С.Ганбат Замын-Үүдийн 6 албан хаагчтай холбоотой юу?

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

С.Ганбат Замын-Үүдийн 6 албан хаагчтай холбоотой юу?

С.Ганбат Замын-Үүдийн 6 албан хаагчтай холбоотой юу?

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2021.07.06/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, зарим албан тушаалтныг чөлөөлж, нэр бүхий зургаан албан тушаалтныг саатуулсан. Эргэн сануулахад, өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус сумын нөхцөл байдалтай танилцаж, үүсээд буй асуудлыг шийдэж чадахгүй бол хариуцсан албан тушаалтанд арга хэмжээ тооцно хэмээн мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайдыг тус суманд айлчлахаас өмнө, АТГ болон хууль хяналтынхан тус суманд гүйцэтгэх ажиллагаа явуулж хэд хэдэн ноцтой баримтыг илрүүлжээ.

Тодруулбал, нэр бүхий албан тушаалтны гар утсыг чагнах, хамаарал бүхий этгээдийн дансны хуулгыг цуглуулах гэх  мэт гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Улмаар нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлигын хэрэгт орооцолдсон байж болзошгүй нөхцөл байдал илрээд байна. Энэ хүрээнд Хууль зүйн сайд шалгалтыг хийж, мафийн бүлэглэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж зургаан албан тушаалтныг саатуулаад байна.

Тухайлбал,

  • Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр,
  • Замын-Үүд суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан,
  • Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат,
  • Хилийн 0108-р ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг,
  • Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр,
  • Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул

Үүнээс гадна ачаа барааг санаатай гацааж, дундаас нь ашиг хонжоо олдог бүлэг жолооч нарыг шалгаж эхэлсэн байна. Тус сумын Засаг дарга Б.Анхбаярын тухайд шалгуулахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар АТГ-аас тодруулахад “Хойшлуулшгүй арга хэмжээ авахаар 48 цагийн хугацаанд цагдан хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн. Нэгжлэг, үзлэгийн ажиллагаа явагдаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ ЗАМЫН-ҮҮДТЭЙ ХОЛБООТОЙГООР СААТУУЛСАН УУ?

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг дээрх зургаан албан хаагчийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна. С.Ганбатыг саатуулах үед гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, төрийн нууцтай холбоотой байж болох материал, чагнах төхөөрөмж зэрэг олдсон гэж хэвлэлүүд мэдээлж буй.

С.Ганбат нь 1990 онд Эрүүгийн цагдаагийн газарт Туслах төлөөлөгчийн статусаар ажлын гараагаа эхэлж, тус газрын дарга,  Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулаар  тус тус ажиллаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
БурууБуруу
13
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж