С.Энхболд: Шат шатанд нугалаа үүсдэг асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

С.Энхболд: Шат шатанд нугалаа үүсдэг асуудлыг шийдвэрлэнэ

С.Энхболд: Шат шатанд нугалаа үүсдэг асуудлыг шийдвэрлэнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж буй эмч ажилчдын төлөөлөлтэй уулзлаа. Энэ асуудлаар өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар цар тахлын үед эрх баригчдын мэдээлсэн шиг сорьц, вакцины хатгалтын тоогоор урамшуулал авч байгаагүйг шүүмжлэв. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр,

-Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол манай улсын нэн тэргүүний чухал анхаарах ёстой нэгж юм. Өрхийн эрүүл мэндийн байгууллага дөрвөн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх санхүүжилтээ авах ёстой. Эмнэлгүүдийн санхүүжилтийг шалгаж үзсэн.

Цар тахлын үед ажиллаж буй эмч ажилчдыг урамшуулах зорилгоор сорьц авах болон вакцины хатгалтын тоогоор таван мянган төгрөгийн урамшуулал бодож, мөнгө нь  өрхийн эрүүл мэндийн төвд шилжих ёстой. Эрүүл мэндийн яамнаас хамгаалах хэрэгслийн хувцсыг орон нутаг, нийслэлийн бүх эмнэлэгт нийлүүлж байгаа юм. Дээр нь нэг иргэн хяналтад ороход 70 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон. Гэтэл шат шатанд асуудал үүсдэг, нугалаа үүсдэг. Энэ асуудлыг шийдвэрлэнэ.

Ерөнхийдөө Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжиж эхэлснээр тухайн эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилт авч, орлогоос эрүүл мэндийн ажилчдын цалин нэмэгдэх бүрэн боломж бүрдэж байгаа юм. Тиймээс зарим байгууллага цалингаа 20-30 хувь нэмж байгаа юм. Иймд эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишиг бүрдэнэ. Цалингийн асуудлыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд төсөвтөө  шийдэх ёстой. Энэ ч үүднээс эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөөд байгаа нь энэ юм” гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тушаал гаргаж нийт ажилчдынхаа цалинг долдугаар сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлээд байна.

Мөн Улсын гуравдугаар төв  эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирын зүгээс  улаан бүсийн ажилчдын илүү цагийг долдугаар сарын 1-нээс эхлэн гурав дахин нэмж олгож эхлэх шийдвэр гаргажээ. Мөн нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэхээр болжээ. Улирал тутам олгодог үр дүнгийн урамшууллыг бүрэн олгох ажлыг сайдаас өгсөн чиглэлийн дагуу эхлүүлсэн гэдгээ Ц.Төмөр-Очир дарга мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж