Баяртай: Бидний хайртай бизнесүүд

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Баяртай: Бидний хайртай бизнесүүд

Баяртай: Бидний хайртай бизнесүүд

Дэлхий нийт Коронавирусын цар тахалтай тэмцээд хоёр гаруй жилийг үдлээ. Манай улсын хувьд цар тахлын хугацаанд эдийн засагт томоохон уналтууд тулгарч, ялангуяа бизнесийн салбар, бизнес эрхлэгчдийн дунд хүнд нөхцөл байдал үүсгээд байна.

Тухайлбал, МҮХАҮТ-ээс гаргасан судалгаанаас харахад Монгол Улсын хувьд 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас бий болсон. Хямралын нөхцөл байдал энэ оны эхний хагаст ч үргэлжилсээр байгаа бөгөөд энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртсөн буюу хаалгаа барьсан бөгөөд үүний 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байгаа юм.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л үндэсний хувцас, хэрэглэл үйлдвэрлэдэг монгол брэнд цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж цахим сүлжээгээр өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр заран, дэлгүүр нь хаалгаа барьж буй тухай мэдээлсэн. Энэ мэт бидний үйлчлүүлэх дуртай, хэрэглээд дадсан брэнд, бизнесүүд хаалгаа барьсаар байна.

Мөн олон үйлчилгээний байгууллагууд хаалгаа барихад ойртсон учир сошиал орчинд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмийг уриалж байна.

Энэ мэтчилэн бидний амьдралын хэсэг болгоныг, жаргалтай, гунигтай дурсамж бүрийг бүрдүүлдэг, хайртай хүмүүстэйгээ ярилцаж суудаг кофе шоп, ресторан, найзуудтайгаа цагийг өнгөрөөдөг спорт тоглоомын төвүүд, гэр бүлээрээ дурсамж бүтээлцэх амралт зугаалгын газрууд ээлж дараалан хаалгаа барихад тун ойртсоор.

Тиймээс үйлчлүүлэх дуртай газрууд, хэрэглэх дуртай бүтээгдэхүүнээ дэмжихийг Simple-с уриалж “Хайртай бизнесүүдээ дэмжье” уриалгыг гаргаад буй. ААН-үүд сүүлийн хоёр жилийн хугацаанд танхимаар үйлчлэх боломжгүй болж, онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээг түлхүү ашиглаж байгаа. Тиймээс бизнес эрхлэгчдээ дэмжиж үйлчилгээг нь авч, сошиал орчинд мэдээллийг нь хуваалцахыг Simple дэх найзууд нь уриалж байна.

ТЭГВЭЛ ААН, БИЗНЕСҮҮДЭЭ БИД ХЭРХЭН ДЭМЖИЖ БОЛОХ ВЭ?

Хайртай бизнесүүдээ дэмжихэд заавал мөнгө шаардлагагүй. Та хайртай бизнесүүдээ сошиал орчинд дагаж, бусдад үйлчилгээг нь сурталчлан түгээх нь тэднийг дэмжиж буй бас нэг хэлбэр юм.

Харин Simple-н зүгээс бид 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг 1-36 сарын хугацаатайгаар жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд болон старт ап бизнесүүдэд олгож байна. Та заавал дараалалд орж дугаарлах шаардлагагүй simple.mn/business веб хаягаар орж зээлийн хүсэлтээ онлайнаар явуулахад л хангалттай бөгөөд ажлын 1-3 өдрийн дотор шийдвэрлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-2828 дугаараас авах боломжтой.

Хайртай бизнесүүдээ дэмжье, Simple Business

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж