Эмч ажилчид ажил хаяхгүй

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Эмч ажилчид ажил хаяхгүй

Эмч ажилчид ажил хаяхгүй

Цалингаа нэмүүлэхээр суулт зарлаад байсан эмч нар ажил хаялт зарлахаа өчигдөр мэдэгдсэн. Тэдний төлөөлөлтэй Эрүүл мэндийн С.Энхболд уулзаж саналыг нь сонссон бөгөөд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаярын өгч буй мэдээллээр Эрүүл мэндийн яам эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхэд эмч ажилчидтай хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр “Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмч ажилчдын төлөөлөлтэй уулзаж, зөвшилцсөн. Гэрээнд, долдугаар сарын 1-ээс эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, цалинг гурван сая хүртэл нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллана гэж тусгасан. Иймд эцсийн шийдвэрийг  Улсын Их хурлаас гаргана. Эрүүл мэндийн яам эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудалд нэг тал болж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх санал хүсэлтээ Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн үг. Тиймээс эмч ажилчдын цалинг шууд хоёр дахин нэмэгдүүлж байна гэсэн үг биш. Эмч ажилчдын тухайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой зөвшилцөлд хүрч, хоёр талын гэрээнд гарын үсгээ зурснаар ажил хаяхгүй. Харин Сүхбаатарын талбайд үргэлжлүүлсэн суулт зарлах эсэх нь эмч нарын шийдвэрлэх асуудал болов уу” гэлээ.

Эмч ажилчдын төлөөлөл Сүхбаатарын талбайд энэ сарын 2-ноос эхлэн суулт зарласан бөгөөд УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзаж саналыг нь сонссон юм. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх ёстой юу? нэмэх ёстой. Тиймээс Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг хэд хэдэн удаа оруулсан. Цаашид ч цалинг нэмэгдүүлэх байр сууриндаа байх болно. Дахин хэлье. Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилттэй болж байгаа учир бид ТҮЭМ ангиллаас цалингийн системийг гаргаж цалингийн доод хэмжээг тогтоож өгснөөр дээшээ хэдэн төгрөгөөр цалинжуулах нь эмнэлгийн удирдлагуудад нээлттэй болно. Өнөөдрийн байдлаар бид эмнэлгүүдийн удирдлагуудад цалинг нэмэгдүүлэх боломжийг судалж нэмэх чиглэлийг өгсөн бол яамны зүгээс цаашид цалингийн системийг ТҮЭМ-с чөлөөлөхийн зэрэгцээ даатгалын өртөг жинд цалинг нэмэгдүүлэх арга замыг нээх, Эрүүл мэндийн даатгалын санд нэмэлт хөрөнгө төвлөрүүлэх боломжийг бий болгох чиглэлд анхаарч ажиллана” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж