Далай лам өнөөдөр 86 насыг зооглож байна

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Далай лам өнөөдөр 86 насыг зооглож байна

Далай лам өнөөдөр 86 насыг зооглож байна

Бурхны шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц өнөөдөр/2021.7.6/ 86 нас зооглож байна. Тэрбээр Энэтхэгт амьдраад жар гаруй жил болжээ. Тиймдээ ч Далай лам өөрийгөө Энэтхэгт зочны хувиар хамгийн удаан амьдарсан хүн, "Энэтхэгийн хүү" хэмээн тодорхойлдог. Түүний төрсөн өдрийг жил бүр  Дарамсала хотод өргөн дэлгэр тэмдэглэдэг. Түүнчлэн Далай ламын төрсөн өдөр бол түвдүүдийн хувьд хамгийн тэмдэглэлт үйл явдлуудын нэг байсаар ирсэн юм.

Гэхдээ энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалан Далай ламын төрсөн өдөр Цуглагхан хийдэд зохион байгуулагдахгүй гэнэ. Харин оронд нь Түвдийн нийгэмлэгийн захиргааны оффис Кашагт цөөхөн хүнтэй зохион байгуулагдаж, сүсэгтэн олны гүл цуглуулан тэмдэглэж байгаа аж.

Цар тахлаас өмнө үед Далай ламын төрсөн өдөр төвөдүүдийн хувьд хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баярын өдрүүдийн нэг байв. Тухайлбал, мянга мянган сүсэгтэн олон болон гадаад, дотоодын чухал зочид түүний төрсөн өдрийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлж, бэлэг илгээдэг байлаа.

Харин энэ удаагийн төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэх талаар удирдамжид “Мужийн засгийн газрын удирдамжийн дагуу 50-иас олон хүн цуглуулж болохгүй. Хийдүүд хүн цуглуулахын оронд уламжлал ёсоороо мандала зурж, Далай ламын хөрөгт цагаан хадгаар хүндэтгэл үзүүлнэ. Харин сүсэгтэн олон бүгд Жанрайсаг бурхны “Ум мани падмэ хум” зүрхэн тарнийг дор хаяж 1000 удаа унших, эсвэл эрхиэ дор хаяж 10 удаа эргүүлэх хэрэгтэй. Энэ зургаан үет тарни бол энэрэн нигүүлсэхүйн бодьсадва ба түвдийг ивээгч Жанрайсаг бурхантай холбоотой. Харин Дээрхийн гэгээн Далай лам бол Жанрайсаг бурхны хүн дүр мөн. Жил бүр энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг ч энэ жилийн хувьд цар тахлаас болоод боломжиндоо тааруулан тэмдэглэнэ. Гэхдээ та бүхэн өмнөх жилүүдийнх шиг бялхам сэтгэлээ бүү дундруулаарай” хэмээн бичжээ.

Эх сурвалж: INDIANEXPRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж