Сэтгүүлчдийн биед халдсан хэргийн шалгалтын явцыг мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн биед халдсан хэргийн шалгалтын явцыг мэдээлэв

Сэтгүүлчдийн биед халдсан хэргийн шалгалтын явцыг мэдээлэв

Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд цагдаагийн алба хаагч саад учруулж, биед нь халдсан нь хэвлэлийн эрх чөлөөний хуулийг зөрчсөн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гомдол гаргаж хууль хүчний удирдлагуудад хүргүүлсэн. Холбогдох буруутай хүмүүсийг олж тогтоох, үйл явдлыг тогтоож, энэ талаар нийгэмд мэдээлэх талаар албан шаардлага гаргаж хүргүүлсэн.

Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр төв талбай руу өлсгөлөн зарласан үйлдлийг сурвалжлахаар нэвтэрсэн NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаярыг цагдаагийн албан хаагч түлхэж унагаж буй бичлэг олон нийтэд ил болсон. Тэрбээр хувийн журмаар гомдол гаргахад долоо хоногийн дараа таны түлхэгдэж унасан нь нийгэмд сэтгүүлчийн биед халдсан мэт буруу ойлголтыг төрүүлсэн гэх тайлбарыг өгсөн байна.

Мөн тавдугаар сарын 7-ны өдөр төв талбай руу нэвтэрч сурвалжлага бэлтгэсэн Парламент телевизийн сэтгүүлч н.Гэрэлмааг түлхэж унагаасан. Улмаар зургадугаар сарын 2-ны өдөр цагдаа сэтгүүлчийг түлхэж байгаа бичлэг нь эвлүүлэг юм гэсэн дүгнэлтийг гаргасан. Сэтгүүлчийн гаргасан гомдлыг хянаж үзэхдээ ордны баруун талын хяналтын камер ажиллаагүй байсан гэсэн тайлбарыг өгсөн.

Bolod.mn сайтын сэтгүүлч н.Чинтогтох, Парламент телевизийн сэтгүүлч н.Гэрэлмаа нар хэвлэн нийтлэх эрхэнд халдсан гэж үзэж МСНЭ-ээр дамжуулан гомдол гаргасан ч хэрэг бүртгэл нээхээс татгалзаж байна. Тэднийг үгсэн хуйвалдаж, цагдаагийн алба хаагчийн нэр төрд халдсан гэсэн мэдэгдэл гаргасан.

МСНЭ-ийн тавдугаар сарын 6-ны Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болдод гаргасан шаардлагын хариу тавдугаар сарын 8-нд ирсэн. Ингэхдээ сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдаагүй, Цагдаагийн алба хаагчийн тухай хуулийн 23, 25, 31, 33, 35, 36-р зүйлүүдэд зааснаар чиг үүргээ биелүүлж ажилласан. Харин цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд сэтгүүлчид саад учруулсан гэсэн албан тайлбар ирсэн. Гэтэл Цагдаагийн алба хаагчийн тухай хуулийн 23, 25, 31, 33, 35, 36-р зүйлүүдэд хэрэг зөрчил тарьсан, үймээн самуун дэгдээсэн, зорчих хөдөлгөөн хязгаарласан, согтуурсан, эрэн сурвалжлагдсан зэрэг үйлдлүүдэд цагдаагийн алба хаагч арга хэмжээ авахаар заасан байдаг. Гэтэл сэтгүүлчийг яагаад гэмт хэрэгтэн шиг үзэж, биед нь халдсан бэ гэх асуудлыг тавьж, гомдол гаргасан. Хариуд нь өмнөх олон заалтыг хасаад Цагдаагийн алба хаагчийн тухай хуулийн 23-р зүйл заалтыг хэрэгжүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Сэтгүүлчдийг албан хаагчдын хууль ёсны шаардлагыг удаа дараа зөрчих, биелүүлэхээс зайслхийх, халдвар хамгааллын дэглэм зөрчин хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг завдсан, цагдаагийн алба хаагч руу дайрсан гэж үзэж буцаагаад буруутгасан.

Сэтгүүлчдийг хамгаалах ганц заалт нь Эрүүгийн хуулийн 14-3-р зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдах гэсэн заалт байдаг. Гэвч уг заалтад заавал хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх хоёр өгүүлбэр байна. Хүч хэрэглэсэн гэдгийг 2002 оны хуучин хуулиар хүч хэрэглэсэн гэдгийг шүүх шинжилгээний шүүхээр гэмтлийн зэргийг тогтоодог. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хүч хэрэглэсэн гэх заалтыг хасуулахаар хууль тогтоогчдод хандах болно.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж