Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна

Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Баасан, Бямба гарагт Дорноговь аймагт ажилласан билээ. Тэрбээр энэ үеэрээ Замын-Үүд боомтод ажиллаж зарим үүрэг, чиглэлийг өгсөн.

Үүний хүрээнд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өчигдөр хийж Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.

Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр Замын-Үүд боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлах бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж