Энэ зуны ОНЦЛОХ загварууд

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

FASHION

Энэ зуны ОНЦЛОХ загварууд

Энэ зуны ОНЦЛОХ загварууд

Загварын ертөнцийн хувьд энэ жил нам гүм байсан ч харин зуны хувьд маш зоримог, загварлаг чиг хандлагууд гарч иржээ. Томдсон загвартай хүрэм, тод цэнхэр цүнх, маск зэрэг нь Загварын долоо хоногуудад зонхилж байлаа. Энэ улирлын загваруудад өмнөх хэдэн арваны загварын шинж чанар шингэжээ. Парисаас Милан хүртэлх Загварын долоо хоногт онцолсон трэндүүдийг танилцуулъя.


1. Том мөртэй блейзэр

80-аад оны “найз залуугийн” блейзэр нь том мөртэй учраас нарийн бэлхүүс, урт хөлтэй харагдуулна. Шулуун загвартай өмд, савхин шорттой зохицуулвал бүр янзтай. Цэнхэр, хар саарал, завсрын өнгүүд илүү загварлаг. Хялбар аргаар ганган, мэдрэмжтэй харагдах юм.

2. Хар маск

Цар тахлын эрсдлээс өөрийгөө хамгаалахын зэрэгцээ гоёмсог харагдаарай. Хар өнгийн маск ямар ч хувцастай зохихоос гадна хамгаалах үүргээ ч гүйцэтгэнэ. Халуун өдөр торгомсог даавууг сонгосноор амьсгалахад хялбар байх болно. Улаан өнгийн цувнаас эхлэн өнгөний блок хослол хэрхэн зохицож байгааг та харж байгаа биз ээ.

3. Торгомсог алчуур

Цэцгэн хээтэй, өөр төрөл бүрийн хээ угалз, тод өнгө, том том үсгүүдтэй гээд торгомсог алчуур нь ямар ч байж болно. Эрүүн доороо сул зангидах, ардаа боох, хүзүүгээрээ ороох гээд цүнхээ ч чимэглэж болно.

4. Шохойн пастель өнгө

Энэ жил загварт зонхилж байгаа өөр нэг хандлага бол пастель өнгүүд юм. Ялангуяа зуны улиралд энэ өнгө төгс тохирохоос гадна ямар ч хүнд сайхан харагдана. Ирэх улиралд ч гэсэн загвараа алдахгүй.

5. Шар цүнх

Энэ улиралд шар цүнх загварын тайзнаа мөн стрийт загварт зонхилж байна. Ялангуяа жижиг шар цүнх гоёмсог харагдана, өдөр тутамдаа барьсан ч болно. Олон төрлийн шар өнгөний аль нь ч байсан болно.

6. Хуучин загвартай хүрэм

Хуучны загвараас санаа авсан хүрэмнээс энэ улиралд авсан байхад илүүдэхгүй. Оройн цагаар сэрүүн болох үед дээгүүрээ өмсчихөд загварлаг бөгөөд дулаан байх юм. Ямар ч биетэй хүнд яаж ч загварчилж өмссөн сайхан зохино.

7. Түрийтэй цагаан гутал

60-аад оны бүжигчдийн гуталнаас санаа авсан урт түрийтэй цагаан гутал. Дээр нь хээтэй богино даашинз, банзал, хүзүүтэй свитер цамц, бариу өмдтэй өмсвөл “секси” харагдуулна.

8. Цэнхэр өнгөтэй аксессуар

Хөх цэнхэр өнгийг ашиглан хувцаснууддаа өгнө нэмээрэй. Ялангуяа бараан өнгөн дээр тодорч харагдах учраас хар, саарал өнгийн гадуур хувцастай янзтай гоё харагдана.

9. Цацагтай цүнх

Энэ улирлын онцлох загварын нэг яахын аргагүй цацагтай цүнх юм. Бүр газар шүргэм цацагтай байж ч болно. Арьсан эсвэл ноосон цацагтай байвал цаашдаа ямар ч улиралд, ямар ч арга хэмжээнд барьж явахад зохицно. Классик баймаар байвал хар, бор өнгийг харин бусдаас өөр байхыг хүсдэг бол улаан, ногоон гэх мэт тод өнгийг сонгоорой. Хэрэв та хэв маягаа өөрчлөх гэж байгаа бол үүнийг танд зөвлөе.

10. Нарийн оосрон бүс

Цээж болон бэлхүүс хэсгээрээ нарийн уяагаар бүслэх нь энэ зуны трэнд гэнэ.

11. Нуруу гарсан загвар

Нуруу гаргасан загвар нь энэ улирлын хамгийн тачаангуй загварын чиг хандлага юм. Ийм даашинз өмссөн бүсгүйн хажуугаар зөрсөн хэн ч байсан харах нь дамжиггүй.

12. Браллет буюу цээживч

Энэ загвар өмнөх улирлуудад үе үе трэнд болж байсан ч энэ зуны хувьд илүү өргөн сонголттойгоор гарч иржээ. Амралтаараа шорттой, оройн зоогонд өндөр суудалтай өмдтэй эсвэл бүр даашинз, цамцан дээрээсээ давхарлан өмссөнөөр орчин үеийн, шинэлэг харагдана.

13. Онгорхой загвар

Өөр нэгэн сонирхолтой трэнд бол хайчилбар маягийн онгорхой загвар. Ихэвчлэн бүсэлхий, нуруу, цээж орчмоор ийм онгорхой байх нь элбэг.

14. Өргөн өмд

Удаан хугацаагаар карентинд сул чөлөөтэй хувцаснаас салаагүй бидэнд энэхүү өргөн эсгүүртэй өмдний загвар тааламжтай байх болов уу. Бэлхүүс нь сул биш ч гэсэн өмдний шуумаг маш өргөн тул өмссөн гутал ч харагдахааргүй учир гэрийн углааштай байсан ч санаа зоволтгүй гэнэ шүү.

15. Нэвт гэрэлтсэн даашинз

Тухайн нөхцөл байдал, орчиндоо тохируулаад ямар ч загвараар яаж ч өмссөн болох юм. Голын эрэг дээр, гэртээ оройн болзоонд, ялангуяа шөнийн цагаар секси унтлагын хувцас болгосон ч болно.

16. Гялгар гялтгар

Карентинд удаан байцгаасан хүмүүст магадгүй эрч хүч өгч болох юм. Бүтэн жил гаруй Zoom-ээр гэрээсээ ажлаа хийсэн хэнд ч гэсэн гялалзах хүсэл байгаа.

17. Торон загвар

Энэ улиралд гарч буй ер бусын загварын нэг нь даашинз, хантаазнаас эхлээд бүгд торон материалтай болж таны хувцасны шүүгээнд нэмэгдэх нь. Гэрэлтэж харагдах тул дотуур хувцсандаа анхаараарай.

18. Том мөр, ханцуй

Энэ улиралд ханцуй нь урьд урьдынхаас илүү өргөн, хөвсгөр болсон тул том ханцуйнд дуртай хүмүүст сайхан мэдээ байна. Ханцуйндаа орооцолдохгүйн тулд тохойноос дээш өргөн байхад хангалттай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж