Хууль: Бөхчүүд, хүчингийн хэрэгтний ял хасах заалтуудыг хасчээ

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Хууль: Бөхчүүд, хүчингийн хэрэгтний ял хасах заалтуудыг хасчээ

Хууль: Бөхчүүд, хүчингийн хэрэгтний ял хасах заалтуудыг хасчээ

УИХ-аар Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Өршөөлийн хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, баталсан. Ингэхдээ тус хуулийн төслийг хаалттайгаар хэлэлцсэн юм.

УИХ нийтдээ зургаан удаа Өршөөлийн хуулийг санаачилж, баталжээ.

  •  1991 онд 1321
  •  1996 онд 200
  • 2000 онд 985
  • 2006 онд 2318
  • 2009 онд 2440
  • 2015 онд 3671 ялаас чөлөөлж, өршөөж суллажээ.

Харин Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр баталсан Өршөөлийн хуулиар 4175 хоригдлоос 160-ыг ялаас бүрэн чөлөөлж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар, 180 гаруй хоригдлын ялаас хоёр жилийг хасах, нийт 1800 орчим хүнийг өршөөлд хамруулж байгаа юм.

Анх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн төсөлд бөх, сур харваачдыг өршөөх, бэлгийн дур хүслээ хангасан ялаар шийтгэгдсэн хоригдлыг ялыг бууруулах зэрэг заалтууд орж ирсэн. Гэвч эдгээр заалтыг хэлэлцүүлгийн явцад хассан юм.

АНХ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХУВИЛБАР:

ӨРШӨӨЛД ХАМРАГДАЖ БУЙ ХОРИГДОЛ БҮРИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

УИХ-аас Өршөөлийн хуулийг хэлэлцэхдээ хаалттай хэлэлцсэн бөгөөд Төрийн мэдээлэл эмхтгэлд албан ёсоор нийтлэгдсэн хувилбарыг та бүхэнд хүргэж байна. Мөн хуулийн төсөл 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Гэхдээ хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн нь  Өршөөлд хамрагдсан хүн нэг бүрээр шүүх хурал зохион байгуулах, ялаасаа хасуулах, хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах шийтгэл болгож буй хоригдол бүр дээр шүүх хурал зохион байгуулдаг учраас цаг  хугацаа, процессын хувьд бага зэрэг цаг орно гэдгийг албаныхан хэлж байлаа.

ШИНЭЭР БАТЛАГДСАН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ:

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж