Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр хуулийн байгууллагынхантай хамт Замын-Үүдийг зорьж, баривчилгаа, халаа сэлгээ хийв. Энэ үеэр Замын-Үүдийн Засаг дарга тэргүүтэй зурган албан тушаалтныг хуулийн байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, зургаан албан тушаалтны ажлыг нь чөлөөлж, орны хүмүүсийг нь томилсон.
Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газар Замын-Үүдийн мафитай тэмцэж байгаагаа илэрхийлээд, цаашид боомт, хил, гааль гэлтгүй төрийн оролцоотой бусад бүх салбарт анхан болон дунд шатны авлигын бичил мафиуд санаатайгаар ажил гацаадаг, үр дүнд нь иргэд олон нийт хохирдог байдалтай тэмцэж, эвлэрэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр ийн “ажиллагаа”-гаа хууль засагладаг болгох зорилготой хэмээн тайлбарлажээ. Тиймээс цаашид төрийн бүх шатанд ажил цалгардуулдаг, гацаадаг, олон нийтийг хохироодог бүхий л шатанд баривчилгаа, халаа, сэлгээ "ажиллагаа" явагдах нь. Мэдээж бурууд хатуу байж, зөвд зөөлөн байх учиртай ч "ажиллагаа"-гаа хэтрүүлчих вий, эрхэм сайд.
Тунг нь тааруулж, зөв л хийхгүй бол эцсийн дүндээ томилсон, томилогдсон нь бүгд танай намынхан шүү дээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ