Эмч нар ажил хаяна, хаяхгүй | News.MN

Эмч нар ажил хаяна, хаяхгүй

VS

Эмч нар ажил хаяна, хаяхгүй

Сүхбаатарын талбайд эмч нар цалин нэмүүлэх шаардлага тавьж, жагсаж буй. Тэд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж долдугаар сарын 2-ноос эхлэн Төв талбайд жагссан. Эмч нарын зүгээс  долдугаар сарын 1-нээс хойш шаардлага хүргүүлж, дуу хоолойгоо нэгтгэж байгаа ч харамсалтай нь өнөөг хүртэл төр, засгаас ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй гэж мэдээлсэн. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхны цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт нэмэлтээр 700 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсвийн тодотголд тусгажээ. Нэмэлт санхүүжилтээр цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, эмнэлгийн ажилчдад 2 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно. Мөн улаан бүсэд ажиллаж буй эмч ажилчдын цалин 50 хувиар нэмэгдүүлнэ. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын 19.5 мянган ажилчдад 1 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор төсвийн тодотголд тусгажээ.

Гэвч бодит байдал дээр эмч нарын цалин нэмэгдээгүй тул ийнхүү жагсаал үргэлжилсэн билээ. Энэ долоо хоногийн VS буландаа эрүүл мэндийн салбарынхны эсрэг байр суурийг онцоллоо.

Х.АРИУНАА:
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА

-Эрүүл мэндийн салбарын эмч ажилчид салбарын сайдад нөхцөл байдлыг сайжруулах талаар өмнө нь удаа дараа хандсан боловч тодорхой шийдэл гаргахгүй өнөөг хүрснийг эсэргүүцэж байна. Бид найман хоног усан бороонд цохиулж, наранд шаруулаад сууж байхад хэн ч ирээгүй. Ард түмнийхээ үгийг яагаад сонсохгүй байна вэ. Бид төв талбайгаас явахгүй. Салбарын ажилтнууд туйлдаж байна. 30 гаруйхан настай эмч сэхээнд хэвтэж байна. Хүнээ эмчилж байгаад өөрөө сэхээнд ороод хэвтэж байгаа эмч нар байна. Одоогийн байдлаар 3000 гаруй эмч, ажилтан халдвар авсан.

Яагаад бидний дуу хоолойг сонсохгүй байгаа юм. Бид аргаа бараад энд сууж байна. Шийдвэр гаргах ёстой. Худлаа үлгэрт бид хууртахгүй. Ард түмнээ эмчилж чадахгүйд хүрсэнд бид маш их бухимдалтай энд сууж байна. Бид эндээс үр дүн гартал явахгүй. Олон хүн амиа алдаж байгаад харамсч  байна. Иргэдээ харж байгаад үхүүлмээргүй байна. Бид зөв шийдвэр гаргаж, өөр арга хэмжээ авч болох байсан.

С.ЭНХБОЛД:
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

-Цар тахлын үед ажиллаж буй эмч ажилчдыг урамшуулах зорилгоор сорьц авах болон вакцины хатгалтын тоогоор таван мянган төгрөгийн урамшуулал бодож, мөнгө нь  өрхийн эрүүл мэндийн төвд шилжих ёстой. Эрүүл мэндийн яамнаас хамгаалах хэрэгслийн хувцсыг орон нутаг, нийслэлийн бүх эмнэлэгт нийлүүлж байгаа юм. Дээр нь нэг иргэн хяналтад ороход 70 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон. Гэтэл шат шатанд асуудал үүсдэг, нугалаа үүсдэг. Энэ асуудлыг шийдвэрлэнэ.

Ерөнхийдөө Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжиж эхэлснээр тухайн эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилт авч, орлогоос эрүүл мэндийн ажилчдын цалин нэмэгдэх бүрэн боломж бүрдэж байгаа юм. Тиймээс зарим байгууллага цалингаа 20-30 хувь нэмж байгаа юм. Иймд эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишиг бүрдэнэ. Цалингийн асуудлыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд төсөвтөө шийдэх ёстой. Энэ ч үүднээс эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөөд байгаа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-07 64.119.24.43

Эмч эмнэлгийн ажилтнуудыг буруутгах аргагүй өргөсөн тангарагтаа үнэнч ёс зүйтэй хүмүүс шүү. Цар тахалтай хүнд хэцүү энэ үеэс л эмч гэдэг хүниййг ойлгож дэмжиж эхэлсэн шүүдээ. Өмнө нь ер тоодоггүй байсан байхаа. Энэ хүмүүсийн цаад амьдрал хэцүү л байгаа. Цалинг нь жагсаал цуглаан гэлтгүй нэмж өгөөч төр засаг минь. Наадуул чинь аргаа бараад л сууж байгаа завтайдаа суугаагүй. Юун мөнгөний жагсаал гээд байгаамбэ. Эмнэлгийнхэн туйлдаж гүйцлээ. 800 мянган төгрөг аваад ар гэр үр хүүхдээ яаж тэжээх вэ.

Avatar

Иргэн 2021-07-07 64.119.27.88

Улаан бүсэдп жилладаг эмчч нар лав ажил хаяхгүй. Цар тахлын хүнд үед үйлдвэрчний эвлэлийннэр барьсан, улаан бүсээс зугатаадаг эмчийн диплом нэртэй хавтас өвөртөлсөн бэртэгчингүүд л ийм юм ярьж байгаа биз

Avatar

Зочин 2021-07-07 202.126.94.99

Дулий тер!!! Асуудал шийдэж чпдахгуй, иргэдийг унэхээр зовоох юм!

Avatar

ard tumen hetsuudle 2021-07-07 202.55.188.87

Emnelegiin odoo bolio. Humuis uheed baihad mongo yariad ajlaa hiihgui baih yum. Orgoson tangargtaa unench bainshuu

Avatar

Зочин 2021-07-07 66.181.186.101

Хаясан шиг хаяхгүй бол наадуул чинь арга саам хийж байгаад л хэдхэн хувиар нэмсэн болоод л гал унтраана даа!

Avatar

Зочин 2021-07-07 66.181.176.217

Эрүүл мэндийн ажилтан хүн ажил хаяна гэдэг үг нэг л тиймхэн сонсогдох юм .: Нэмэх байлгүй лээ Байдал хаа хаана маш хүнд байгаа шүү дээ .Улс орныхоо нөхцөл байдлыг харгалзана .биз.Бага орлоготой олон хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйтэй адил байгаа шүү улс орон минь .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж