Сэтгүүлчдийн биед халдсан хэргийн шалгалтын явцыг мэдээлэв | News.MN

Сэтгүүлчдийн биед халдсан хэргийн шалгалтын явцыг мэдээлэв

Сэтгүүлчдийн биед халдсан хэргийн шалгалтын явцыг мэдээлэв

Сэтгүүлчдийн биед халдсан хэргийн шалгалтын явцыг мэдээлэв

Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд цагдаагийн алба хаагч саад учруулж, биед нь халдсан нь хэвлэлийн эрх чөлөөний хуулийг зөрчсөн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гомдол гаргаж хууль хүчний удирдлагуудад хүргүүлсэн. Холбогдох буруутай хүмүүсийг олж тогтоох, үйл явдлыг тогтоож, энэ талаар нийгэмд мэдээлэх талаар албан шаардлага гаргаж хүргүүлсэн.

Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр төв талбай руу өлсгөлөн зарласан үйлдлийг сурвалжлахаар нэвтэрсэн NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаярыг цагдаагийн албан хаагч түлхэж унагаж буй бичлэг олон нийтэд ил болсон. Тэрбээр хувийн журмаар гомдол гаргахад долоо хоногийн дараа таны түлхэгдэж унасан нь нийгэмд сэтгүүлчийн биед халдсан мэт буруу ойлголтыг төрүүлсэн гэх тайлбарыг өгсөн байна.

Мөн тавдугаар сарын 7-ны өдөр төв талбай руу нэвтэрч сурвалжлага бэлтгэсэн Парламент телевизийн сэтгүүлч н.Гэрэлмааг түлхэж унагаасан. Улмаар зургадугаар сарын 2-ны өдөр цагдаа сэтгүүлчийг түлхэж байгаа бичлэг нь эвлүүлэг юм гэсэн дүгнэлтийг гаргасан. Сэтгүүлчийн гаргасан гомдлыг хянаж үзэхдээ ордны баруун талын хяналтын камер ажиллаагүй байсан гэсэн тайлбарыг өгсөн.

Bolod.mn сайтын сэтгүүлч н.Чинтогтох, Парламент телевизийн сэтгүүлч н.Гэрэлмаа нар хэвлэн нийтлэх эрхэнд халдсан гэж үзэж МСНЭ-ээр дамжуулан гомдол гаргасан ч хэрэг бүртгэл нээхээс татгалзаж байна. Тэднийг үгсэн хуйвалдаж, цагдаагийн алба хаагчийн нэр төрд халдсан гэсэн мэдэгдэл гаргасан.

МСНЭ-ийн тавдугаар сарын 6-ны Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болдод гаргасан шаардлагын хариу тавдугаар сарын 8-нд ирсэн. Ингэхдээ сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдаагүй, Цагдаагийн алба хаагчийн тухай хуулийн 23, 25, 31, 33, 35, 36-р зүйлүүдэд зааснаар чиг үүргээ биелүүлж ажилласан. Харин цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд сэтгүүлчид саад учруулсан гэсэн албан тайлбар ирсэн. Гэтэл Цагдаагийн алба хаагчийн тухай хуулийн 23, 25, 31, 33, 35, 36-р зүйлүүдэд хэрэг зөрчил тарьсан, үймээн самуун дэгдээсэн, зорчих хөдөлгөөн хязгаарласан, согтуурсан, эрэн сурвалжлагдсан зэрэг үйлдлүүдэд цагдаагийн алба хаагч арга хэмжээ авахаар заасан байдаг. Гэтэл сэтгүүлчийг яагаад гэмт хэрэгтэн шиг үзэж, биед нь халдсан бэ гэх асуудлыг тавьж, гомдол гаргасан. Хариуд нь өмнөх олон заалтыг хасаад Цагдаагийн алба хаагчийн тухай хуулийн 23-р зүйл заалтыг хэрэгжүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Сэтгүүлчдийг албан хаагчдын хууль ёсны шаардлагыг удаа дараа зөрчих, биелүүлэхээс зайслхийх, халдвар хамгааллын дэглэм зөрчин хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг завдсан, цагдаагийн алба хаагч руу дайрсан гэж үзэж буцаагаад буруутгасан.

Сэтгүүлчдийг хамгаалах ганц заалт нь Эрүүгийн хуулийн 14-3-р зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдах гэсэн заалт байдаг. Гэвч уг заалтад заавал хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх хоёр өгүүлбэр байна. Хүч хэрэглэсэн гэдгийг 2002 оны хуучин хуулиар хүч хэрэглэсэн гэдгийг шүүх шинжилгээний шүүхээр гэмтлийн зэргийг тогтоодог. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хүч хэрэглэсэн гэх заалтыг хасуулахаар хууль тогтоогчдод хандах болно.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-07 115.130.23.67

Цагдааг хянадаг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаас хойш цагдаа нар дуртзоргоороо авирлах нь хэрээс хэтэрсэн

Avatar

hm 2021-07-07 202.126.88.153

Цагдааг цагдаа яг шалгаж хариуцлага тооцож харагдаач. Дандаа хайцайлж сэтгүүлчийг буруутгасан байна. Энэ муулуулаад байгаа сэтгүүлчид чинь та бид гэртээ зурагт үзээд мэдээлэл авах боломжоор хангадаг хүмүүс шүү дээ. Мятаршгүй тэмцээрэй. Та бүгдийг ойлгож дэмждэг хүмүүс бас байдаг юм шүү.

Avatar

Зочин 2021-07-07 202.9.46.44

Муусайн сэтгүүлч гэж өөрсдийгөө их юманд бодсон новшнуудыг сайн балбах хэрэгтэй.

Avatar

зочин 13 2021-07-07 202.9.47.12

сэтгүүлч нэртэй малууд өөрсдөө дэндүү бүдүүлэг нийгмийн хамгийн шаар шавруу болсон рекетчин худалч хөлсний бичээдэд олон байгаа сөөвөр чонын сүрэг болсон цаашдаа хуульд бүдүүлэг сэтгүүлчидийг хариуцлагад таддаг зохицуулалтыг оруул

Avatar

Зочин 2021-07-07 202.126.89.4

Монголын цагдаа Пүрэвийн үеэс Захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг ххк болсон
Монголын цагдаа ард түмэнд биш албан тушаал мөнгөнд үйлчилдэг дэлхийн хамгийн муу цагдааа ……

Avatar

Irgen 2021-07-07 66.181.188.194

Huuli zvin shinechlel manaid or tas orhigdson, ontsgoi hotsrogdson saidtai olon jil bolsonii hargai. Tsagdaa, huuliihan Manai niigemd hamgiin hotsrogdson salbar. Temvvjingiin shinechleliig vrgeljlvvlj hiisen bol shal uur bah baisan daa ! Tsagdaa nar uuriiguu umuuruh, uuriigee MAGTAH ni arai hetreed 37 onihoo tyvshind hvreed baigaag anhaaruulj bna!

Avatar

Зочин 2021-07-07 202.179.26.98

*миний Цагдаа намайг хамгаална* гэдэг Гоё уриа байхгүй болж , * авилгачидын Цагдаа авилгачидаа хамгаална* гэдэг болж Монгол цагдаа Ард иргэд ээ Гарынхаа дохио зангаан дор байлгаж , Айлгаж сүрдүүлдэг болсон нь Үнэн шүү дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж