Тоглолтын өмнө: Ялагдашгүй Армадачуудын эсрэг Форза Аззури

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Ялагдашгүй Армадачуудын эсрэг Форза Аззури

Тоглолтын өмнө: Ялагдашгүй Армадачуудын эсрэг Форза Аззури

Итали болон Испанийн шигшээ багууд ЕАШТ-ийн түүхэнд долоо дахь удаагаа учраа таарах гэж байна. Өмнөх зургаан учраагийн ердөө нэгт нь л Испани үндсэн цагт ялалт байгуулж байсан. Гэхдээ тэр нь 2012 оны ЕАШТ-ийн шигшээ тоглолтод 4:0 харьцаатай бут ниргэсэн тоглолт байсан. Харин өнгөрөгч ЕАШТ-д хоёр баг учраа таарахад аззуричууд 2:0 харьцаатай буулган авч байсан.

Энэ тоглолт өнөөдөр/2021.07.06/ шөнө 03:00 цагаас Английн алдарт Уэмбли цэнгэлдэхэд явагдах бөгөөд харамсалтай нь тийм ч олон хөгжөөн дэмжигчийн өмнө явагдахгүй болов уу. Учир нь цар тахлын улмаас Итали болон Испани улсуудаас Англи улсруу зорчих хөдөлгөөнийг хаагаад байгаа. Энэ талаар Италийн шигшээ багийн босс Роберто Манчини хэлэхдээ “Испани, Италиас хөгжөөн дэмжигчид ирж чадахгүй гэдэг бол шударга бус зүйл. Гэхдээ олон мянган хүний өмнө тоглосноос цөөн хүний өмнө тоглосон нь сэтгэл зүйн хувьд арай дээр. Энэ бол спортын гоо үзэсгэлэн шүү дээ” хэмээсэн юм. 

Харин Ялагдашгүй Армадачуудын дасгалжуулагч Луйс Энрикэ хэлэхдээ “Ийм нөхцөл байдалтай бид тийм ч олон таарахгүй. Итали болон Испанийн хөгжөөн дэмжигчид Английн дэмжигчдээс их байна гэж найдаж байна. Гэхдээ энэ асуудлыг бид шийдэж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би ийм зүйлд энергээ зарцуулмааргүй байна. Бид энэ асуудлыг өөрөөр байгаасай гэж хүссэн гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй” хэмээсэн. 

Италийн баг ялагдал гээчийг амсаагүй 31 тоглолтод хүрээд байгаа бөгөөд энэ Еврод ч гайхалтай байгаа. Гэхдээ тэдэнд нэг муу мэдээ байгаа нь энэ тэмцээний хамгийн онцлох тоглогчдын нэгээр нэрлэгдээд байсан Рома клубын хамгаалагч Спиназзола бэртлийн улмаас Испанийн багийн эсрэг тоглох боломжгүй болсон гэдэг мэдээ юм. Харин Испанийн багаас Пабло Сарабиа бага зэргийн бэртэлтэй байгаа. Түүнийг орлож Дани Олмо гарч магадгүй байна.

Испанийн хувьд үндсэн цагт ердөө нэг л ялалт байгуулсан гэсэн үзүүлэлттэй хагас шигшээ шатанд шалгараад байгаа нь муу үзүүлэлт гэж хэлж болно. Тэд үндсэн цагт Слоавкийн багийг л буулгаж авсан ба хасагдах шатны хоёр тоглолтыхоо нэгд нь нэмэлт цагт ялсан бол нөгөөд нь торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан.

Тоглолтын талаар Италийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Манчини “Өнгөрсөн хорин жил хөлбөмбөгийн ертөнцөд Испани л ноёлож байсан. Тэднийг тоглолтын хэв маягаа өөрчилнө гэж бодохгүй байна. Бидний хөлбөмбөгийн арга барил тэднийхээс бага зэрэг өөр. Бид өнөөдөр өөрсдийхөөрөө тоглох болно.” гэж хэлсэн. 

Спиназоллогийн бэртэл Италийн багт мэдээж хэрэг хүндээр тусах нь ойлгомжтой. Түүний хувьд бэртэхээсээ өмнө найман гоолын боломж үүсгэсэн нь ЕВРО-д тоглож байгаа бүх хамгаалагчдаас хамгийн өндөр үзүүлэлт болсон. Үүнээс гадна 11 хөндлөн дамжуулалт, долоон цохилт гүйцэтгэсэн гэдэг бол хамгаалагч хүний хувьд байж болох “төгс” үзүүлэлт. 

Онцлох тоглогч: Леонардо Бонуччи

Бид энэ удаад онцлох тоглогчоор Леонардо Бонуччиг онцлож байна. Учир нь Италийн шигшээ багийн довтолгоо ихэвчлэн түүнээс эхэлдэг. 34 настай хамгаалагчийн хувьд нэг ч тоглолт өнжөөгүй байгаа. Бонуччигийн дамжуулалтын хувь 92 хувь байгаа нь энэ маш өндөр үзүүлэлт үүнээс гадна хөдөлгөөнгүй бөмбөгөөс буюу торгуулийн цохилт, булангийн цохилт болох үед түүгээр дамжсан довтолгооны хувилбар их явагддаг. Мэдээж хэрэг энэ бүх довтолгооны үзүүлэлтүүдээс гадна хамгаалалтын үзүүлэлтийн хувьд ч 19 удаа бөмбөг аюулгүй болгож, есөн удаа бөмбөг цэвэрлэсэн сайн үзүүлэлттэй байгаа.

Түүний хувьд өнөөдрийн тоглолтод багийн анд Алваро Моратаг хамгаалж тоглох бөгөөд Моратагийн тоглолтыг гаргуулахгүй байх нь Бонуччигийн тэргүүн зорилго байх нь мэдээж.

Тоглолтын тухай баримт:

  • Хоёр баг өмнө нь 37 удаа учраа таарч 11 удаад Италичууд 13 удаад Испаничууд ялж байсан бол 13 тоглолт тэнцээгээр өндөрлөж байсан.
  • Испанийн баг тэмцээний турш 12 гоол оруулсан ч арвыг нь хоёр багийн хаалганд хийсэн (Словак, Хорват)
  • Италийн баг ЕАШТ-ий урьдчилсан шатны тоглолт болон ЕАШТ-ий тоглолтонд 15 дараалан ялалт байгуулаад байна. Өөр ямар ч баг ЕАШТ-д ийм амжилт үзүүлж байгаагүй.
  • Испанийн шигшээ багийн довтлогч Пэдри ЕАШТ-ийн түүхэнд 18 нас хүрээгүй байхдаа таван тоглолтод гараанд гарсан анхны тоглогч

Newmeta - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж