Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна | News.MN

Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна

Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна

Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Баасан, Бямба гарагт Дорноговь аймагт ажилласан билээ. Тэрбээр энэ үеэрээ Замын-Үүд боомтод ажиллаж зарим үүрэг, чиглэлийг өгсөн.

Үүний хүрээнд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өчигдөр хийж Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.

Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр Замын-Үүд боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлах бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Замын үүдийн иргэн 2021-07-06 202.9.46.239

Эрээн дээр жолооч нар тээврийн хөлсөө нэмэхдээ гаалийнхан их ззйл нэхэж байна гээд үнэ ханшаа өсгөж байгаа яриа байгаад анхаарлаа хандуулмаар юм шиг. Энэ юу гэсэн үг вэ. энэ асуудалд энэ шалгалтын групп анхаарч байдаг байгаа даа.

Avatar

Ард иргэдийн төлөөлөл 2021-07-06 202.9.46.239

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд Хятадын талаас шууд хамаарч байгаа ч энэ хөдөлгөөний хомсдолыг далимдуулан үндэслэлгүйгээр тээврийн хөлсөө нэмсэн хүмүүс, жолооч нар, ААН-үүдтэй хатуу хариуцлага тооцож үндэслэлгүй олсон орлогыг нь хураан улсын орлого болгох хэрэгтэй шүү дээ.

Avatar

dash 2021-07-06 192.82.73.207

Төрийн байгууллага өөрсдөө санаатай бөөгнөрөл бий болгож хясан боогдуулах замаар хахууль бий болгож байгаа шүү Энэ шалтгааныг хурдан таслан зогсоох хэрэгтэй байна Татвараа бүрэн төлөөд гарах ачааг олон хоногоор уядаг гаалийн гаруудыг баривчлах ажиллагаа хийхийг цагдаа тагнуул 2 хамтраад зохион байгуулмаар байна

Avatar

Зочин 2021-07-06 202.21.118.186

Хилээр нэвтрүүлэх машиныхаа тоог нэмэхэд л эхний ээлжинд анхаараач ээ. Ингэхэд аяндаа тээврийн хөлс буурна, барааны хомсдол арилна. Үүний хажуугаар наад ажлаа орхигдуулахгүй хийх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж