Хурдан морь унаач хүүхдүүдийн талаар НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын багаас Засгийн газар болон олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, олон нийтэд хандан уриалж байна
Бид Монгол Улс хүүхдийн эрхийг дээдлэн, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж, тэдний сайн сайхны төлөө бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлдгийг сайшаан дэмжиж ирсэн билээ.
Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойш хорин жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, саяхан Монгол Улсын Их хурлаар баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.
НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20-нд мэдэгдэл гаргаж, улмаар 12 сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал илгээсэн билээ. Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, улмаар амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.
НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно.
НҮБ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ УДИРДЛАГЫН БАГ
зочин 2021-07-07 66.181.190.85
Хэзээнээсээ монгол хүүхэд хурдан морио унаж уралдаж ирсэн. Энэ уламжлалыг гээж болохгүй. Зургаан насны морь уралдуулдаг хуультай. Даагыг том хүн унаад уралдуулах уу. Энэ бүтэхгүйш дээ. Харин эцэг эхийн зөвшөөрөлгүй уралдааны морь унуулахыг хориглох, өвөл хаврын хүйтэн тарчиг үед морь уралдуулахгүй болгох хэрэгтэй!!!
үнэн 2021-07-07 66.181.189.220
дандаа эрхтэн дархтан мөнгөтэй улс төрч нар морины эзэд болохоор хүүхдийн эрхийг хэн ч өмөөрөхгүй. Ганцхан хүүхдийн эцэг эх нь хүүхдээрээ хурдан морь унуулахаа л болих хэрэгтэй.
Зосн 2021-07-07 202.126.90.1
Mongoliin ulamjlalt dotood asuudald b** orolts bi mori uyadaggui. Mongol hun uchraas ulamjlalt yumandaa gurtai. Ispanid ulangasan buhandaa heden aravaaraa murguuleed uhej b.na.Tend ochij h***
үнэн 2021-07-07 66.181.189.220
Архангайд саяхан үсэргээний үед амиа алдсан хүүхдийн хохь болж байна уу? хэн тэр хүүхдийн амийг хариуцах юм бэ? наадам ч болоогүй байхад хүүхэд алчаад байхад яагаад. хэн ч юу ч болоогүй юм шиг уламжлалт ёс ч гэх хуцалдаад байгаа юм бэ ? ичмээр гутмаар юм даа
Зочин 2021-07-07 202.9.46.44
Цахимаар уралдахаар гайгүй ээ. Олон хүүхэд эрсдэхгүй
Баянзүрх дүүргийн иргэн 2021-07-07 202.9.41.20
Монгол уламжлалаар бол тийм ч олон морьд хүүхэд уралдуулдаггүй байсан бөгөөд морио унаад малд явах уралданад оролцох бол тэс өөр асуудал, хичнээн олон хүүхэд морь уралдахад оролцох тусам Чингэс хааны хэлнээс цөөнөөс цөөн эрсдэнэ, олноос олон эрсдэнэ гэдэг үг байдаг. Монгол улс олон улсын гэрээнд орсон бол гэрээгээ биелүүлэх үүрэгтэй. Монгол үндэстний уламжлал зөвхөн морь уралдуулахаар харах хэрэггүй өөр , хойч үед хэрэгтэй сайхан уламжлалууд байгаа шүү дээ.
mnbvc 2021-07-07 81.223.16.46
Хэзээ ч биелэхгүй бид нүүдэлчид хүүхэд малд явна
Зочин 2021-07-07 202.126.89.230
Өөр юм яриад бна малд явж болохгүй гээгүй бна
Зочин 2021-07-07 202.126.89.63
Морийг эзэн нь эсвэл уяач нь унадаг болгож хуульчлах хэрэгтэй, хөлсний унаач ч хэрэггүй, гаж донтогуудын өмнөөс амь дүрийг хэн ч хүсэхгүй
Зочин 2021-07-07 61.33.94.115
Бодох л ёстой асуудал. Хэдийгээр өв соёлоо хадгалах, уламжлуулах зорилго байж болох ч "мөнгө цагаан, нүд улаан" болсон зарим хүйтэн сэтгэлтнүүд унаач хүүхдийн жинг нэмүүлэхгүй байх зорилгоор хоол бага өгөх, тэр ч байтугай ясыг нь хөнгөрүүлэх зорилгоор газтай ундаа өгдөг тухай яригддаг шүү. Ер нь унаач хүүхдийн насыг дээшлүүлэх нь зөв, 18-аас доош насыг хоиглосон ч яадаг юм ер нь. Эцсийн эцэст нас бага балчир хүүхэд мориндоо даруулж, чирэгдэж, унахдаа юм мөргөж, өшиглүүлж амь насаа алдвал хайран
Жагаа 2021-07-07 202.126.90.151
За ингээд Монгол Монголоороо байхаа болив оо
Зочин 2021-07-07 192.82.92.112
морь уралдахгүй боллоо гээд чи би бид нар х***а болчих юмуу
Зочин 2021-07-07 202.179.8.46
томчууд өөрснөө морио унаж уралд
Зочин 2021-07-07 66.181.188.194
Hurdnii mori unah ni hvvhed hulsnii hudulmur erhelj baigaa yum bishee ! Vndesniihee sportoor hicheellej baigaa hereg yum. Vvniig yalgaj salgaj oilgoh ni zvitei !
Зочин 2021-07-07 66.181.167.239
Morio unaad honi hurgandaa yavahd l bolno sh de. Extreme sport.d huuhduud bagadaad bn, yadaj bhad taria hiilgeed byar orchihson adguus shu dee…
Хүүхэд бол зугаацах хэрэгсэл биш 2021-07-07 192.82.66.41
ТЭД бусдыг зугаацуулахын тулд амиараа дэнчин тавих ёстой юу тэ. Хэрэв тийм экстрем спортоор наадмаар байгаа бол насанд хүрсэн бүрэн эрх зүйн чадвар чадамжтай этгээдээр унуулах хэрэгтэй.
Зочин 2021-07-07 192.82.92.112
энэ хөдөөний малнуудад жоохон хүнлэг байдал заах юмсан. чи өөрийнхөө хүүхдийг үндэсний спортоор хичээллүүлдэг үү тэгвэл
Зочин 2021-07-07 66.181.188.194
Ene bag bol NVB bishee ! Olon ulsiin tvvnii dotor NVB-iin shiidver bv’s hvrtel vndesten ygsaatnii, uls ornii ontslogiig hargalzan vzdegiimaa !!!
зочин 2021-07-07 202.21.100.210
Хүний эрхийн төлөө тэмцэх л болно. Өв соёл уламжлалаас болоод хүний амдьдрах эрх алдагдах ёсгүй. Дуртай бол өөрсдийнхөө хүүхдүүдийг эрэсдэлд оруулахгүй юууу. үгүй биш танай хүүхэд ч бас эрхээ эдлэх ёстой. Явж явж танай хүүхдийн төлөө шүү
Зочин 2021-07-07 66.181.188.194
Gutsoo, muu hujaa.
Зочин 2021-07-07 202.21.103.158
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй юм байж нэг их олон байгууллагад элсэх дуртай.