18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоожээ

18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоожээ

Халдварын тархалтыг хумих, олон нийтийг хамарсан аялал зугаалга зохион байгуулахгүй байх үүднээс нийт 18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоогоод байна. Ингэснээр баяр наадмын урт хугацааны амралтаараа хөдөө агаар салхинд гарах хүсэлтэй иргэд хязгаарлалтад орж буй юм.

Өнөөдрийн байдлаар долоон аймгийн бүх сумдад хөл хорио тогтоосон бол 11 аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол өөр аймаг сумд Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг товчоо, постоор нэвтрүүлж аялуулахгүй байх чиглэл өгсөн байна. Covid-19-ийн хүн амын дунд тархах халдвараас шалтгаалан дараах аймгууд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаад байна. Тодруулбал,

  • Архангай аймгийн 19 сум бүгд,
  • Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  • Булган аймгийн таван сум буюу Бугат, Тэшиг, Могод, Баян-Агт, Сайхан, Баяннуур
  • Төв аймгийн зургаан сум буюу Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр, Баянжаргалан, Баян, Эрдэнэсант
  • Сүхбаатар аймгийн зургаан сум буюу Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар
  • Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  • Хэнтий аймгийн 18 сум бүгд
  • Дорнод аймгийн долоон сум буюу Халхгол, Матад, Гурванзагал, Хөлөнбуйр, Дашбалбар, Чойбалсан
  • Ховд аймгийн зургаан сум буюу Манхан, Алтай, Цэцэг, Зэрэг, Мөнхнаран, Чандмань
  • Дундговь аймгийн 13 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Гурвансайхан, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал, Баянжаргалан
  • Дорноговь аймгийн 14 сум бүгд
  • Сэлэнгэ аймгийн таван сум буюу Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар
  • Увс аймгийн найман сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь, Зүүнхангай
  • Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  • Дархан-Уул аймгийн хоёр сум буюу Дархан, Шарын гол
  • Завхан аймгийн 10 сум буюу Баянтэс, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс, Шилүүстэй, Яруу
  • Өвөрхангай аймгийн 19 сум
  • Говьсүмбэр аймгийн гурван сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж