Эмнэлгийн үүдэнд нас барсан иргэний нэр хүндийг сэргээнэ гэв | News.MN

Эмнэлгийн үүдэнд нас барсан иргэний нэр хүндийг сэргээнэ гэв

Эмнэлгийн үүдэнд нас барсан иргэний нэр хүндийг сэргээнэ гэв

Эмнэлгийн үүдэнд нас барсан иргэний нэр хүндийг сэргээнэ гэв

Эмнэлгийн гадаа нас барсан хүний нэр төрд халдсан хэмээн өнөөдөр/2021.07.06/ Нийслэлийн эрүүл мэндийн газарт шаардлага хүргүүлжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.БАЯРМАГНАЙ:

-Б.Бямбадорж дарга, эмнэлгийн байгууллага нь өвчтөн, эмчлүүлэгчийн хувийн нууцыг чандлан хадгалах үүргээ биелүүлээгүй. Үндсэн хууль болон бусад хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх ёстой гэх заалтыг ноцтой зөрчсөн. Ямар ч өвчтөн, хэн ч бай нас барсных нь дараа хувийн мэдээллийг нь нууцлах ёстой. Подвольд амьдардаг, архичин байсан ч хамаагүй тэгэж хэлж болохгүй. Энэ бол ёс зүйгүй асуудал. Энэ тал дээр ар гэрийнх нь зүгээс нэр хүндийг сэргээлгэе гэж холбогдсон. Бид дөрвөн шаардлага хүргүүлсэн.

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн нас барсан иргэний хувийн мэдээллийг задруулж, нэр хүндэд нь халдсан тул ар гэр болон олон нийтээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж нөхөн олговор олгох
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан нас барсан иргэний хувийн мэдээллийг задруулж, нэр хүндэд нь халдсан тул ёс зүй хариуцлага хүлээх
  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын хувьд удирдлага, арга зүйн тал дээр дутмаг ажилласан тул хариуцлага хүлээж, цаашид ийм алдаа давтахгүй байх, хүний амь нас хохироохгүй байх арга хэмжээ авах
  • Хүнд өвчтэй хүн харьяалал харгалзахгүй Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдээр үйлчлүүлэх журмыг батлах зэрэг шаардлагууд байна.

Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Би нас барсан иргэний хэсгийн ахлагчтай холбогдох гээд хоёр өдөр хөөцөлдөөд чадахгүй байна. Тухайн өвчтөн өөрөө уушгиныхаа зургийг бариад явж байсан. Баянзүрх дүүргийн болон Энэрэл эмнэлгүүдээр ороод явж байх замдаа таалал төгссөн байна. Талийгаачийн ар гэрийнх нь зүгээс хамгийн гол нь нэр хүндийг нь сэргээж, ёс зүйн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байгаа. Тэрнээс биш хэн нэгнийг ажлаас нь халах биш. Хэн нэгэн халагдсан ч дараагийнх нь гараад ирнэ. Тиймээс нэгдсэн байдлаар шийдэх хэрэгтэй.

Үйл явдлыг эргэн сануулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа Covid-19 халдвараар өвчилсөн хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан  НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан билээ. Мөн яаралтай тусламж үзүүлээгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагад арга  хэмжээ авах, гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцохоор зохих газруудад үүрэг болгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-06 122.201.31.71

Хувийн нууц задруулсанд нь эрүү үүсгэж шийтгэх ёстой

Avatar

Зочин 2021-07-06 122.201.31.71

Хариуцлага дааж чадахгүй байж албан тушаалд нугасгүй.
Тийм амар юм байдаггүй юм аа. Өндөр алба мөрөн дээрх бөндгөрийнх нь үнэтэй ирдэг юм нялх Сэнгүмүүд ээ! Тархиндаа таарсан л булуу хурааж байцгаа!

Avatar

Зочин 2021-07-06 202.179.26.57

2жилийн өмнө Уханьд гудамжинд явж байсан хүн газар дээрээ унаад нас барж байгаа дүр зураг өнөөдөр Монголд давтагдаж байна

Avatar

зөв 2021-07-06 139.5.219.74

нийт эмч нарын ерөнхий зураг бол годуу өөрөөсөө зайлуулах эсвэл хариуцлагаас зугтах худлаа ярьж цаг алдуулух баахан хараахах үх хамаарах шинжилгээ шаардах үзэгдэл нийтлэг. мэдлэг чадвар муу болохоор тэгдэг гэж ойлгодог.

Avatar

Зочин 2021-07-06 192.82.70.22

Ковидын халдвартай хүмүүст ямар эм танг яаж хэрэглэхийг хэлээд өгчих, тусалчих хүн алга ш дээ. Өрхийн эмнэлгийнхэн гэж мэдлэггүй, хариуцлагагүй, тэгсэн хэр нь нэг их ажилтай царайлсан улс байна. Өвчтөн аргаа бараад байхад эмчилгээ дэмжих багцыг нь өгчихгүй, утсаар хэлчихгүй…Хүнлэг чанаргүй эмчирхүү хүүхнүүд маш олон байна…Тэдэнд тавьдаг хяналт, шалгалт ч харагдахгүй юм…Эрүүл мэндийн салбарын удирдлага юм бодох цаг нь болсон байна шүү. Монголыг сөнөөх нь байна шүү!

Avatar

bii 2021-07-06 202.21.108.230

zuv zuv ner hundiig n sergeelgeh n zuitei.hunii huviin medeelel nuutsiig nas barsni daraa zarlaj bolohgui shd es zuigui ymaa.emnelgiin bichgee avaad hevtej bui zurgiiig haraad irgen hunii huvid hyamarlaa ih uruvdluu.ymar ninjin setgelgui huvia hicheesen humuus boltsgooson ym be mongolchuud

Avatar

zochin 2021-07-06 139.5.219.41

зөв шийдвэр байна, одоо л нэг юм ойлгодог хүн гарч ирж байгаад баярлалаа

Avatar

Зочин 2021-07-06 66.181.185.47

Жирийн иргэний нэр хүндийг сэргээхийг дэмжиж байна.

Avatar

Зол 2021-07-06 66.181.161.87

Сүртэй юм бэ та нар

Avatar

lolz 2021-07-06 192.82.65.225

танай ах аав дүү чинь ингээд гудамжинд үхээхэр чи сүртэй п**а болно доо

Avatar

irgen 2021-07-06 58.108.51.214

Er ni bol darga nar ni ogtsrood haruitslagagui sahilgagui irged ni bultaj uldeed l baigaa shuu

Avatar

задвар в 2021-07-06 202.9.47.28

архи уухаа багасгаач ээ, ковидоор ингэж үхнэ гэж бхгүй, ямар нэгэн суурь өвчин эсвэл архийг хэт хэрэглэснээс болсон бх.

Avatar

bitgii ergvvteed bai . 2021-07-06 103.57.92.40

ogt arhi uudagui zondoo hvn vhlee ch dee.bi lav60-90 nastai hvmvvs arhi uugaad bna gej sonsoj bgaagui shuu. tegvel ted yagaad vhdeg yum be dee..

Avatar

Зочин 2021-07-06 192.82.76.11

Хувийн нууц задруулах бол бүр эрүүгийн хариуцлага хүлээхээр байдаг шүү. Дандаа хариуцлагаас зугатааж хохирогчийг архичин гуйлгачин болгож харлуулдгаа болимоор байна. Тийм байсан ч яадаг юм, эрүүл мэндийн тусламж авах эрхтэй ш д.

Avatar

иргэн 2021-07-06 202.131.227.82

ЗӨВ ШҮҮ. НЭР ХҮНДИЙГ НЬ СЭРГЭЭЖ БЯМБАДОРЖИЙГ АЖЛААС ХАЛАХ ХЭРЭГТЭЙ. ИРГЭД ЯАХААРАА ИНГЭЖ ДОРОМЖЛУУЛАХ ЁСТОЙ ЮМ.

Avatar

Зочин 2021-07-06 203.98.77.101

Б. БЯМБАДОРЖ ӨӨРӨӨ ОГЦРОХ ЁСТОЙ. ӨӨРӨӨ Ч ТИЙМ АРИУН ЦЭВЭР, НАНДИН АМЬТАН БИШ. 1-Р ЭМНЭЛГИЙН ДАРГА, ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ГЭЭД ОЛОН СЭНТИЙ, САНДАЛ ДАМЖСАН НӨХӨР. ТЭГЭЭД ХЭЛЖ БАЙГАА ҮГ, ГАРГАЖ БУЙ ШИЙДВЭР НЬ Ч БАС ТИЙМЭРХҮҮ. ЯАЖ ЯВААД НЭМГ-ЫН ДАРГА БОЛЧИХДОГ ЮМ БҮҮ МЭД. СУМЪЯАБАЗАРТАЙ НЭГ НУТАГ УС ГЭЖ Л ТАТАЖ АВЧИРДАГГҮЙ Л ЮМ БОЛ. ТЭГЭЭД Ч ТҮҮНИЙ ӨМНӨӨС ЯЛ ҮҮРЧ АЖЛААСАА ХАЛАГДСАН ХҮМҮҮС БОЛ ЗАРИМ НЬ ХЭЛМЭГДЭЖ БАЙГАА Ч БАЙХ. СҮРХИЙ НЭР ТӨР СЭРГЭЭНЭ ГЭЧИХЭЭД ЮУН НЯЛУУН ЮМ БЭ

Avatar

Балмад Буриад 2021-07-06 66.181.161.87

Сүрийг бүү үзүүл бичигчид ээ

Avatar

Зочин 2021-07-06 139.59.231.224

Энэ бямбадорж эсвэл хошного цэвэрлэгч нь….хихиххи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж