Амны хаалт зүүгээгүй эмэгтэйг нийт 21 хэрэгт буруутган яллана

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Амны хаалт зүүгээгүй эмэгтэйг нийт 21 хэрэгт буруутган яллана

Амны хаалт зүүгээгүй эмэгтэйг нийт 21 хэрэгт буруутган яллана

Сингапурын тэнгисийн цэргийн офицер асан 53 настай Фун Чиу Ёке хэд хэдэн газарт амны хаалтгүй явсан болон гэртээ байх сануулгыг зөрчсөнийхөө төлөө нийт 21 хэрэгт холбогдон шалгуулж байна.

Фун анх тавдугаар сарын 15-нд олон нийтийн газар амны хаалт зүүгээгүй яваа дүрс бичлэг нь цахим орчинд тарж, багагүй шүүмжлэл сонссон юм. Тийнхүү амны хаалтгүй явснаасаа болж Фун долоон хэрэгт холбогдож, шүүх хуралд оролцсон ч тавдугаар сарын 24-нд шүүх танхимаас гарж явахдаа мөн л амны хаалтаа тайлж байгаа дүрс бичлэг дахин цахим орчинд цацагдсан байна.

Тийнхүү Фун өнгөрсөн жил зочид “Marina Bay Sands” буудал, энэ оны эхээр гэгээн Эндрьюгийн сүм, тавдугаар сард Тион Бахру зах, шүүх танхимын үүдэнд гэх мэтээр олон газарт амны хаалтгүй явсан нь илэрч, өмнөх долоон хэрэг дээр 14 шинэ хэрэг нэмэгджээ.

Улмаар Фун анх 8000 ам.долларын торгууль төлөх ёстой байсан ч шинээр 14 хэрэг нэмэгдсэнээс болж 12000 ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

Сингапурт цар тахлын журам зөрчсөн хүнд оноох хамгийн хүнд ял нь 10 мянган ам.доллараар торгож, зургаан сар хорих бөгөөд давтан зөрчил гаргавал уг ял хоёр дахин хүндрэх зохицуулалт бий гэнэ.

Эх сурвалж: YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж