Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр алба хаагчдыг сургаж, дадлагажуулах зорилгоор “Урсгал болон тогтмол уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг Ховд голд зохион байгууллаа.
Алба хаагчдад сургалтаар усанд сэлэлтийн арга техник, төрөл, усанд сэлэлтийн талаар мэдлэг олгож, дадлага хийлгэлээ.

Мөн дадлага сургуулиар аврагчид усанд живж буй нэрвэгдэгсдийг аврахдаа аюулгүй байдлыг хэрхэн хангах болон аврах сэлэлтийн үндсэн барилт, аргуудын талаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

