"Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэнэ" | News.MN

"Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэнэ"

"Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэнэ"

"Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэнэ"

Зам-Үүдэд үүсээд буй асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсэг өнөөдөр /2021.7.6/ Дорноговь аймагт ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна. Мөн нийт 32 албан тушаалтныг нийслэлээс орон нутагт сэлгэн ажиллуулах зохицуулалт хийхээр боллоо. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч хил дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг өөр орон нутагт ажиллуулах тушаал гарсан. Сэлгэн ажиллуулах шийдвэрийг агентлагийн даргууд гаргасан байгаа. Замын-Үүд суманд АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан хяналт шалгалтыг мөн хийж байна.

Covid-19 хүнд нөхцөлд ачаалал ихэссэн. Үүнийг далимдуулж оочер дайрч, мөнгө авч албан тушаалаа ашигласан албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана гэдгээ холбогдох албаныхан мэдэгдэж байна. Сүлжээний схем үүсгэж луйвар хийж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Гашуунсухайт боомт дээр ч үүнтэй ижил асуудлууд яригдаж байгаа. Бүхий л түвшинд гарч буй авилга, албан тушаалын хэргийг илрүүлнэ. Энд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно.

ЗУРГААН АЛБАН ТУШААЛТНЫГ БАРИВЧИЛЖЭЭ

 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, тус суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан нарын зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эдгээр хүмүүсийг цагдан хорих, хянан шалгах зөвшөөрлийг прокурорын албанаас авсан.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ ТОМИЛОВ 

Түүнчлэн Замын-Үүд суманд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗХЖШ-ын 1-р орлогч Бригадын генерал Ц.Жавхланбаатар болон ЕС-ийн зөвлөх Л.Алтангэрэл нарыг томилон ажиллуулахаар болсныг мэдэгдлээ. Мөн
  • АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалаар Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Сүхбаатарыг чөлөөлж, Замын үүд салбарын даргаар томилсугай. ЗамынҮүд салбарын дарга А.Хатансайхныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорноговь аймгийн автотээврийн төвийн даргаар томилсугай.
  • Замын үүд дэх гаалийн газрын дарга Дэмбэрэлийн Зоригоог ажлаас чөлөөлж, Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Батсуурийг Отгонсүхийг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсугай
  • Замын үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг Замын үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүрэгт ажилд долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай томилсугай
  • Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг долдугаар сарын 6-ны өдрөөс хүний нөөцийн бодлого зохицуулалтын газрын мэдэлд шилжүүлсүгэй. Хилийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбууг долдугаар сарын 6-ны өдрөөс хилийн 0108 дугаар ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсугай
  • Дорноговь аймгийн цагдаагийн газрын замын үүд дэх сум дундын цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч Уранбаярыг ажлаас чөлөөлөв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол 2021-07-06 66.181.188.112

Эхлээд гаалийн хахуулийн эзэд Онон, Баттөрөөсөө салаач, шалгаач

Avatar

Иргэн 2021-07-06 203.91.115.53

За даа үр хүүхдээ орос, хятад хэл, соёлд сурга.

Avatar

Ц 2021-07-06 203.91.115.48

Хаа хаа хаа МАЛуудыг тархидах гэж үнэн а**х юм аа

Avatar

Иргэн 2021-07-06 202.9.46.239

Энэ боомт дээр ажиллаж байсан гааль, мэргэжлийн байгууллагын удирдлагууд бол энэ авилгын асуудлыг гардан зохион байгуулагчид өөгшүүлэн дэмжигчид шүү дээ. Энэ хүмүүс яаж баяжиж байгааг нь ул үндэстэй судалж шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол "нүглийн нүдийг гурилаар хуурав" гэгч л болно. Энэ хүмүүс хио удаан Замын Үүдэд ажилласан байна тэр хэмжээгээрээ авилгад идэгдсэн энэ асуудалд гүн гүнзгий холбогдсон хэрэг шүү дээ. Энэ дарга нарын ар талыг даадаг дарга сайд, УИХ ын гишүүд ч байгаа нь тодорхой

Avatar

Зочин А 2021-07-06 202.9.46.239

Энэ авилгыг цэцэглүүлэхэд ГEГ, дарга, сайд нар ч оролцож ах дүүсээ энэ боомт руу явуулахын өрсөлдөөн болдог шүү дээ. Эцэст нь энэ боомтоор явдаг, бизнэс эрхэлдэг ард иргэд, ААН л хохирч байгаа. "Гааль"-тай машин, ачаа бараа гэдэг яриа тасраагүй цагт энэ авилга цэцэглэсээр байх болноо.

Avatar

Монгол хүн 2021-07-06 202.9.46.239

Замын-үүд дэх авилга, эдийн засгийн хууль бус үйлдлүүдийг таслан зогсоохын тулд ул суурьтай судалгаа, дорвитой цогц арга хэмжээ аьах хэрэгтэй гэж бодож байна. Үүнд.
1."Гааль"-тай машин гэдэг суудлын автомашины жолооч нарын найруулсан гааль, мэргэжлийн хяналт, хилийн хэрэг, Замын-Үүд дэх бусад хууль хяналтын байгууллагын оролцоотоя авилгын сүлжээ олон жилийн турш амь бөхтэй оршиж байгаа нь худал биш ээ. Үүнийг та лан зогсоох дорвитой алхам хийгддэггүй шүү дэн.

Avatar

Зочин 2021-07-06 66.181.185.23

Зөв Нямбаатар сайд аа!!Одоо хотод ирээд газрын наймааны авилагчидыг хуниад өгөөч ээ?? Хотын даргатай. уулзаж газарын наймаачдыг илрүүлэх гээд 7-нжил яваад сүүлдээ бидэнд шүүх рүү түлхээд хөдлөхгүй болсон,Харин одоо цагдаагаар гоочлуулж эхэллээ,Яг Эрдэнэтийн сценараар маягтай толгойд нь том хүн яайнаа!!!!!!

Avatar

уншигч 2021-07-06 64.119.23.115

МАН өөрийнхөө тавьсан авилгалчидтай тийм ч хүчтэй тэмцэж чадахгүй байхаа…их тэмцвэл дээд томчуулын авилгал хулгайн но цувж эхэлнэ…жаахан сүржигнэж байгаад чимээгүй болноо…ойр зуур торгох, ажилаас чөлөөлөх гээл арга хэмжээ аваад чимээ шуум багатайхан дууснаа..

Avatar

Зочин 2021-07-06 103.229.122.205

хаха тэжцэхгүй байхаа дахин нэг мафийн нөхөрөөр өөрийн хүмүүсээ хоолонд нь оруулна.

Avatar

Зочин 2021-07-06 202.126.89.136

Авлигатай хийх тэмцлээ эхлээд өөрсдөөсөө эхэл.Ялангуяа Засгийн газрын гишүүдээсээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гэж улаан авлигачин бий шүү.

Avatar

бат 2021-07-06 150.129.140.41

Нэгэн сумын авилгатай тэмцэхэд төр засаг тэр чигээрээ хөдөлж байна. Авилга ямар их газар авсныг харуулж байна. Энэ бүхэн улс төрчтэй холбоотой.

Avatar

Иргэн 2021-07-06 202.126.88.162

Баривчилгаа худлаа болноо ард нь дандаа улс төрчид бизнес бүлэглэл, эрх мэдэлтнүүд байгаа. Өөрсдийнх нь но илрэх гээд балрах байхаа.

Avatar

Зочин 2021-07-06 202.179.25.90

tsiyen gej megtei baigaa yu gaalid.

Avatar

иргэн 2021-07-06 203.217.139.240

ЗамынҮүд салбарын дарга А.Хатансайхныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорноговь аймгийн автотээврийн төвийн даргаар томилсугай.
гэсэн тушаалд орсон Хатансайхан нь баривчлагдсан юм биш үү

Avatar

зочин 2021-07-06 66.181.181.157

Сайн эхлэж байна, баяр хүргье. Хөөе энэ Хатансайхан гэдэг чинь нөгөө гүзээтэй бөх гүрэний жанжин биш үү таминээ?

Avatar

Trewq 2021-07-06 139.5.219.63

Улсын Бүх шатны бөөсөн авилгачдаас эхлээд халим хүртэлх Авилгачид та нарын цаг тун удахгүй дууснаа за. Бэлдэж байгаарай.

Avatar

Сок 2021-07-06 202.126.89.127

Тахлын хажуугаар авлига авч улс орноо хүнд байдалд оруулсан гээд хамар, чихийг нь таслаад, хураасан хөрөнгийг улсын орлого болгож, хүнд ажилд цөлөх хэрэгтэй новшнуудыг

Avatar

Зочин 2021-07-06 202.9.46.50

Онц байдлын хууль дүрэм баймаар
Хятадад уханиас гарахыг завдсаныг шууд буудаж бсан гээд бсан

Avatar

Зочин 2021-07-06 202.126.89.10

Чадах уу?

Avatar

Зочин 2021-07-06 49.0.158.86

Сайн байна. Гол нь доошоо мэргэжилтэнгүүдийг нь бүгдийг нь нэгийг ч үлдээлгүй чөлөөлөх хэрэгтэй.

Avatar

Zochin 2021-07-06 202.126.89.38

Zorigtoi ajillaarai. Sain uh. Turiin tumur nuuriig haruulj.turiin uilchilgeeg uzuuleed ug

Avatar

Зочин 2021-07-06 150.129.143.166

Дэлгэрсайханы гарын хүмүүс байгаа Хатансайхан тэргүүтэй .Золбин жолооч гэж ямар жолооч байдаг юм бол эрхэм төрийн түшээ Дэлгэрсайхан гуай?

Avatar

Зочин 2021-07-06 207.180.244.17

Хилийн боомтуудыг бүрэн цахимжуул.

Avatar

Зочин 2021-07-06 207.180.244.17

Бүх зүйл автомат байдаг бол ийм зүйл болохгүй.

Avatar

Зочин 2021-07-06 207.180.244.17

Цахимжуулах хэрэгтэй дээ. Хэдний өдөр орж ирсэн бараа хэд хоногт орж ирэх вэ гээд хуулийнхаа дагуу хуваарьтай байх хэрэгтэй. Хүний үзэмжээр шийдээд байхаар ингэнэ шдээ.

Avatar

ZOCHIN 2021-07-06 103.111.68.3

Hamgin gol ni ur dun heregtei shuu.

Avatar

ган 2021-07-06 192.82.86.143

ЭРХ МЭДЭЛ НЬ БАЙГАА БОЛ ХАЛААД СОЛИОЧ ДЭЭ.,,ӨӨРСДӨӨ Л БАРЬЦААНД ОРЧИХООГҮЙН БОЛ,,

Avatar

Итгэхгүй л байна 2021-07-06 59.153.112.56

Монголын төр чигтээ авилгачидаар дүүрэн.

Avatar

зочин 2021-07-06 64.119.20.196

Маш зөв ажил эхэлж байна. Үргэлжлэл, төгсгөл нь ямар байхаас үр дүн харагдана даа.

Avatar

Зочин 2021-07-06 192.82.92.191

Хөөрхий унадаг хэд өгөх ёстой юмныхаа заримыг нуусан юм байна даа. Эрдэнэчулуун гэж шудрага дүр эсгэгч авгай мөн байхаа. Эзнээ сольсон нь маягын л үйл явдал болох байх даа.

Avatar

Иргэн 2021-07-06 192.82.76.179

Монгол улс даяар цүнх баригчид, тавиулууд тус тусын албан тушаал дээр авилга авч, төрийн өмч хусч баяжиж хөлжиж байгаа шүү.

Avatar

Зочин 2021-07-06 148.253.16.181

Авилагчдын ажлыг сайжруулах гээд Зэвсэгт хүчний тэргүүлэх авилгачин Ц.Жавхланбаатарыг томилж байгаа нь авилгалыг улам цэцэглүүл гэж байгаа юм байна гэж харагдаж байна.

Avatar

Зочин 2021-07-06 203.91.118.150

Сайн шалгах хэрэгтэй. Энэнээс ч их юм байгаа байх

Avatar

Зочин 2021-07-06 192.82.77.235

өөрөө өөрсөдтөйгөө яаж тэмцэхэвдээ өмхий гээд хошногоо тайрч хаялтай биш

Avatar

Зочин 2021-07-06 202.179.25.111

byyr tzaad ezdiig hamt olooroi

Avatar

Зөв 2021-07-06 103.10.20.118

Зөв. Сайн байна. Төр авилгал хээл хахуультай хатуу тэмцэх хэрэгтэй. Цаашид байнга хатуу шалгаж байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж