"Өндөр үнэтэй томограф зэрэг оношилгоог ЭМД-аар хийж байна"

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

"Өндөр үнэтэй томограф зэрэг оношилгоог ЭМД-аар хийж байна"

"Өндөр үнэтэй томограф зэрэг оношилгоог ЭМД-аар хийж байна"

Улсын болон хувийн томоохон эмнэлгүүдэд шаардлагатай тохиолдолд хийгддэг өндөр өртөг бүхий шинжилгээг даатгалаар хөнгөлж эхэлсэн байна. Тухайлбал, компьютер томограф зэрэг өндөр үнээр хийгддэг  шинжилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Энэ талаар ЭМДЕГ-ын олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас тодрууллаа.


-Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд энэ жилээс ямар ямар тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдсэн бэ?

-2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөхгүй болсон. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдсэн гэсэн үг. Дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.

Өнгөрсөн оны наймдугаар сард ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Шинэчилсэн тогтоолоор өндөр өртөг бүхий найман шинжилгээ, оношилгоо багтаад байгаа. Өмнө нь өндөр өртөгтэй хэрэгслийг санхүүжүүлж ажиллаж байсан бол одоо оношилгоо, шинжилгээний багцыг санхүүжүүлж байна. Нийт есөн төрлийн оношилгоо, 130 гаруй төрлийн шинжилгээ багтсан.

-Даатгалаар хөнгөлж байгаа өндөр өртөгтэй оношилгооны багцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өндөр өртөгтэй оношилгоо хийлгэх иргэд даатгалын сангаас 70 хувь, хувиасаа 30 хувийг төлөх зохицуулалттай байгаа. MRI оношилгооны тухайд нийт өртөг 350 мянган төгрөг байгаагаас иргэд 105 мянган төгрөгийг төлнө. Харин томограф оношилгоонд 120 мянган төгрөг байхаар тооцоолж иргэн 36 мянган төгрөгийг даатгуулагч төлөх боломжтой болсон. Үүнээс гадна:

  • Дурангийн ажилбар 150 мянган төгрөгийн өртөгтэй байдгаас 45 мянган төгрөгийг иргэн,
  • Судсан дотуурх ажил 650 мянган төгрөгийн үнэтэй байдгаас 195 мянган төгрөгийг иргэн,
  • Судасны бус ажилбар 320 мянган төгрөг байгаагаас 96 мянган төгрөгийг,
  • Цөмийн оношилгоо 120 мянган төгрөг байгаагаас 36 мянган төгрөг,
  • Зүрхний 24 цагийн бичлэг 50 мянган төгрөгийн өртөгтэй 15 мянган төгрөгийг тус бүр даатгуулагч төлнө гэсэн үг.
  • Мөн булчингийн цахилгаан бичлэг 120 мянган төгрөгөөс 36 мянган төгрөг төлөх зохицуулалт хийгдэж байгаа.

-Хувийн эмнэлэгт даатгалаар үйлчлүүлэх иргэдэд ямар шаардлагыг тавьж байгаа вэ?

-ЭМДЕГ магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байгууллагатай хамтран ажилладаг. Одоогоор 52 байгууллага гэрээ хийгээд байгаа. Төрийн өмчийн 39 эмнэлэг байгаагаас нийслэлд 18, аймаг 21, хувийн хэвшлийн 13 эмнэлэг байгаагаас аймагт нэг нь ажиллаж байна. Хамгийн чухал нь эмч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дуран болон томограф зэрэг оношилгоог хийлгэнэ.

Томограф оношилгоо нь рентген туяа ашиглан хүний биеийн эд эрхтний дотоод бүтцийг нарийн дүрслэн үзүүлдэг. Эмчийн үзлэгээр томограф шаардлагатай гэсэн тохиолдолд тус шинжилгээ хийгддэг. Түүнээс бусад тохиолдолд хүссэн хүн бүр эдгээр өндөр өртөгтэй шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжгүй аж. Эмчийн зааврын дагуу оношилгоонд хамрагдах иргэд 13А маягт буюу илгээх бичгийг заавал авч очих ёстой аж.

-Хэчнээн хувийн эмнэлэгтэй ЭМДЕГ гэрээ байгуулаад байгаа вэ. Хэрэгжилт нь хэзээнээс эхэлсэн бэ?

-Одоогоор хувийн найман эмнэлэгтэй гэрээ байгуулсан. Тодруулбал, Мөнгөн гүүр, Гурван гал, Асай мед, Сонгдо, Эмжж, Интермед, Грандмед зэрэг эмнэлэгтэй гэрээ байгуулаад байна. Иргэд маань өөрийн сонгосон хувийн эмнэлгийг ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан эсэхийг сайтар судлаагүйгээс бухимдаж байна. Тиймээс иргэд та бүхэн өндөр өртөг бүхий шинжилгээ, оношилгооны талаар ерөнхий мэдээллийг авч, аль болох тухайн очих эмнэлэгтэйгээ холбоо барьж, асууж байж очиж үйлчлүүлэх нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж