Эмч ажилчид ажил хаяхгүй | News.MN

Эмч ажилчид ажил хаяхгүй

Эмч ажилчид ажил хаяхгүй

Эмч ажилчид ажил хаяхгүй

Цалингаа нэмүүлэхээр суулт зарлаад байсан эмч нар ажил хаялт зарлахаа өчигдөр мэдэгдсэн. Тэдний төлөөлөлтэй Эрүүл мэндийн С.Энхболд уулзаж саналыг нь сонссон бөгөөд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаярын өгч буй мэдээллээр Эрүүл мэндийн яам эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхэд эмч ажилчидтай хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр “Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмч ажилчдын төлөөлөлтэй уулзаж, зөвшилцсөн. Гэрээнд, долдугаар сарын 1-ээс эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, цалинг гурван сая хүртэл нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллана гэж тусгасан. Иймд эцсийн шийдвэрийг  Улсын Их хурлаас гаргана. Эрүүл мэндийн яам эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудалд нэг тал болж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх санал хүсэлтээ Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн үг. Тиймээс эмч ажилчдын цалинг шууд хоёр дахин нэмэгдүүлж байна гэсэн үг биш. Эмч ажилчдын тухайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой зөвшилцөлд хүрч, хоёр талын гэрээнд гарын үсгээ зурснаар ажил хаяхгүй. Харин Сүхбаатарын талбайд үргэлжлүүлсэн суулт зарлах эсэх нь эмч нарын шийдвэрлэх асуудал болов уу” гэлээ.

Эмч ажилчдын төлөөлөл Сүхбаатарын талбайд энэ сарын 2-ноос эхлэн суулт зарласан бөгөөд УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзаж саналыг нь сонссон юм. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх ёстой юу? нэмэх ёстой. Тиймээс Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг хэд хэдэн удаа оруулсан. Цаашид ч цалинг нэмэгдүүлэх байр сууриндаа байх болно. Дахин хэлье. Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилттэй болж байгаа учир бид ТҮЭМ ангиллаас цалингийн системийг гаргаж цалингийн доод хэмжээг тогтоож өгснөөр дээшээ хэдэн төгрөгөөр цалинжуулах нь эмнэлгийн удирдлагуудад нээлттэй болно. Өнөөдрийн байдлаар бид эмнэлгүүдийн удирдлагуудад цалинг нэмэгдүүлэх боломжийг судалж нэмэх чиглэлийг өгсөн бол яамны зүгээс цаашид цалингийн системийг ТҮЭМ-с чөлөөлөхийн зэрэгцээ даатгалын өртөг жинд цалинг нэмэгдүүлэх арга замыг нээх, Эрүүл мэндийн даатгалын санд нэмэлт хөрөнгө төвлөрүүлэх боломжийг бий болгох чиглэлд анхаарч ажиллана” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-07 43.242.242.59

Тарийн албаны багш гэж байдаг юм уу. Цалин нэмэх үгүй нь тэдний эздийн л асуудал. төрд ямар ч хамаагүй. Сүүлдээ малчид цалин өгөхгүй бол ажлаа хаяж малаа маллахгүй болно гэх юм байна л даа

Avatar

Зочин 2021-07-07 43.242.242.59

Эмч нар дандаа л ажил хаяж байх юм. Цалингаа голж байгаа юм бол өөр ажил хий л дээ.Эмч нарболдог юм бол бүх л хүмүүс цалингаа ядаж 1 дахин нэмүүлэхийг хүсч байна. Өргөсөн тангарагаасаа няцдаг моод монголд л дэлгэрч байна.Тангараг бол тангараг биш юм байна. түүнийгээ зөрчдөг няцдаг огт хэрэгжүүлэхгүй байж болдог юм байна. эмч нар ч сайн хахууль авдаг даа

Avatar

guest 2021-07-07 202.126.89.140

Одоо багш нар хаяна. 600 мянгаар амьдарч залхлаа. Тэвчээр тасарлаа

Avatar

Haramsagch 2021-07-07 49.0.142.248

Tsalin nemh bolgond n dagaadl buh ymnii une osdog shuudee. Bagsh nar shat daraatai nemuulj ba geed ymnii une 2 dahin osson shdee. Araichdee yaj engiin ard tumen amidrah ym be? Dahial batalgaajaagui tsaasan mongo. Yanadaa yamar teneg humuuseer hureeluulsen ym ve, Ene ardchilsan namiig turhiraad bui Ganbaatar zailaad ogdogui ym baihdaa

Avatar

ENE TSAG YED,ELECTION korona YED BODLOO UY?z,manduu nuluu d abtguid 2021-07-07 216.38.195.77

xamgaaltadp

Avatar

house,xylgaichiin, yaj ch,gazar,zaboroor xulgailj, batuul,erunxiilugch xen bailaa? 2021-07-07 216.38.195.77

ene TSAG yed ayultai bn. eelection

Avatar

Балмад Буриад 2021-07-07 66.181.161.79

Мэдлэг хариуцлага тааруу байж юун цалин 2 дахин нэмэх вэ эмч нараа Коронаг бүү далимдуул бусад салбартай адил бай

Avatar

gg 2021-07-07 150.129.140.11

h*** chinii haltar amiig hamgaalah gej odorjin shonjin ajillaj bga bizde hutsalgui naad amaa hamhi l****a chinii bodloor 600000 tsalin u te

Avatar

зочин 2021-07-07 66.181.166.97

Эмч , сувилагч нараа чадвараа , хандлагаа сайжруулж байж дэлхийн цалин нэхээ….
2 сартай нярай, 35 настай зөлуу гээд хөвөрнө шүү……..

Avatar

21 2021-07-07 202.55.191.130

1 UUG N NEM BUSAD N BUGD IREED SUUNA TGD MARGAASH YUMNII UNE USCHINE 🙂

Avatar

irgen 2021-07-07 66.181.161.98

namar bagsh nar syyh y

Avatar

зочин 2021-07-07 202.21.100.210

Урлагийнхан юу ч хийгээгүй юм чинь ямар нүүрээрээ цалин нэхэх вэ. Чөлөөт уран бүтээлчдэд нам даруулаад л суугаа шүү дээ.

Avatar

Харж бай 2021-07-07 192.82.87.217

За маргааш урлаг соёлын хон барьцан жагсдаг л даа .

Avatar

Зочин 2021-07-07 64.119.23.184

ММҮЭ ийн хэдэн дуракууд Ганбаатараа дуурайж гишүүн болох гээд улс орныг хөлдөөө чирж байна хийсэн үр дүнгээрээ цалинждаг хуулийг батлах тухай бүтэн жил ярьсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж