УИХ-ын гишүүд Төрийн албаны зөвлөлд ажиллалаа | News.MN

УИХ-ын гишүүд Төрийн албаны зөвлөлд ажиллалаа

УИХ-ын гишүүд Төрийн албаны зөвлөлд ажиллалаа

УИХ-ын гишүүд Төрийн албаны зөвлөлд ажиллалаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Г.Ганболд нар Төрийн албаны зөвлөлд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэлийн талаар санаачлан хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаатай танилцаж, санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын болон Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын Тамгын газрын дарга нар, яам, агентлаг, аймаг, нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд танхимаар болон цахимаар оролцож, нийт 300 гаруй хүн хамрагдав.

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэлийн үйл явц, үр дүн, Төрийн албаны зөвлөлөөс санаачлан хийж хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг таван бүлэгт зангидан товч танилцууллаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бодлого, чиглэл болон УИХ-д өргөн мэдүүлээд байгаа УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль, Сонгон шалгаруулалтын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалын талаар байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулж, уулзалтад оролцогчидтой санал солилцож, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Тухайлбал: Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар төрийн алба мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, улс төрөөс ангид байх дөрвөн зарчим бодитоор хэрэгжих үндэстэй болсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээ ихээхэн нэмэгдсэн. Нэгэнт хуулиар олгогдсон боломж, давуу талаа бүрэн ашиглаж хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, зөвлөмж аргазүйгээр хангах, хяналт шалгалт хийж хатуу шаардлага тавьж ажиллах талаар шуурхай хурдтай, зоригтой ажиллах ёстой гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөрхөн өргөн бариад байна.  Энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн улс төрийн болон үйлчилгээний албанд ажилласан хугацааг тодорхой итгэлцүүрээр үнэлж, төрийн захиргааны албанд ажилласан хугацаанд тооцох, Төрийн албаны зөвлөлөөс явуулж байгаа сонгон шалгаруулалтын нэг жилд зохион байгуулж байгаа тоог нэмэгдүүлэх, АТГ-аас төрийн албанд ажилд орж буй хүнд өгөх тодорхойлолтод зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй эсэх тухай мэдээллийг тусгах зэрэг асуудлыг хөндсөн тухайгаа танилцууллаа.

УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг, Г.Ганболд нар Төрийн албаны тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг сайтар зохион байгуулах,  төрийн албанд ёс зүйн шинэ хандлага төлөвшүүлэх талаар тодорхой саналууд хэллээ.

Мөн Төрийн албаны зөвлөл  болон яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутгийн Төрийн  албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нарт Ковидын тухай хуулийн үйлчлэл дуусах үед түр томилогдсон албан хаагчдын сонгон шалгаруулалт явуулах, төрийн албаны засаглах чадварыг сайжруулах бэлтгэлийг эртнээс хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгов.

Энэхүү уулзалт хэлэлцүүлгээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтарсан ажлын хэсэг гаргаж, төрийн байгууллагуудад хийгдсэн томилгоо, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэлийн үйл явц, үр дүн зэрэг асуудалд хяналт шалгалт хийж ажиллах, хуулийн зөрчлийг засах, шинээр өргөн барьж буй хуулийн хэлэлцүүлэг хийх  чиглэлээр хамтран ажиллахаар  тогтов.

Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2021-07-07 150.129.142.171

Иймэхрхүү хэлбэрдсэн арга хэмжээг зогсоох хэрэгтэй. Төрийн албаны зөвөлд шалгалт оруулж Баатарзоригийг халах хэрэгтэй. Цар тахлын хуулиар далитдуулан авилгачдын бүтэн арми ажиллаж байхад Баатарзориг ган хийж эсэхгүүцэж чадахгүй байна. Стандартын газарын даргаар Б.Билгүүн гэгч нөхөр ямар ч сонгон шалгаруултгүй албан тушаал дэвшээд 1700 хонож байхад огт шалгахгүй хатгаалаад байгаа Баатарзоригийг АТГ шалгаж хариуцлага тооцох ёстой

Avatar

Зочин 2021-07-07 64.119.21.96

Төрийн Албыг Улс төрөөс ангид байлгая гэвэл Та нар өөрсдөа нам, нутаг нугынхаа боловсрол мэдлэг, чадваргүй Балай юмнуудаа энэ тэнд чихэхээ больчих Баатарбилэг Баатарзориг Мөнхбат нараа!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж