ДЭМБ: Цар тахлын маш аюултай үе шатанд байна

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Цар тахлын маш аюултай үе шатанд байна

ДЭМБ: Цар тахлын маш аюултай үе шатанд байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адан Гебресиесус Covid-19 цар тахлын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч байна. Гэхдээ өдгөө цар тахлын маш аюултай үе шатанд байна” хэмээн хэлжээ.

Үүний зэрэгцээ ДЭМБ-ын тэргүүн дэлхийн хамтын нийгэмлэгийн ажиллагаанд тахал өвчнийг хянах чиглэлээр ахиц дэвшил гарч буйг онцлов. Иймд тэрбээр улс орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл, шинжилгээ, эмчилгээний материал, вакцины тэгш хуваарилалт чиглэлээр дэмжлэг үзүүлэх нь цорын ганц гарц гэж үзэж байгаа аж.

Гебрейесус улс орнууд Covid-19 цар тахлын эсрэг иргэдээ вакцинжуулалтад хамруулж, хязгаарлалтууд тогтоож байгаа нь байдлыг зөөлрүүлж буйг хэлжээ. Гэвч хангалттай хангамж авах боломжгүй муж улсууд үхлийн давалгаатай тулгарч байна хэмээн дүгнэв.

Дэлхий дээр долдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Covid-19-ийн улмаас дөрвөн сая гаруй хүн нас баржээ. Цар тахлын хүндрэлийн улмаас амиа алдсан анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 11-нд бүртгэгдэж байв. Мөн оны есдүгээр сарын сүүлээр нэг сая, 2021 оны нэгдүгээр сард хоёр сая хүн цар тахлын улмаас нас баржээ. Дэлхий нийтэд 2021 оны дөрөвдүгээр сард гурван сая гаруй хохирогч бүртгэгдсэн мэдээлэл хүрсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж