Г.Зуунай /143-р тойргийн депутат/ -Би энэ
48-р зүйл дээр зөвшөөрөхгүй байгаа 4 жижиг үндэслэл хэлье.
Нэгдүгээрт, ядаж өгүүлбэр нь их муу байгаа юм. Шүүхийн
үндсэн тогтолцоо нь гэж ядаж “нь” орох байх. Энэ Ганбаяр нарын төсөлд бол
тогтолцоо нь гэж хоёр үсэг байгаа. Ядаж энэ хэрэгтэй байна нэгд.
Хоёрдугаарт, энэ бүлгийн гарчгийг
бид зарим хуульчдын зүтгэж тайлбарласнаар шүүх эрх мэдэл гэж баталсан. Яагаад
энэн дээр депутатууд эргэж батлав? Гэхээр энэ чинь бол том тогтолцоо юм шүү.
Тэр дотор өмгөөлөгч бий, тэр дотор прокурор бий гэдэг тайлбарлаад, депутатууд
зөвшөөрөх шиг боллоо. Гэтэл тогтолцоон дотор нь энэ прокурор нь ч байхгүй,
өмгөөлөх нь ч байхгүй, хэдэн шүүх л байгаа. Энэ бол зальтай тайлбар бөгөөд,
Үндсэн хуульд бол ганцхан хүнийг шүүх л талын юм явж байгаа гэдгийг давхар
баталгаа мөн. Ер нь шүүх эрх мэдэл бол шүүхгүй ч эрх мэдэл багтаж байгаа. Тэгж
ярих юм бол энэ гарчгийг шүүхгүй эрх мэдэл гэж Үндсэн хуулийн энэрэнгүй үзэл
санаанд тусгаж нэрлэсэн ч болох юм. Ер нь тэр утгаар ярих юм бол хуулийг
хэрэгжүүлэх эрх мэдэл гэсэн ийм ерөнхий бүлгийг ярьж байх ёстой гэдгийг би
нэгдүгээрт тэмдэглэж хэлье.