Шампанскийг Орос гаралтай гэснээс “Moet-Hennessy” нийлүүлэлтээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Шампанскийг Орос гаралтай гэснээс “Moet-Hennessy” нийлүүлэлтээ зогсоов

Шампанскийг Орос гаралтай гэснээс “Moet-Hennessy” нийлүүлэлтээ зогсоов

Ихэнх мэргэжилтнүүдийн санал нэгддэгээр зөвхөн Францад тусгай журам, технологийн дагуу бүтээсэн оргилуун дарсыг шанпанск хэмээн нэрлэдэг аж. Гэтэл ОХУ-ын өнгөрсөн долоо хоногт баталсан шинэ хуулийн дагуу Оросоос бусад оронд үйлдвэрлэсэн оргилуун дарсыг шанпанск хэмээн нэрлэхийг хоригложээ.

Тиймээс эртнээс уламжилж ирсэн туршлагатай дарс үйлдвэрлэгч алдарт Moet-Hennessy компани дээрх хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, ОХУ-д шанпанск нийлүүлэхээ зогсоожээ.

ЗХУ-ын үед орос хэлэнд “шанпанское” хэмээх нэр өргөн ашиглагдах болсон аж. Тэгэхдээ тус нэрийг бүх оргилуун дарсны ерөнхий нэр болгон хэрэглэж байсан гэнэ. Түүнчлэн шанпанск нэрээр зарагддаг зарим дарс нь ердөө хоёр ам.доллар ч хүрэхгүй үнэтэй байсан нь тэрхүү тусгай дэг журмаар бүтээдэг, тансаг, үнэтэй дарсны нэрийг гутаасан үйл явдал хэмээн мэргэжилтнүүд үздэг байв.

Moet-Hennessy компанийн хэвлэлийн төлөөлөгч Анна Кетрин Гримал “ОХУ-ын шинэ хууль биднийг оргилуун дарсны нийлүүлэлтээ зогсооход хүргэлээ” гэж мэдэгдсэн байна.

Тэр ч байтугай Оросын хамгийн том дарс үйлдвэрлэгчдийн нэг Абрау-Дюрсогийн тэргүүн Павел Титов хүртэл дээрх хуулийг арай хэтэрсэн гэж үзээд “Би хувьдаа жинхэнэ шанпанск бол Францаас гаралтай гэдэгтэй санал нийлж байна. Мэдээж, орос дарсыг өндрөөр үнэлж, дэмжиж, зах зээлд үнэ цэнтэй байлгах нь маш чухал. Гэхдээ тэглээ гээд эрүүл ухаангүй, ямар ч үндэслэлгүй хууль баталж болохгүй” гэж байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: MARKETWATCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж