ЭМЯ: 1998 хүнээс халдвар илэрч, 30-34 насныхны өвчлөл ихэсчээ | News.MN

ЭМЯ: 1998 хүнээс халдвар илэрч, 30-34 насныхны өвчлөл ихэсчээ

ЭМЯ: 1998 хүнээс халдвар илэрч, 30-34 насныхны өвчлөл ихэсчээ

ЭМЯ: 1998 хүнээс халдвар илэрч, 30-34 насныхны өвчлөл ихэсчээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР: 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9517 хүнд шинжилгээ хийхэд 1998 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 130452 болж байна. Халдварын 70 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 1139, хөдөө орон нутагт 859 нь бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь, мөн хугацаанд Covid-19-ийн нэн хүнд хэлбэр болон бусад хавсарсан өвчний улмаас 20-80 насны долоон хүн нас барлаа. Улсын хэмжээнд Covid-19-ийн улмаас нийт 646 хүн нас бараад байна.

Дархлаа сул хүмүүс халдвараар өвчлөх эрсдэл өндөр байгаа нь ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар 25 мянга орчим хүн гэрээр хянагдаж байгаа бол 2600 гаруй хүүхэд, 732 жирэмсэн хүн эмнэлгийн хяналтад байна.

Харин 2326 хүн эдгэрснээс 1028 нь эмнэлгээс, 1298 нь гэрийн хяналтаас гарч, нийт 87 145 хүн эдгэрээд байгаа юм.

Халдварын улмаас одоогоор 14 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн хэлбэрийн оноштой иргэд 76 хувийг эзэлж байна. Орны нөөц дууссан учир иргэд өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй.

12-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 40 ХУВЬ НЬ ВАКЦИН ХИЙЛГЭЖЭЭ

Дархлаажуулалтын хувьд сүүлийн 24 цагт 13704 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд хоёр сая 88 мянга 550 хүн хамрагдсан бол, хоёрдугаар тунд нэг сая 777 мянга 243 хүн хамрагдаад байгаа юм.

12-15 насны хүүхдүүдийн 44.1 хувь дархлаажуулалтын эхний тунд, 16-17 насны хүүхдүүдийн 60.1 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол 0.8 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Tuesday, July 6, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zichin 2021-07-07 173.176.63.13

show-chin garuud araggui shuu dee. bitgii ter zasgaa buruutag… buruugaa eersdeesee hai

Avatar

Зочин 2021-07-07 73.202.10.232

Энхбатыг сонгосон бол өдийд өөрийн биеээр BIDEN-тай ярьж учраа хэлж Pfizer вакцинтай болох зам байждээ. Олон зөвлөхүүд санаа авч арга бодоцгоо. Цаг алдвал цар тахалд цөөхөн хэдэн монгол цөхөрч сүйрээд дуусана. Ерөнхий сайд дотоод аялалаа зогсоогоод, дотоод яамны сайдаа гүйлггээд өөрийн биеэр явж Япон, Солонгосоос вакцин нэмж гуйгаад олж авах арга чарга алга юмуу даа. Энэ чинь !! Даанч дээ !!!! Аль АЛЬ нь ЧОНОО ЧОНО

Avatar

зочин 2021-07-07 124.44.184.129

Татвар төлөгчдийн мөнгөөр ЗГ, УОК, ЭМЯ, ГХЯ худалдан авч ард иргэд буюу татвар төлөгчдөд өөрсдөд нь тарьсан хятад вакцин коронавирусаас хамгаалж байна уу? эсвэл тарааж байна уу? судлаач ээ. Сайн дурын вакцин тул ард иргэдийг вакцин хийлгэсэн, хийлгээгүй гэж ялгарлаж, олон нийтэд зарлаж, хүмүүсийн дунд яс хаяж хагаралдуулах хэрэг байна уу? Эхнээсээ л пфайзер нийт иргэддээ хийх байж дээ? Дэндүү олон хүн эрсдэж, нийтээрээ эрүүл мэндээрээ хохирч байна, үүний хариуцлагыг хэн хэзээ яаж хүлээх вэ?

Avatar

Зочин 2021-07-07 73.202.10.232

Яв !! Яв !! Бушуухан яв !! Эмээлээ зараад , эмнэлгийн ажилчдын цалинг өвөртлөөд зайдан мордоод явж, сайн нэгийг олоод ир !!!

Avatar

Зочин 2021-07-07 73.202.10.232

Сайн вакцин олж шалавхан хийгээчээ хойноос нь яваач !!! Яв!!! Яв !!! Бушуухан яв !!!

Avatar

zochin 2021-07-07 192.82.67.131

хөдөө айлын хонь мал халдвар авсан ханиаж найтаагаад сүйд бна гэсээн, малаа ямар устгалтайн биш, ковид одоо салахаасаа өнгөрсөөөн.

Avatar

Зочин 2021-07-07 202.126.88.131

talbai deer jagsaj soliorood baisan yumnuud haldvar taraaj baigaa ni todorhoi bolloo doo

Avatar

Зочин 2021-07-07 202.179.26.100

Халдвар тараагчдад хариуцлага тооцдог болох болоогүй юу? Вакцин хийлгээгүй хүмүүсийг бусад хүнд 2 метрээс бага зайд ойрьсон, эсвэлнэг өрөөнд хамт байсан бол халдвар санаатай, санаагүй тараахлаа гэж үзэж болохгүй юу? Энэ 30-34 насны залуучууд вакцин хийлгэхгүй байгааг яаж ойлгох вэ? Төр нэг юмбодох хэрэгтэй биш үү?

Avatar

Зочин 2021-07-07 202.21.100.210

Вакцинтай хүн өөрийгөө хамгаалаад байгаа боловч халдвар тараагаад байна. 4 сард вакцин тариад яаж тархасныг харсан биздээ.

Avatar

zochin 2021-07-07 192.82.67.131

бүгдээрээ вакцин хийлгэчүүл уг нь ингэж их халдвар дэгдэж олон хүний амь эрсдэхгүй юм байгаа юм ш дэ, даанч энэ оркуудыг яалтай билээ

Avatar

Зочин 2021-07-07 64.119.19.180

Ogtsor zasgiin gazar

Avatar

Зочин 2021-07-07 202.126.89.76

Бид өөрсдөө хаиуцлагатай сахилга дэг журамаа ягштал баримтлах цаг иржээ. Хүн бүрийг улс хянаж чадахгүй мөнгө өгч хөл хорих бүр ч нэмэргүй улс орон нь элгээрээ хэвтлээ ийм үед эх оронч байх зам энэ л бхйна.

Avatar

Энэ сонгууль ямар их гай лай болов оо 2021-07-07 59.153.112.56

Хөдөө орон нутагт очих газаргүй боллоо. Хөдөөнийхөн ариун цэвэр сахих тал дээр хүндрэлтэй. Салахгүй удах байх. Яана даа

Avatar

Зочин 2021-07-07 192.82.69.123

Сонгуулийн сурталчилгаа гээд баахан хүн цуглуулаад гар бариад явсан одоо хариуцлагаа хүлээгээч. 646 хүн үхчихээд байна

Avatar

ai huurhii 2021-07-07 52.89.71.147

5 хүнээс 1 нь илрээд байгаа бол одоо энийг зүгээр "хүнд хэлбэрийн ханиад" гээд орхи л доо. Хөл хорио, тусгаарлалт нтр-ээ болио угаасаа төсөв санхүү чинь дийлэхээ болилоо. "Нохой хамартаа хүрэхээр усч" гэдгээр хүмүүс өөрсдөө аргаа олно, өөрсдөд нь хариуцлагыг нь хүлээлгээч. Дундаас нь мөнгө идэх гээд өвдөх, өвдөхгүй хүмүүсийн урдаар дайраад байх юм

Avatar

Зочин 2021-07-07 66.181.161.8

Шинжилгээ авахгүй баыгаа гээд бсн яаж энэ тоо гаргаад бнаа???

Avatar

Зочин 2021-07-07 66.181.161.83

Авахгүй бхад ингэж илэрч бхад авбал хэд болох бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж