Эмнэлгийн үүдэнд нас барсан иргэний нэр хүндийг сэргээнэ гэв

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн үүдэнд нас барсан иргэний нэр хүндийг сэргээнэ гэв

Эмнэлгийн үүдэнд нас барсан иргэний нэр хүндийг сэргээнэ гэв

Эмнэлгийн гадаа нас барсан хүний нэр төрд халдсан хэмээн өнөөдөр/2021.07.06/ Нийслэлийн эрүүл мэндийн газарт шаардлага хүргүүлжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.БАЯРМАГНАЙ:

-Б.Бямбадорж дарга, эмнэлгийн байгууллага нь өвчтөн, эмчлүүлэгчийн хувийн нууцыг чандлан хадгалах үүргээ биелүүлээгүй. Үндсэн хууль болон бусад хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх ёстой гэх заалтыг ноцтой зөрчсөн. Ямар ч өвчтөн, хэн ч бай нас барсных нь дараа хувийн мэдээллийг нь нууцлах ёстой. Подвольд амьдардаг, архичин байсан ч хамаагүй тэгэж хэлж болохгүй. Энэ бол ёс зүйгүй асуудал. Энэ тал дээр ар гэрийнх нь зүгээс нэр хүндийг сэргээлгэе гэж холбогдсон. Бид дөрвөн шаардлага хүргүүлсэн.

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн нас барсан иргэний хувийн мэдээллийг задруулж, нэр хүндэд нь халдсан тул ар гэр болон олон нийтээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж нөхөн олговор олгох
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан нас барсан иргэний хувийн мэдээллийг задруулж, нэр хүндэд нь халдсан тул ёс зүй хариуцлага хүлээх
  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын хувьд удирдлага, арга зүйн тал дээр дутмаг ажилласан тул хариуцлага хүлээж, цаашид ийм алдаа давтахгүй байх, хүний амь нас хохироохгүй байх арга хэмжээ авах
  • Хүнд өвчтэй хүн харьяалал харгалзахгүй Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдээр үйлчлүүлэх журмыг батлах зэрэг шаардлагууд байна.

Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Би нас барсан иргэний хэсгийн ахлагчтай холбогдох гээд хоёр өдөр хөөцөлдөөд чадахгүй байна. Тухайн өвчтөн өөрөө уушгиныхаа зургийг бариад явж байсан. Баянзүрх дүүргийн болон Энэрэл эмнэлгүүдээр ороод явж байх замдаа таалал төгссөн байна. Талийгаачийн ар гэрийнх нь зүгээс хамгийн гол нь нэр хүндийг нь сэргээж, ёс зүйн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байгаа. Тэрнээс биш хэн нэгнийг ажлаас нь халах биш. Хэн нэгэн халагдсан ч дараагийнх нь гараад ирнэ. Тиймээс нэгдсэн байдлаар шийдэх хэрэгтэй.

Үйл явдлыг эргэн сануулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа Covid-19 халдвараар өвчилсөн хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан  НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан билээ. Мөн яаралтай тусламж үзүүлээгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагад арга  хэмжээ авах, гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцохоор зохих газруудад үүрэг болгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж