Вакцины гурав дахь тунд өөр вакцин тарьж болох уу? | News.MN

Вакцины гурав дахь тунд өөр вакцин тарьж болох уу?

Вакцины гурав дахь тунд өөр вакцин тарьж болох уу?

Вакцины гурав дахь тунд өөр вакцин тарьж болох уу?

Иргэдэд вакцин тарихдаа өөр өөр компанийн бүтээсэн вакцинуудыг хольж таривал цар тахлын эсрэг өндөр үр дүнтэй хамгаалалт болж байгааг Нэгдсэн Вант улсын судлаач нар баталжээ. Тэгэхдээ эрдэмтэд Pfizer компанийн хоёр тун вакцины тогтоож буй дархлаа, astrazeneca компанийн бүтээсэн вакцины хоёр тунгийн тогтоосон дархлааг дээрх хоёр вакциныг нэг нэг тунгаар нь хольж тариулахад тогтох дархлаатай харьцуулан судалжээ.

Дээрх гурван хувилбарын аль аль нь маш үр дүнтэй хэрэгжиж, цар тахлын эсрэг хүчтэй дархлаа тогтоосон аж. Үүнээс эрдэмтдийн дүгнэж байгаагаар вакцины тунгуудыг хольж тарих бүрэн боломжтой юм.

Түүнээс гадна дээрх судалгааны үр дүнд аль нэг вакцины хоёр тунг тариулсан хүн намар гэхэд гурав дахь тундаа өөр компанийн вакцин тариулбал илүү сайн дархлаа тогтох боломжтой нь тодорхой болжээ.

Гэхдээ Нэгдсэн Вант улсын удирдлагууд амжилттай үргэлжилж байгаа вакцинжуулах хөтөлбөрт ямар нэг өөрчлөлт оруулахгүй, харин цаашид гурав дахь тунгийн тухай ярилцахад дээрх судалгаа хэрэг болохыг онцолжээ. Тэд “Өөр вакцинуудын тунг хольж ашиглах боломжтой гэдэг нь тодорхой боллоо. Тиймээс цаашид вакцины гурав дахь тунг тарихад илүү олон сонголт, боломж бүрдэж байна гэсэн үг. Түүнээс гадна дээрх судалгааны үр дүн вакцины хангамж муу байгаа зарим орнуудад иргэдээ өөр өөр вакцинаар дархлаажуулах нь аюулгүй бөгөөд үр дүн сайтай болохыг харуулж байна” хэмээн ярьжээ.

Тэгтэл зарим орнууд хэдийн дээрх аргыг хэрэгжүүлээд эхэлжээ. Жишээлбэл, Испани, Герман зэрэг улсууд astrazeneca компанийн нэг тун вакцин тариулсан иргэддээ Pfizer, Moderna вакцин санал болгож байгаа гэнэ. Учир нь astrazeneca компанийн вакцин ховор тохиолдолд цусны бөглөрөл үүсгэж байна гэх эргэлзээ төрж эхэлснээс болж иргэд болгоомжлох болсон юм.

Хүний дархлааны тогтолцоонд Т эс, эсрэг биет бүтээн цар тахлын вирусийг зөв таних, устгахыг зааж бүрэн дархлаажуулахын тулд заавал хоёр тун вакцин шаардлагатай байгаа. Харин тэр хоёр тунг, цаашлаад гурав дахь тунг өөр вакцинаар хольж болох эсэхийг судалсан тус судалгаанд 50-аас дээш насны 850 сайн дурынхан оролцжээ.

Үр дүнд нь Pfizer-ын эхний тунгийн дараа astrazeneca тарихад astrazeneca-гийн эхний тунгийн дараа Pfizer тарьснаас эсрэг биет, Т эс үүсгэх нь илүү, дээрх хоёр байдлаар холиход хоёул astrazeneca вакцины хоёр тун тарьснаас илүү үр дүнтэй байгааг тогтоосон байна. Түүнчлэн Pfizer вакцины хоёр тунг тариулахад хамгийн олон эсрэг биет үүссэн бол Pfizer вакцины эхний тунгийн дараа astrazeneca тарихад хамгийн олон Т эс үүссэн байна.

Энэ талаар судалгааны ахлагч профессор Мэттью Снейп “Энэ судалгааны үр дүнгээр вакциныг заавал холих ёстой гэж хэлэх гэсэнгүй. Өдгөө хэрэгжүүлж байгаа нэг вакцины хоёр тунгаар вакцинжуулах арга бүх талаар өндөр үр дүнтэй байна. Гэхдээ вакцинуудыг холиход үр дүн мөн л өндөр байгааг бид баталлаа. Түүнээс гадна хоёр тунгийн хооронд дөрвөн долоо хоног биш, наймаас 12 долоо хоног өнжвөл дархлаа илүү сайн тогтож байгааг ажиглалаа” гэжээ.

ГУРАВ ДАХЬ ТУНГ ХЭЗЭЭ ТАРИХ ВЭ?

Дээрхээс гадна мөн энэ долоо хоногт үр дүнг нь зарласан нэгэн судалгаа вакцины гурав дахь тун дархлааны тогтолцоог маш сайн дэмжиж байгааг баталжээ.

Холбоотой мэдээ

Зарим орнууд вакцины гурав дахь тунг хийж эхэлжээ

Зарим орнууд вакцины гурав дахь тунг хийж эхэлжээ

Тухайлбал, вакцины хоёр дахь тунг тариулснаас зургаан сарын дараа гурав дахь тунг тарихад цар тахлын эсрэг дархлаа илүү бэхжиж байгааг судлаач нар ажигласан байна.

Гэхдээ зарим эрдэмтэд одоо хүмүүст гурав дахь тунг тарих зайлшгүй шаардлагатай эсэхийг хэлэхэд эрт байна гэж үзэж байгаа аж. Жишээлбэл, профессор Пол Хантер “Хамгийн том асуулт бол гурав дахь тун вакциныг хэзээ тарьж эхлэх вэ гэдэгт оршиж байна. Судалгааны үр дүнгүүдээс харахад эхний ээлжинд гурав дахь тун вакцин нас, эрүүл мэндийн байдлаар хамгийн их эрсдэлтэй хүмүүст зайлшгүй шаардлагатай бололтой. Тэгэхдээ гурав дахь тунг тариулахдаа өмнө нь тариулсан хоёр тун вакцинаасаа өөр вакциныг сонговол илүү үр дүнтэй нь батлагдаж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: WALLSTREETJOURNAL BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-07-07 66.181.160.29

Эхнээс нь сайн вакцин хийхгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч батлаагүй байхад хятад вакцин оруулж ирсэн, дахиад вакцин хийвэл хүний биед яаж нөлөөлөхийг сайн судлаарай, одоо дахиад хятад вакцин хийхгүй биз дээ, яагаад ийм тэнэг байдаг юм, харамч хүн 3 төлнө гэдэг болж байна, туршилт болж дуусах юм байна, хятад вакцин 2 тун дээр өөр вакцин хийгээд хулгана дээр ч болсон туршаарай Монголд ядаж эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд байгаа биз дээээ

Avatar

Зочин 2021-07-07 73.202.10.232

Халдварт өвчин судлалын үндэсний төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль гээд л өргөж өргөмжлөөд байгаа нөгөө шинжлэх ухаан нь хаана байна.? Бэлэн гарсансан вакцинаас хамгийн таарууг нь олоод ирсэн болж байна уу ?? Төр засгийнхан гэж ухаанд нь ухна унаж үхсэн юмнуудаас болсон уу ??? Одоо дахиж алдаж болохгүй цаг. Хамгийн чухал нь хяналтаас гаргаад орхиж л огт болохгүй дээ. УОК, НОК бас Засгийн Газар хаанаа явнаа??

Avatar

Зочин 2021-07-07 202.126.89.76

Адь ч вакцины үр дүн нь хэр байгааг тодохойлох хугацаа нь болоогүй байгаа бүгдий нь шинээр үблдвэрлэсэн гэдгийг санах хэрэгтжй.

Avatar

эмч 2021-07-07 66.181.160.93

3 дахь тун Хятад вакцин хийхээр нөөцөлсөн өөр вакцин хийж болохгүй !

Avatar

Иргэн 2021-07-07 66.181.177.111

Хольж хийвэл дархлаа сайн тогтож байна гэж гадаадад судлаад байна гэж.яриад байна.Спутник V ,2 тунгийн оронд файзер хийх уу? угаасаа хэзээ ирэх нь тодорхойгуй! ?!

Avatar

Z 2021-07-07 98.169.33.79

Zuv zuv. 3 dahi tung chanartai vaccine-r hiih heregtei. Hyatad vaccine ur dung bagatai bna

Avatar

delxuu daxund 2021-07-07 216.200.84.189

pr

Avatar

ZURAGLAACH DOWN TOWN - DOCUMENT? TALX, TOSOO CPOK. 2021-07-07 216.200.84.189

– SHAARDLAGAGYI BOL,ZURAGTAA ZALGUURAAR NI SALGAJ BAIX, LAL CLOSDAJOIRTOJ,XAAJ, UBCHTEI XYNS..

Avatar

HeINTERNETEE ULSIIN XAMGALTD, USTGJ WHO HS SME BUSINESS, 2021-07-07 216.200.84.189

COMPUTER TV, KAMERAAS TATGALZAX TSAG BOLJEE,YOUTUBE,TV,

Avatar

uctoruu-down town zyraglaach1_2 @,XYMYYSIIG YAJ XYCHILJ,XALDAAJ UJES 2021-07-07 216.200.84.189

TARIJ,XYCHILJ SHINJILGEENII,VAKCINIIS

Avatar

Xynii yil ajillagaa, zopiudaar boxirduulsan joplongiintsaas,, shingen cavan, gar xagalaj AQUAHOR GEJ $8 DOLLARIIN GERMANIIX,DEZODATANT SaBtTAI-TSATSAJ 2021-07-07 216.200.84.189

UNCHTEI XYNYYS +KONTROLOO ALXAM BN.+10 SAIT DEER ,ZINDAAGAA ESEEGYYTSEED BDG,XYATDUUD ZINDAA DOOSH XYNTEI XARITSAXGYI BDG.

Avatar

AQUA PHOR GERMANII 2021-07-07 216.200.84.189

blcn

Avatar

Зочин 2021-07-07 66.181.161.39

Хятад вакцин аль 3 сарын сүүлээр хоёр дахь тунг хийлгэсэн ч нөгөө хэцүү нэрт тусчихлаа. Толгой эргэх бөөлжис цутгах хоолноос бараг 3-4дөрөв хоног гарсан шүү. Тэгээд гайгүй болсон чинь хө гар хөдлөх дургүй нэг л айхтар ядаргаанд орсон хүн шиг л болчихдог юм байна…

Avatar

Зочин 2021-07-07 66.181.161.74

Синофармын вакцины 2 тун хийлгэсэн 50-аас дээш насны хүмүүстээ файзер вакциныг 3 дахь тун болгож хийх хэрэгтэй байна!!! Эрүүл мэндийн сайд аа?!!

Avatar

Зочин 2021-07-07 202.21.113.238

zarim oron gej yu yum todorhoi bicihgui hudlaa tandaad l

Avatar

Синофарм шахуулсан туулай 2021-07-07 66.181.186.101

Хууч өвчтэй хүмүүст хятад вакцин лав тохирохгүй юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн.Бас олон сайхан хүмүүс биднийг орхин одлоо.

Avatar

Синофарм тариулсан хүн 2021-07-07 103.111.68.3

Синофарм вакцины 2 тун хийлгэсэн монголчууд бид 3 дахь тундаа ямар вакцин хийлгэх вэ? Энэ талаар манай эрдэмтэд судалгаа хийж байна уу, эсвэл амралтаа аваад хөдөө гадаа явчихсан уу? Одоо л судалгаагаа идэвхитэй хийхгүй бол намар хаяад байна шүү.

Avatar

XOLI BOL ALI NI XALDAJ NI MEDEGDEXGYI ! RP, VAKSINAAR XALDAAJ 2021-07-07 130.253.53.76

– Mashingui xumuusiig xairtsagniixan, + xyjnyyd xuchindej out bolgoj bna shyy. if pain?
– blokloj yaduuruulj,
-zadalsan tariuraar, jigsheej out bolgoj, ymxiiruulj out muutgaj

Avatar

Зочин 2021-07-07 198.57.27.106

Одоо хэрэггүй байх. Тариулах хүн ч олдохгүй. Хил хаах, хөл хорио эь хэвээр байгаа тул дахиж тариулах хүн олдохгүй л болвуу. Эмч судлаачид нь өвчин вирусаа сайн судлаагүй мэдэхгүй байгаа ч юм шиг.

Avatar

Зочин 2021-07-07 64.119.16.10

Монголд дараалан 8 тун хятад вакцин хийлгэх ёстой. Туршилтын хөлбөр нь тийм юм.

Avatar

Зочин 2021-07-07 103.229.123.215

Vaccine iig turshilt geseer baigaa mal ork bitii hiylgee! Tgeed covid tusaad dald orooroi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж