Г.Азжаргал: Авлигагүй орчинг бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ | News.MN

Г.Азжаргал: Авлигагүй орчинг бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ

Г.Азжаргал: Авлигагүй орчинг бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ

Г.Азжаргал: Авлигагүй орчинг бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ

Хууль зүйн байнгын хороогоор АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хэлэлцэж байна. АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар тайлбар хийлээ. Тэрбээр АТГ-ын дэд даргаар томилогдвол НҮБ-ийн авлигын эсрэг концвенц, Монгол Улсын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр бусад олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу дөрвөн чиглэлээр ажлаа зохион байгуулна. Нэгдүгээрт, авлигагүй орчинг бүрдүүлэх буюу авлигын суурьтай тэмцэнэ гэж бодож байгаа. Энэ нь төрийн үйлчилгээ зөвшөөрөл бүрэн цахимжуулах, энэ дээр иргэд, Засгийн газартай хамтран ажиллана.

Хоёрдугаарт, санхүүгийн мөрдөн шалгах, ажил олон улсын стандарт нь өөрчлөгдсөн. Сүүлийн үед авлигын гэмт хэргийг мөрдөхөд уламжлалт аргыг ашиглах хэцүү болсон.

Гуравдугаарт, соён гэгээрүүлэх, чиглэлээр мэдээллийн түгээлтээ сайжруулах бодолтой байна. Авлигын индексийн оноог ахиулна.

Дөрөвдүгээрт, авлигын талаар мэдээлж буй, иргэн ААН-ийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байлгах чиглэлээр ажиллана” гэлээ. Ийнхүү томилгооны сонсгол үргэлжилж гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил түүнийг шүүмжилж, чамлалттай байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-"Ковидын хуулиар маш их хэмжээний мөнгийг зарцуулах эрхийг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Мөн тус хуулиар маш олон хүмүүс түр томилогдож, тус мөнгийг захиран зарцуулж байна. Цар тахал хүмүүст хулгай хийх боломж олгох ёсгүй. Үүнд АТГ хэрхэн яаж анхаарч байгаа вэ. Цар тахал далимдуулж хулгай хийсэн хэрэг зөрчил бий юу. ХӨСҮТ-ээс авахуулаад шинжилгээний хариу хуурамчаар үйлддэг асуудал гарлаа гээд л алга болсон. Үүнд тайлбар өгөөч"

НЭР ДЭВШИГЧ Г.АЗЖАРГАЛ:

-"Цар тахалтай холбоотойгоор улсын төсвөөс маш их хэмжээний мөнгө зарцуулж байгаа.  АТГ-аас зарим нэг зүйлийг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-06 202.9.46.167

АТГазар ТББ-уудтай хамтарч ажиллах ёстой, дангааар авлигтай тэмцэх боломж муу.

Avatar

Зочин 2021-07-06 66.181.161.102

Шинэ ном сонссон шинэ хүнийг томилоод үзэхгүй юу дээ?!! Архагшаад эдгэчихсэн цагдаа нараас л дээр байх!!!

Avatar

Зочин 2021-07-06 66.181.161.29

unen baih boltugai hurai hurai

Avatar

Зочин 2021-07-06 202.131.249.174

АТГ гэж шүдтэй арслан биз дээ. Чадах уу?

Avatar

Зочин 2021-07-06 202.131.249.174

"шүдгүй арслан"

Avatar

Зочин 2021-07-06 103.80.210.183

ATГ бол Ардыг Тамлах газар. ардыг тамлдаа авилгачдаа хооллоод сууж байдаг газар.

Avatar

За харж л байя 2021-07-06 202.55.188.97

Өөрөө авилгалын торонд орооцолдож хөл алдах вий дээ

Avatar

Зочин 2021-07-06 66.181.189.25

Niigemiin buh salbart avilga heel hahuulitai, jiriin ard irged hohirch baina! Ter Zamiin-uudiin asuudal bol naad zahiih hereg, ene buhentei herhen temtseh ve?

Avatar

df 2021-07-06 66.181.186.240

mundag shu

Avatar

Ажлын хэсэг 2021-07-06 202.21.108.164

Азаа даргадаа амжилт хүсье! Жинхэнэ зөв томилгоо байна. Хулгайчдыг жинхэнэ айлгадаг хүн томилогджээ. Энэ хүн жинхэнэ манлайлж бусдыгаа үлгэрлэж явж байгаа залуу шүү.

Avatar

Зочин 2021-07-06 202.126.88.183

Зөвшөөрөл эрх олгодог, түүнийгээ 3 жилд сунгадаг, нэг эрх олгоход төв орон нутгийн олон шатны байгууллагаас санал авдаг гэх мэт хэрэггүй салбарын эрх ашигт нийцүүлсэн олон зөвшөөрлийг халаагүй цагт цахим болгоод ч цоорхой олно. Тэмцээд ч үр ашиггүй. Канад шиг алтны уурхай авсан газрыг нь заагаадч бүртгээд л болдог байх хэрэгтй

Avatar

Зочин 2021-07-06 203.98.77.101

БАЙГУУЛЛАГЫН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСӨВЛӨХ, ТӨЛӨВЛӨХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ПРОЦЕССТ БҮХ АЖИЛЧИДЫН ОРОЛЦОО, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БОЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ОРОЛЦООГ ХАНГАЧИХ. ТЭГЭЭД ТЭРИЙГЭЭ ИЛ ТОД ШИЛЭН ДАНСТАЙ НЬ 7 ХОНОГ БҮР ГАРГАДАГ БОЛГОЧИХ. ТЭР ЦАГТ АВИЛГА ЧИНЬ АРИЛНА. ТЭРНЭЭС МЯНГАН АУДИТ, МӨРДӨН БАЙЦААГААД ЯАХ ЮМ БЭ. ТОГТОЛЦООГОО ЗАСАХГҮЙГЭЭР НАМЫН ТОМИЛГООГООР ТОМИЛОГДДОГ ХУЛГАЙЧ, ПЯЛДАГА, б**с ДОЛООГЧ, ЦҮНХ БАРИГЧИДТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЖ ҮЛГЭР. ЭРГЭЭД ЧАМАЙГ Л ЗАЙЛУУЛНА.

Avatar

ZOCHIN 2021-07-06 103.111.68.3

Chin shudargaar ajillaj chadaj l baival hogshin zaluu ymar ch ylgaagui. AMJILT HUSEY.

Avatar

Зочин 2021-07-06 203.98.77.101

ИНГЭЖ УРАН ДОНГОДОХ ХЭРЭГГҮЙ. ИДДЭГ АРГА НЬ УЛАМ Л НАРИЙССАН. ТЭРНИЙХЭЭ ОРОНД САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХДЭЭ БҮХ АЖИЛЧИД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДИЙН ОРОЛЦООГ ХАНГАСАН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ ТЭР НЬ ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙЖ ЧАДВАЛ НААД АВИЛГААС ЧИНЬ САЛНА. ТЭРНЭЭС ДАРГА, ЕРӨНХИЙ НЯГТЛАН 1, 2-Р ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ШИЙДДЭГ ИЙМ БОСОО ТОГТОЛЦООТОЙ БАЙГАА ЦАГТ ҮЛГЭР. ХООСОН ЦААС ШАЛГААД ЮУ ОЛЖ ДОЛООХ ЮМ. ИХ Л САЙНДАА АЖЛААС НЬ ХАЛНА Л БИЗ. УРСДАГ, ГАРДАГ УРСГАЛ ЮМАА ХААЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХИЙ ХООСОН ПОПОРЧ СОЛИОРОХОО БОЛЬЧИХ.

Avatar

Зочин 2021-07-06 66.181.180.112

Худлаө өлгөр яриад яанам. Чи тэрийг мэддэг нийгэм байку нам

Avatar

жалайр 2021-07-06 202.21.100.210

Миний дүү болгоомжтой ажиллаарай энэ ажил чанга шүү

Avatar

Бууны гөлөг 2021-07-06 122.201.21.227

улс төрийн намын санхүүжилтийн ил тод байлгах чиглэлээр ажиллана” гэнэ чамаас цаадах нь чадахгүй байхад

Avatar

Зочин 2021-07-06 202.126.89.91

Turshlagagui zaluu hun baina.

Avatar

Чаддаг юм бол наад 76-тайгаа эхлээд тэмц ! 2021-07-06 59.153.112.56

Чадахгүй ш дээ. Бөөн дур дүр. УИХ-ын танхимд төрийн албан тушаалыг захын лангууны мах шиг мөнгөөр зардаг гишүүд дүүрэн сууж байна. Сонгууль бүхний дараа төрийн албан тушаалыг зарж халаасаа дүүргэдэг УИХ-ын гишүүдийг яах вэ ??

Ялзарсан төртэй Монгол гэж энэ ??? АТГ сохор дүлий мэт л байгаа.

Avatar

иргэн 2021-07-06 66.181.176.217

Ээдээ энэ хүмүүсийн бичиж хэлж ярьж байгааг амнаас нь нэг аятайхан оновчтойхон ажил хэрэг болгочихмоор юм ер хэлэхгүй дан доромжлол .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж