдог гэсэн.

Avatar

Зочин 2021-07-07 64.119.23.93

ХААНААС Ч УХАХАД ЮМ ГАРНА ДАА ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДААС ЯЛГААГҮЙ БҮГД БОХИРДСОН

Avatar

ҮНЭН2 2021-07-07 59.153.112.56

Төрийнхөн бүгд авилгачин, луйварчин. Бүгд бохир.

Avatar

Зочин 2021-07-07 172.56.10.216

Odoo tseverleed baihaas yahav

Avatar

Зочин 2021-07-07 66.235.3.142

Хүү Г. Пүрэвсүрэн гэж гахай шиг, бас онгироо амьтан байгаа. УИХ ын гтшүүн Ганнибалын Амартүвшин, Нам дамжсан я***н Хассуурийн Ганхуяг( одооны үүргэвчтэй аяллын АНУ д элчингээр томиглогдоод байгаа буриад Баберо), бас нэг УИХ ын гүшүүн Хүрэлсүх ерөнхийлөгч хурандаагийн б**с долоогч Дамдинам нарын 3 хүнд 33 сая долларын зээлийг Ди Би Эм гэгдэх улсын банкнаас гаргаж өгсөн хүн шүү дээ. Бүгдээрээ улсыг ингэж тонож хагартлаа баяжиж байна. Ганбатын хүү Пүрэвсүрэн нь Фортуна Батбаярын том охинтой суусан

Avatar

Zohin 2021-07-07 66.181.161.98

Манай ерөнхийлөгч юмыг дайнтай зүйрлэх сүржигнэх хөөрцөглөх дуртай дээр нь хууль зүйн сайд нь нэмэгдэж дээ. Сүржин нэртэй даржин ажил хийдэг дарга нар юм биздээ.

Avatar

Ббб 2021-07-07 66.181.186.105

Зохион байгуулалттай гэмт бүлэгтэй тэмцэх тасгийн дарга хурандаа Ганбат гэж мэдэх юм бна. Саяхан генерал авсан. Хонг конгд консулд бсныг ч мэднэ. Их юм гарах бхдаа мань эрээс

Avatar

Зочин 2021-07-07 192.82.84.249

Ha. Miyegin hergiig ilruilj bhgui hajugar n chimegui ongorson hurandaagas yu gardin

Avatar

зочин 2021-07-07 202.21.100.210

Мафи гэдэг чинь том нэр томъёо шүү . Манайх шиг жижиг газар үхсэн ацных нь мафи байдгын. Дарга нартаа хувь хуваадаг жижиг гарууд л байгаа биз

Avatar

Зочин 2021-07-07 24.17.94.42

Jijig baigaa l biz chi yund buhimdana ve? Hamsaatan bish bol duugui ajlaa hii matar tsarailalgui

Avatar

Зочин 2021-07-07 172.56.10.216

Butgii tenegteed bai

Avatar

Төрийнхөн бүгд ийм авилгачин, луйварчин 2021-07-07 59.153.112.56

Яг одоо цаг үед барьж байгаа нь ч авилагчин, баригдаж байгаа нь ч бохир авилагчид. Цэвэр хүн гэж энэ төрд байхгүй. УИХ-ын гишүүд нь төрийн албаа зарж албан тушаалд хүн тавьж мөнгө олдог нь үнэн шүү дээ.

Албан тушаалаа ашиглаж авилгал авч, хулгай хийх гэж төрөөс төрсөн тэрбумтан болох гэж л төр лүү хуйлардаг болсон. Араас нь цүнх баригчид нь яг энэ буруу замналаар нь явж байна. Монголын ирээдүй бүрхэг байна !!!

Avatar

Зочин 2021-07-07 66.181.161.114

Sedveesee haliaaaal yavchihiimaaa

Avatar

Zochin 2021-07-07 43.242.243.76

Mafijsan uls bolson bn.Darj av orooitn shuu

Avatar

Zochin 2021-07-07 66.181.160.57

Ямар цалин авдаг,тэгээд ийм их мөнгө хаанаас олдог бна сайн шалгах хэрэгтэй битгий л замхруулчихаарай нямбаатараа амжилт

Avatar

Зочин 2021-07-07 202.179.26.100

Цалин бас авдаг юм уу?

Avatar

Зочин 2021-07-07 66.235.3.142

Хүү Г. Пүрэвсүрэн гэж гахай шиг, бас онгироо амьтан байгаа. УИХ ын гтшүүн Ганнибалын Амартүвшин, Нам дамжсан я***н Хассуурийн Ганхуяг( одооны үүргэвчтэй аяллын АНУ д элчингээр томиглогдоод байгаа буриад Баберо), бас нэг УИХ ын гүшүүн Хүрэлсүх ерөнхийлөгч хурандаагийн б**с долоогч Дамдинам нарын 3 хүнд 33 сая долларын зээлийг Ди Би Эм гэгдэх улсын банкнаас гаргаж өгсөн хүн шүү дээ. Бүгдээрээ улсыг ингэж тонож хагартлаа баяжиж байна. Ганбатын хүү Пүрэвсүрэн нь Фортуна Батбаярын том охинтой суусан

Avatar

Зочин 2021-07-07 66.181.160.19

ЦЕГ ДЭД ДАРГА НЯМОЧИР ХОЛБООТОЙ

Avatar

Тодорхой тодорхой 2021-07-07 69.138.231.52

Идэж уусан нь тов тодорхой

Avatar

Зочин 2021-07-07 203.91.115.55

Манай улс өнгөн дээрээ ардчилсан нэртэй боловч бодит амьдрал дээр Хойд Солонгосын нэг загвар нь болчихжээ. Төрийн апаратад луйварчид үүрлэж дандаа хууль бус аргаар ажлаа явуулдаг. Гадаадад суугаа элчин сайд, дипломатууд нь хар тамхи хориотой наймааны сүлжээ мафи болчихсон. Засгийн сайд нь төрийн апаратад мафийн сүлжээ ажиллаж байгааг шууд хүлээн зөвшөөрч байна.

Avatar

сонгогч 2021-07-07 103.57.94.56

мафийн сүлжээ байгааг мэдээд байгаа хүн нь сонирхолтой. Илрүүлээд нотлоорой

Avatar

Зочин 2021-07-07 202.126.90.101

Замын үүдийг чөлөөт бүс болгохыг хүсээгүй,тэндэхийн гааль,хил,хяналтынхны авилга.хээл хахууль,хулгай дээрмийг мэдсээр байж давраасан эзэд нь үе үеийн төрийн өндөр албанд хууль бусаар шургалсан бузар шаарууд гэдэгтэй маргах энгийн иргэн бараг үгүй байх.Шударга ёс тогтоож
эмхэлж цэгцлэхэд ,,арслан шүдгүй,сэлэм иргүй…'' 5 жил өнгөрлөө.ТЭЭРМИЙН ХӨЛД БУУДАЙ гэгчээр гэмгүй хүнийг л хэлмэгдүүлчих вий.Төр зайдалж худлаа дүр эсгэсэн та нараас сайн үр дүн хэзээ ч гарахгүй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж