Вакцины гурав дахь тунд өөр вакцин тарьж болох уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Вакцины гурав дахь тунд өөр вакцин тарьж болох уу?

Вакцины гурав дахь тунд өөр вакцин тарьж болох уу?

Иргэдэд вакцин тарихдаа өөр өөр компанийн бүтээсэн вакцинуудыг хольж таривал цар тахлын эсрэг өндөр үр дүнтэй хамгаалалт болж байгааг Нэгдсэн Вант улсын судлаач нар баталжээ. Тэгэхдээ эрдэмтэд Pfizer компанийн хоёр тун вакцины тогтоож буй дархлаа, astrazeneca компанийн бүтээсэн вакцины хоёр тунгийн тогтоосон дархлааг дээрх хоёр вакциныг нэг нэг тунгаар нь хольж тариулахад тогтох дархлаатай харьцуулан судалжээ.

Дээрх гурван хувилбарын аль аль нь маш үр дүнтэй хэрэгжиж, цар тахлын эсрэг хүчтэй дархлаа тогтоосон аж. Үүнээс эрдэмтдийн дүгнэж байгаагаар вакцины тунгуудыг хольж тарих бүрэн боломжтой юм.

Түүнээс гадна дээрх судалгааны үр дүнд аль нэг вакцины хоёр тунг тариулсан хүн намар гэхэд гурав дахь тундаа өөр компанийн вакцин тариулбал илүү сайн дархлаа тогтох боломжтой нь тодорхой болжээ.

Гэхдээ Нэгдсэн Вант улсын удирдлагууд амжилттай үргэлжилж байгаа вакцинжуулах хөтөлбөрт ямар нэг өөрчлөлт оруулахгүй, харин цаашид гурав дахь тунгийн тухай ярилцахад дээрх судалгаа хэрэг болохыг онцолжээ. Тэд “Өөр вакцинуудын тунг хольж ашиглах боломжтой гэдэг нь тодорхой боллоо. Тиймээс цаашид вакцины гурав дахь тунг тарихад илүү олон сонголт, боломж бүрдэж байна гэсэн үг. Түүнээс гадна дээрх судалгааны үр дүн вакцины хангамж муу байгаа зарим орнуудад иргэдээ өөр өөр вакцинаар дархлаажуулах нь аюулгүй бөгөөд үр дүн сайтай болохыг харуулж байна” хэмээн ярьжээ.

Тэгтэл зарим орнууд хэдийн дээрх аргыг хэрэгжүүлээд эхэлжээ. Жишээлбэл, Испани, Герман зэрэг улсууд astrazeneca компанийн нэг тун вакцин тариулсан иргэддээ Pfizer, Moderna вакцин санал болгож байгаа гэнэ. Учир нь astrazeneca компанийн вакцин ховор тохиолдолд цусны бөглөрөл үүсгэж байна гэх эргэлзээ төрж эхэлснээс болж иргэд болгоомжлох болсон юм.

Хүний дархлааны тогтолцоонд Т эс, эсрэг биет бүтээн цар тахлын вирусийг зөв таних, устгахыг зааж бүрэн дархлаажуулахын тулд заавал хоёр тун вакцин шаардлагатай байгаа. Харин тэр хоёр тунг, цаашлаад гурав дахь тунг өөр вакцинаар хольж болох эсэхийг судалсан тус судалгаанд 50-аас дээш насны 850 сайн дурынхан оролцжээ.

Үр дүнд нь Pfizer-ын эхний тунгийн дараа astrazeneca тарихад astrazeneca-гийн эхний тунгийн дараа Pfizer тарьснаас эсрэг биет, Т эс үүсгэх нь илүү, дээрх хоёр байдлаар холиход хоёул astrazeneca вакцины хоёр тун тарьснаас илүү үр дүнтэй байгааг тогтоосон байна. Түүнчлэн Pfizer вакцины хоёр тунг тариулахад хамгийн олон эсрэг биет үүссэн бол Pfizer вакцины эхний тунгийн дараа astrazeneca тарихад хамгийн олон Т эс үүссэн байна.

Энэ талаар судалгааны ахлагч профессор Мэттью Снейп “Энэ судалгааны үр дүнгээр вакциныг заавал холих ёстой гэж хэлэх гэсэнгүй. Өдгөө хэрэгжүүлж байгаа нэг вакцины хоёр тунгаар вакцинжуулах арга бүх талаар өндөр үр дүнтэй байна. Гэхдээ вакцинуудыг холиход үр дүн мөн л өндөр байгааг бид баталлаа. Түүнээс гадна хоёр тунгийн хооронд дөрвөн долоо хоног биш, наймаас 12 долоо хоног өнжвөл дархлаа илүү сайн тогтож байгааг ажиглалаа” гэжээ.

ГУРАВ ДАХЬ ТУНГ ХЭЗЭЭ ТАРИХ ВЭ?

Дээрхээс гадна мөн энэ долоо хоногт үр дүнг нь зарласан нэгэн судалгаа вакцины гурав дахь тун дархлааны тогтолцоог маш сайн дэмжиж байгааг баталжээ.

Холбоотой мэдээ

Зарим орнууд вакцины гурав дахь тунг хийж эхэлжээ

Зарим орнууд вакцины гурав дахь тунг хийж эхэлжээ

Тухайлбал, вакцины хоёр дахь тунг тариулснаас зургаан сарын дараа гурав дахь тунг тарихад цар тахлын эсрэг дархлаа илүү бэхжиж байгааг судлаач нар ажигласан байна.

Гэхдээ зарим эрдэмтэд одоо хүмүүст гурав дахь тунг тарих зайлшгүй шаардлагатай эсэхийг хэлэхэд эрт байна гэж үзэж байгаа аж. Жишээлбэл, профессор Пол Хантер “Хамгийн том асуулт бол гурав дахь тун вакциныг хэзээ тарьж эхлэх вэ гэдэгт оршиж байна. Судалгааны үр дүнгүүдээс харахад эхний ээлжинд гурав дахь тун вакцин нас, эрүүл мэндийн байдлаар хамгийн их эрсдэлтэй хүмүүст зайлшгүй шаардлагатай бололтой. Тэгэхдээ гурав дахь тунг тариулахдаа өмнө нь тариулсан хоёр тун вакцинаасаа өөр вакциныг сонговол илүү үр дүнтэй нь батлагдаж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: WALLSTREETJOURNAL BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж