Бурхны шашинд түшиглэсэн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны Глобал нийгэмлэг холбоо өнөөдөр /2021.7.7/ цар тахлаас болж сурч боловсрох боломжгүй болсон монгол хүүхдүүдэд зориулж хичээлийн хэрэгсэл хандивлах кампанит ажил эхлүүлж байгаагаа зарлажээ.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамгийн сүүлд мэдээлснээр хөгжиж буй орнуудад хүүхдүүдийн 86 хувь нь цар тахал эхэлснээс хойш хичээлд сууж чадахгүй байна. Ялангуяа Монголд сургуулиуд 18 сар гаруйн өмнөөс хаагдаж, цахим хичээл зохион байгуулах болжээ.
Гэхдээ цахим хичээл тэр болгон шаардлага хангахгүй, үр дүнгүй байгаа тул хүүхдүүдийн боловсролын ялгаа, хичээлийн хоцрогдол улам даамжирч байна.
Харин бурхны шашинтнуудын дээрх холбоо нийслэл Улаанбаатар хотын гадна байрлах 26-р сургуулийн хүүхдүүдэд туслахаар кампанит ажил эхлүүлсэн аж. Эл кампанит ажил есдүгээр сарын 23-н хүртэл үргэлжилж, 26-р сургуулийн 400 сурагчдад монгол хэл, математикийн дасгалын номыг түвшин бүрээр нь гаргаж, дэвтэр, харандаа тэргүүтэй хичээлийн хэрэгслүүдтэй багцлан тараах гэнэ.
Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Тогрим “Сурах боломжоор хязгаарлагдаж өссөн хүүхдүүд насанд хүрэхээрээ эдийн засгийн идэвхтэй амьдралаас хоцрогдож, хойш сууж, ядуусын тоог нэмнэ. Улмаар тус улсын ядуурал цаашид олон жил үргэлжилсээр л байх болно” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ